“11-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 135–136: ‘Тэрбээр “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө,”’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“11-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 135–136,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
11-р сарын 22–28
Сургаал ба Гэрээ 135–136
Тэрбээр “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө”
135–136-р хэсгийг унших явцад Ариун Сүнс ангийн тань гишүүдэд тустай байж болох ойлголтуудыг танд өгч болно. Энэхүү тоймд байгаа олон санаа танд заах явцдаа ашиглах санаануудыг өгч болох юм.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг 135–136-р хэсгийн талаарх бодлоо хуваалцахад урих дараах арга зам бий. Тэднийг 1844 онд Иосеф Смитийн үхлийн талаар санаагаар унаж, энэ нь Сүмийн хувьд ямар утга учиртай талаар санаа зовж байгаа, Сүмийн гишүүн хүнтэй ярилцах боломжтой гэж төсөөлөхөд урь. Бид эдгээр хэсгээс уг хүнд тустай байж болох юуг хуваалцаж болох вэ?
Сургаалыг заа
Сургаал ба Гэрээ 135; 136:37–39
Иосеф, Хайрум Смит хоёр гэрчлэлээ өөрсдийнхөө цусаар лацадсан юм.
-
Иосеф, Хайрум Смит хоёрын золиослол хэрхэн тэдний гэрчлэлийг “лацадсан” бэ? Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 135; 136:37–39-ийг давтахдаа, энэ асуултын талаар тунгаан бодож болно. Дараа нь тэд өөрсдийн олж мэдсэн ойлголтыг хуваалцаж болно. Түүнчлэн тэд Иосеф, Хайрум хоёрын үнэний төлөө өөрсдийн амийг өгөхөд бэлэн байсан талаарх өөрсдийн бодлыг хуваалцаж болно. Биднээс үнэний төлөө амиа өгөхийг хүсэхгүй хэдий ч бидний амьдрал хэрхэн гэрчлэлийн маань “лац” байж болох вэ?
Есүс Христээс гадна зөвхөн Иосеф Смит бидний авралын төлөө ихийг үйлдсэн билээ.
-
Та өөрсдийнх нь авралын төлөө Иосеф Смитийн хийсэн зүйлсийг ойлгоход нь ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Та самбарт Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан илчилсэн зүйлсийн улмаас, би … гэж бичээд, ангийн гишүүдийг энэ өгүүлбэрийг гүйцээх арга замуудын талаар бодоход урь. Тэд Сургаал ба Гэрээ 135:3 дээрээс Иосеф Смит бидэнд авралыг олоход туслахын тулд юу хийснийг судалснаар эхэлж болно. Иосеф Смитийн талаар болон Их Эзэний түүгээр дамжуулан илчилсэн зүйлсийн талаар бодол сэтгэгдлээ хуваалцахад ангийн гишүүдийг урихыг бод.
-
Ангийн гишүүдэд Иосеф Смитийн номлолын талаар бодоход нь туслах өөр нэг арга зам бол түүний тухай дурсамжийн үгс бичихэд тэднийг урих явдал юм. Та тэдний бичиж болох түүний амьдралын чухал үйл явдал, түүний хийж бүтээсэн зүйлсийн талаар ярилцахыг хүсэж болох юм. Та тэдний дурдаж болох юуг Сургаал ба Гэрээ 135 дээрээс олсон бэ? Иосеф Смитийн бурханлаг номлолд итгэх бусдын итгэлийг хүчирхэгжүүлэхэд туслах юуг тэд магтаалын үг яриандаа багтааж болох вэ?
-
Есүс Христийн болон Түүний Цагаатгалын тухай олон үнэн Иосеф Смитээр дамжин илчлэгдсэн бөгөөд эдгээр үнэн нь бүх эрэгтэй, эмэгтэй хүний авралд хувь нэмэр оруулсан юм. Эдгээр хувь нэмрийг ухаарахад нь ангийн гишүүдэд туслахын тулд, та Есүс Христийн зургийг үзүүлж, Иосеф Смитээр дамжин илчлэгдсэн судруудаас буюу Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэрэг судруудаас Есүс Христийн тухай дуртай шүлгээ хуваалцахыг ангийн хэдэн гишүүнээс хүс. Эдгээр судар бидэнд хэрхэн Аврагчийг ойлгож, Түүнд илүү ойртоход тусалдаг вэ? Эдгээр шүлгэн дээрх үнэнүүд бидний авралд хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ?
Бид Их Эзэний зөвлөгөөг дагах үедээ Түүний хүслийг гүйцээдэг.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм ангийн гишүүдэд Сургаал ба Гэрээ 136 дээрээс зовлон бэрхшээлийг сүнслэг туршлага болгоход туслах зөвлөгөөг хайж олохыг санал болгодог. Та ангийн гишүүдээс өөрсдийн олсон зөвлөгөөг хуваалцахыг хүсэж болох юм. Та бас тэднээс, энэ нь гэгээнтнүүдийн “өрнөд уруу хийх аяллуудад” (1-р шүлэг) нь тусалсан шиг, өөрсдийн үед Их Эзэний хүслийг гүйцээхэд бидэнд туслах зөвлөгөөг энэ хэсгээс хайж олохыг хүсэж болох юм.
-
Ангийн тань гишүүдэд 136-р хэсэг дэх аль нэг шүлгийн тухай Сүмийн сэтгүүлд гардаг шиг зурагт хуудсыг бүтээх нь сонирхолтой байж магад. Ангийн гишүүд хоёр хоёроороо эсвэл хувиараа ажиллан, өөрсдийнх нь анхаарлыг татаж байгаа үнэнийг олохын тулд шүлгүүдийг хайж эхэлж болно. Тэд дараа нь 1847 онд заасан энэхүү үнэн хэрхэн өнөөдөр ч бидэнд тусалж чадахыг харуулсан энгийн зурагт хуудсыг бүтээж болно.
Нэмэлт эх сурвалж
Холбогдох дуу хөгжим
Дараах дууллуудыг дуулж, видео бичлэгүүдийг үзэх нь Ариун Сүнсийг урьж, бошиглогч Иосеф Смитийн ажлын талаар эсвэл түүний дараа үргэлжлүүлсэн гэгээнтнүүдийн золиосын талаар ярилцахад хүргэж болох юм.
“A Poor Wayfaring Man of Grief” (Hymns, д. 29). Картейж шоронд байхдаа Иосеф Смит Жон Тэйлороос энэ дууллыг дуулж өгөхийг гуйжээ.
“Тэр Хүнийг магтья” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 50); www.thetabernaclechoir.org/videos/praise-to-the-man-mormon-tabernacle-choir видео бичлэг). Энэ дууллын үгсийг Иосеф Смитийг магтсан дуулал болгон бичсэн.
“Ирцгээ, ирцгээ, Гэгээнтнүүд ээ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 2),; видео бичлэг, www.thetabernaclechoir.org/videos/come-come-ye-saints-mormon-tabernacle-choir).
“Faith in Every Footstep” (видео бичлэг, www.thetabernaclechoir.org/videos/faith-in-every-footstep).