“11-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 125–128: ‘Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“11-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 125–128,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
11-р сарын 1–7
Сургаал ба Гэрээ 125–128
“Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой”
Ахлагч Үлиссэс Соарэсын дараах үгийг тунгаан бодно уу. “Хамгийн сайн багш бол сайн үлгэр дуурайл үзүүлэх явдал юм. Өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлдэг зүйлийнхээ талаар заах юм бол бид зааж буй хүмүүсийнхээ зүрх сэтгэлийг өөрчилж чадна” (“Би хэрхэн ойлгож чадах билээ?” Ensign, May 2019, 7 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 125–128 дээрээс өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн үгсийг самбарт бичиж болно. Тэднийг эдгээр үгийн талаарх санал бодлоо хуваалцахад урь. Эдгээр үнэний талаар суралцах нь энэ долоо хоногийн тэдний үйлдэлд хэрхэн нөлөөлсөн бэ?
Сургаалыг заа
“Гэр бүлдээ онцгой халамж тавь.”
-
Сүмд үйлчлэхээр хүлээн авсан Бригам Янгийн дуудлагууд түүнээс болон гэр бүлээс нь агуу золиос гаргахыг шаардсан. 126-р хэсэг дэх Бригамд хандсан Их Эзэний үгс биднийг үйлчлэхдээ золиос гаргахыг Их Эзэн яагаад заримдаа шаарддаг талаар ангид ярилцлага өрнүүлж болох юм. Их Эзэн биднийг гэр орондоо болон Сүмийн дуудлагадаа мөн амьдралынхаа бусад талбарт үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд хэрхэн тусалж байсан бэ?
Бид хэцүү үедээ Их Эзэнд найдаж чадна.
-
Сургаал ба Гэрээ 127:2–4 нь Иосеф Смитийн адил, “гүнзгий усанд” сэлж байгаа мэт санагдаж байгаа ангийн гишүүдэд хэрхэн тусалж болох вэ? Та ангийн гишүүдийг эдгээр шүлгийг уншиж, Иосеф Смит өөрийн туулж байсан бэрхшээл зовлонд ямар хандлагатай байсныг хэрхэн дүгнэн хэлэх талаараа хуваалцахад урьж болно. Эдгээр шүлгээс ямар үг хэллэг нь асуудалтай байгаа хүнд тус болж чадах вэ? Иосеф өөрийн зовлон бэрхшээл дунд хэрхэн Их Эзэнд найдсан бэ? Бид түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 128
Өвөг дээдсийн маань аврал бидний авралд зайлшгүй чухал.
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь та ангийн гишүүдээ хэрхэн сүнслэгээр өдөөж болох талаар бодож үз. Сургаал ба Гэрээ 128:15–18 нь тэдэнд энэхүү ажлын хойшлуулшгүй байдлыг мэдрэхэд тусалж болно; нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэх хүслийг нэмэгдүүлэх зүйлийг эдгээр шүлгээс хайж олоход та тэднийг урьж болно. Дараахтай адил асуултууд тэдэнд эдгээр шүлгийн талаар тунгаан бодоход тусалж магад. Яагаад “өөрсдийн нас барагсадгүйгээр бид төгс болгогдож чадах нь үгүй” вэ? (15-р шүлэг). Иосеф Смит яагаад нас барагсдын өмнөөс хүртдэг баптисмыг “үүрдийн сайн мэдээнд хамаарах бүх сэдвээс хамгийн алдартай нь” гэж хэлсэн бэ? (17-р шүлгийг; түүнчлэн “Нэмэлт эх сурвалж” дахь эшлэлийг үзнэ үү). Хэрвээ “эцгүүд хийгээд хүүхдүүдийн хооронд … гагнагч холбоо” (18-р шүлэг) байхгүй бол дэлхий ямар байдлаар зүхэгдэж болох вэ? Хэрэв ангийн гишүүдэд гэр бүлийн түүхийн ажлыг хийж эхлэхэд нь тусламж хэрэгтэй бол та тэднийг FamilySearch.org-той танил болгохын тулд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг урьж болно.
Та бас тэднийг Сургаал ба Гэрээ 128:19–23 гэх мэт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхийн баяр баясгаланг илэрхийлдэг шүлгүүдээр урамшуулж болно. Ангийн гишүүд эдгээр шүлгийг уншаад, Иосеф Смит нас барагсдын авралын тухай ямар бодолтой байсныг харуулах үгсийг олж болно. Дараа нь та энэ ажлын тухай иймэрхүү бодол сэтгэгдэл төрсөн туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүсэж болно. “Нэмэлт эх сурвалж” дахь видео бичлэгүүдээс нэгийг үзүүлэх нь тэдэнд урам дэм өгч бас болно.
-
Нас барагсдын аврал нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн онцгой зүйл учраас бидэнд энэ сургаалыг урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй хүмүүст тайлбарлах боломж гарч ирж болох юм. Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 128 дээрээс, нас барагсдын өмнөөс хийгддэг баптисмын талаар асуусан хүнтэй хуваалцаж болох зүйлийг хайж болно. Энэ сургаал бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заадаг вэ? Ангийн гишүүдэд хэлэх зүйлээ дадлага болгон ярих боломж олго.
Нэмэлт эх сурвалж
Гэр бүлийн түүхийн ажлын тухай видео бичлэгүүд (ChurchofJesusChrist.org).
“I Couldn’t Explain the Feeling”
“If We Put God First”
“Redeeming the Dead Redeemed Me”
“A Visit from Father”
“Connected to Eternal Families”
“Gatherers in the Kingdom”
“Including Me”
“Is Anything Too Hard for the Lord?”
“A Glorious and Wonderful Provision.”
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийнхүү хэлжээ.
“Есүсийн бүхний төлөө хийсэн Цагаатгал бусдын өмнөөс хийх агуу золиосыг төлөөлдөг. Тэр бүх хүн төрөлхтний өмнөөс үйлдэгч болсноороо загварыг гаргаж ирсэн юм. Өөр хүний өмнөөс нөгөө хүн үйлдэж болно гэдэг энэ загвар нь Их Эзэний өргөөнд болдог ёслолуудад ч үйлдэгддэг. Энд бид сайн мэдээний талаар сонсолгүй нас барсан хүмүүсийн төлөө үйлчилдэг. Гүйцэтгэсэн ёслолыг хүлээн авах, эсэргүүцэх сонголт тэдэнд байдаг. Тэдэнд энэ дэлхий дээр алхаж байгаа хүмүүстэй адил тэгш эрх өгөгддөг. Нас барсан хүмүүст амьд хүмүүст өгдгийн адил тэрхүү боломж олгогддог. Бүхнийг Чадагч Өөрийн бошиглогчид өгсөн илчлэлтээр дамжуулан ямар агуу, гайхамшигт боломжийг өгсөн гээч” (“The Great Things Which God Has Revealed,” Ensign, эсвэл Liahona, May 2005, 82–83).