“11-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 133–134: ‘Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“11-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 133–134,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
11-р сарын 15–21
Сургаал ба Гэрээ 133–134
“Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар”
Сургаал ба Гэрээ 133–134 дээрх аль аль үнэн ангийнханд тань хамгийн их тусална гэж та бодож байна вэ? Та энэ долоо хоногт суралцахдаа, тэдний хэрэгцээний талаар бодоорой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та самбарт анхааран сонсох гэж бичээд, ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 133–134 дээрээс, өнөө үед бидний анхааран сонсох хэрэгтэй гэж тэдний итгэж байгаа шүлгүүдийг дэргэд нь бичихэд урь. Тэднээс эдгээр шүлгийн талаарх санаа бодлоо хуваалцахыг хүс. (Ангийн гишүүдэд улс төрийн үзэл бодол дээр биш, сургаалын зарчим дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусал.)
Сургаалыг заа
Сургаал ба Гэрээ 133:1–19; 37–39
Их Эзэн Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийг биднээс хүсдэг.
-
Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь бусдад туслахын тулд өөрсдийгөө ариусгах нь яагаад чухал болохыг ойлгоход та ангийнхандаа хэрхэн туслах вэ? Та ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 133:1–19, 37–39-ийг давтан үзээд, хоёр янзын жагсаалт гаргахад урьж болно. Тухайлбал: өөрсдийгөө хэрхэн ариусгах талаарх Их Эзэний зөвлөгөө бүхий нэг жагсаалт, Аврагчийг эргэн ирэхэд дэлхийг хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөө бүхий өөр нэг жагсаалт. Сүнслэг талаас нь үзэхэд, “Вавилоноос гарагтун” (5-р шүлэг) ба “Сион уруу зугтаг” (12-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Ариусгал гэдэг нь юу гэсэн утгатай талаар илүү ихийг олж мэдэхийн тулд Судруудын удирдамж дээрх “Ариусгал” (scriptures.ChurchofJesusChrist.org) гэдгийг үзнэ үү.
Хоёр дахь ирэлт нь зөв шударга хүмүүст баяр хөөрийг авчрах болно.
-
Ангийн тань гишүүд гэртээ судраас суралцах явцдаа Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хүсэн хүлээхэд хүргэсэн, утга учир бүхий захиасуудыг энэ хэсгээс олсон байж болно. Тэднийг эдгээр захиасыг хуваалцахад урь. Та түүнчлэн ангийнхныг хоёр хоёроороо 19–53-р шүлгээс Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг хүсэн хүлээх шалтгаануудыг олж мэдэхэд урьж болно. Ангийн гишүүдийг олж мэдсэнээ хуваалцах үед, Аврагч хэрхэн “тэднийг гэтэлгэ[н], мөн тэднийг тээн мөн авч явсан” (53-р шүлэг) талаар ярихад урамшуул. Энэ нь “Savior, Redeemer of My Soul” (Hymns, д. 112) гэх мэт Аврагчийн гэтэлгэгч хүчний талаарх дууллыг хамтдаа дуулах сайн боломж байж болох юм. Ямар өөр “үүрдийн баяслын дуунууд” (33-р шүлэг) бидэнд “Их Эзэнийхээ хайрын нинжин сэтгэлийг” (52-р шүлэг) мэдрэхэд тусалдаг вэ?
“Засгийн газрууд хүмүүний ашиг тусын тулд Бурханаас үндэслэн байгуулагдсан.”
-
Сургаал ба Гэрээ 134-өөс судлахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та дараахтай адил асуултуудыг саванд хийж эсвэл самбарт бичиж болно. Тухайлбал: Бурхан засгийн газруудыг Өөрийн хүүхдүүдэд хэрхэн ашиг тустай байлгахыг хүсдэг вэ? Дэлхийн хуулиуд тэнгэрийн хуулиудтай зөрөлдөх үед бид юу хийх ёстой вэ? Иргэдийн хувьд бид ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ? Ангийн гишүүдийг нэг асуулт сонгоод, хариулт олохын тулд 134-р хэсгийг ашиглахад урь. Ангийн гишүүдийг улс төрийн тодорхой асуудал, үзэл бодлын талаар ярихаас зайлсхийхэд урамшуулан дэмж.
-
“[Бидний] хэрхэн, хаана, юуг шүтэн бишрэх” (Итгэлийн тунхаг 1:11) эрх чөлөө нь Их Эзэний хүн бүрд байгаасай гэж хүсдэг боломж юм. Та ангийнхнаа шашны эрх чөлөөний зарчмын талаар ярилцах нь ашиг тустай гэж үзвэл, Сургаал ба Гэрээ 134:4, 7, 9-ийг хамтдаа унших талаар бодож үз. Шашны эрх чөлөөг хамгаалах засгийн газрын үүргийн талаар эдгээр шүлэг бидэнд юу зааж байна вэ? Бид бусдын болон өөрсдийн төлөө шашны эрх чөлөөг хэрхэн дэмжих вэ? Ангийн гишүүд энэ асуултад хариулахад туслуулахын тулд “Нэмэлт эх сурвалж” дээрээс нэмэлт ойлголт авч болно.
Нэмэлт эх сурвалж
Шашны эрх чөлөөний үндэс суурь.
Ахлагч Робэрт Д.Хэйлс ийн заасан.
“Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд шашны эрх чөлөөний дараах дөрвөн чухал онцлог чанарт найдаж, тэдгээрийг хамгаалах ёстой.
Нэг дэх чухал онцлог нь итгэх эрх чөлөө юм. Хэн ч Бурханы талаар юунд итгэдгээсээ болж хувь хүмүүс, төр засгийн зүгээс буруушаагдан зэмлүүлж, хавчигдан, үг хэлээр доромжлуулах ёсгүй.
Шашны эрх чөлөөний хоёр дахь чухал онцлог нь өөрсдийн итгэл бишрэлийн талаар бусадтай хуваалцах эрх чөлөө юм. … Бид эцэг эх, бүрэн цагийн номлогч, гишүүн номлогчдын хувиар Их Эзэний сургаалыг гэр бүлдээ болон дэлхий даяар заахын тулд шашны эрх чөлөөнд найддаг.
“Шашны эрх чөлөөний гурав дахь чухал онцлог бол шашны байгууллага, сүмийг байгуулж, бусадтай хамт энх тайвнаар шүтэн бишрэх эрх чөлөө юм. Итгэлийн тунхгийн 11-д “Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүнд зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг” хэмээн тунхагладаг.
“Шашны эрх чөлөөний дөрөв дэх чухал онцлог бол итгэлийнхээ дагуу амьдрах буюу гэр орон, сүмд төдийгүй олон нийтийн газарт итгэлээ чөлөөтэй ашиглах эрх чөлөө юм” (“Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,” Ensign, May 2015, 112 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101).