Сургаал ба Гэрээнүүд 2021
11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132: “Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу”


“11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132: ‘Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Иосеф Смит Наувуд зааж байгаа нь

Иосеф Смит Наувуд, 1840 он, Феодр Горка

11-р сарын 8–14

Сургаал ба Гэрээ 129–132

“Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу”

Заах төлөвлөгөөтэй байх нь чухал ч Сүнсэнд болон ангийн гишүүдийн хэрэгцээнд хүлээцтэй хандах нь бас чухал. Ангийн гишүүдэд 129–132-р хэсэг дээрх ямар зарчмууд утга учиртай байсныг олж мэд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд 129–132-р хэсгийг судлахдаа, сайн мэдээний янз бүрийн сэдэвтэй холбоотой зүйлсийг сурсан байж магад. Тэдэнд сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж олгохын тулд, та самбарт тэнгэр элчүүд, өргөмжлөл, дуулгавартай байдал, Бурханы шинж чанар ба мөнхийн гэрлэлт (та бас самбарт нэмэлт сэдвүүдийг багтаахын тулд бусад гэж бичиж болох юм) гэх мэт, эдгээр сэдвээс цөөн хэдийг нь бичиж болно. Ангийн гишүүд сэдвүүдийн нэгд хамаатай шүлгийг эдгээр хэсгээс олж, самбарт бичихийн тулд цөөн минут зарцуулж болно. Тэгээд та нар уг шүлгүүдийг ангиараа уншаад, тус бүрдээ аль сэдвийг зааж байгаа талаар ярилцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 130:2, 18–23; 131:1–4; 132:20–25

Энэ амьдрал биднийг өргөмжлөлд бэлтгэх учиртай.

  • Бид өргөмжлөл буюу селестиел хаант улс дахь амьдралын талаар олон зүйлийг мэдэхгүй бөгөөд үүний ихэнх нь бидний одоогийн ойлгох чадвараас хэтэрсэн байж магад. Гэвч цөөн эрхэм жишээг өгсөн бөгөөд тэдгээрийн олон нь Сургаал ба Гэрээ 130–132-т байдаг. Ангийн гишүүд дээр дурдсан эшлэлүүдээс нэгийг юм уу хэд хэдийг судлаад, өргөмжлөл юм уу селестиел хаант улсын талаар олж мэдсэн ойлголтоосоо хуваалцаж болно. Мөнх амьдралын талаарх энэ мэдээллийг мэдэх нь бидний амьдралыг одоо хэрхэн адисалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 130:20–21; 132:5.

Бурханд дуулгавартай байснаар адислалууд ирдэг.

  • Сургаал ба Гэрээ 130:20–21 ба 132:5 нь адил зарчмыг заадаг. Ангийн гишүүдийг хоёр захиасыг хоёуланг уншаад, ямар зарчим болохыг өөрсдийнхөө үгээр хэлэхэд урамшуул. Энэ зарчим бидний амьдрал дээр хэрхэн харагддаг вэ? Биднийг дуулгавартай байхад, бидний хүсэн хүлээж байгаа адислалууд тэр даруй ирэхгүй үед бид хэрхэн Христэд найдах найдвар, баталгааг олох вэ? Энэ сэдвээр илүү ихийг сурахын тулд та нар хамтдаа ахлагч Дэйл Г.Рэнландын “Ерөөл олшрох нь” (Ensign эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81–85) хэлсэн үгээс ойлгосон зүйлсээ давтан харж болно.

Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:3–25

Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдэд үүрд хамтдаа байх боломжийг олгосон.

  • “Танай Сүмд яагаад гэрлэлт, гэр бүл ийм чухал байдаг юм бэ?” гэж асуусан найздаа бид юу гэж хэлж болох вэ? Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:3–25; эсвэл “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Дийтр Ф.Угдорфын үгийг унших үедээ уг асуултад хэрхэн хариулах талаараа бодож болно. Эдгээр үнэн бидний яаж амьдарч байгаад хэрхэн нөлөөлдөг вэ?

    Аккра Гана ариун сүмийн гадна буй эрэгтэй, эмэгтэй хоёр

    Гэр бүлийн харилцаа нь ариун сүмийн ёслолуудаар дамжин мөнхийн болж чадна.

Сургаал ба Гэрээ 132:1–2, 29–40

Олон эхнэртэй гэрлэх явдлыг Бурхан Өөрөө зарлигласан үед л хүлээн зөвшөөрдөг.

  • Ангийн гишүүдэд олон эхнэртэй болох явдлын талаар асуух зүйлс байвал, Иосеф Смит болон эртний бусад гэгээнтэнд ч гэсэн асуух зүйлс байсан гэдгийг ойлгоход тусал. Иосефын Их Эзэнээс асуусан асуултыг Сургаал ба Гэрээ 132:1 дээрээс олж, түүний хүлээн авсан хариултыг 29–40-р шүлгээс олоход урамшуул (түүнчлэн Иаков 2:27, 30-ийг үзнэ үү). Ангийн гишүүдэд сайн мэдээний талаарх асуултууддаа хариулт олох арга замуудыг мэдэж авахад нь туслахын тулд, topics.ChurchofJesusChrist.org дээрээс “Answering Gospel Questions хэсгийг хамтдаа давтан үзэх нь тустай байж магад. Ангийн гишүүд сайн мэдээний талаарх асуултууддаа хэрхэн хариулт хайж байсан тухайгаа, мөн зарим асуултдаа хариулт олохгүй байсан ч хэрхэн үнэнч итгэлтэй үлддэг талаараа хуваалцаж болох юм.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Гэр бүл бол “тэнгэрийн загвар” юм.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

“Би гэрлэлт, гэр бүлийг чухалчлан үздэг сүмд харьяалагддагтаа баяртай байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд хамгийн сайн гэрлэлт, гэр бүлүүдтэй байдгаараа нэртэй. Энэ нь зарим талаас гэрлэлт болон гэр бүл нь мөнхөд байх учиртай хэмээх Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн чухал үнэний үр дүн гэдэгт би итгэдэг. Гэр бүл бол уг харилцаа дэлхий дээр байхад амьдралыг илүү хялбар байлгахын тулд шаардлагатай байдаг мөн тэнгэрт очоод бидэнд хэрэггүй гээд орхидог зүйл биш. Харин ч тэр нь тэнгэрийн жаяг юм. Тэдгээр нь селестиел загварын адилтгал, Бурханы мөнхийн гэр бүлийн хуулбар мөн.

“Гэхдээ бат бөх гэрлэлт, гэр бүлийн харилцаа нь Сүмийн гишүүд байснаар автоматаар ирдэггүй. Тэдгээр нь байнгын, зорилготой хүчин чармайлтыг шаарддаг. Мөнхийн гэр бүлийн сургаал нь биднийг гэрлэлт, гэр бүлээ хадгалж үлдэн, өсөж бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхэд урамшуулах ёстой (“Авран хадгалдаг тэднийг магтъя,” Ensign, May 2016, 77 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60).

Заах чадвараа сайжруулах

Аюулгүй орчин бүрдүүл. “[Ангийн гишүүд] туршлага, асуулт, гэрчлэлээ чөлөөтэй хуваалцах боломжтой, нээлттэй, хайраар дүүрэн, хүндэтгэлтэй орчныг үүсгэхийн тулд тэднийг өөртөө туслуулахад урамшуулан дэмж (Аврагчийн арга барилаар заах нь, 15).