Сургаал ба Гэрээнүүд 2021
11-р сарын 29-өөс 12-р сарын 5. Сургаал ба Гэрээ 137–138: “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл”


“11-р сарын 29-өөс 12-р сарын 5. Сургаал ба Гэрээ 137–138: ‘Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“11-р сарын 29-өөс 12-р сарын 5. Сургаал ба Гэрээ 137–138,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Сүнсний дэлхийд байгаа хүмүүс

Иосеф өөрийн аав, ээж болон ахыг селестиел хаант улсад харсан (Joseph Smith’s Vision of the Celestial Kingdom, Robert Barrett).

11-р сарын 29-өөс 12-р сарын 5

Сургаал ба Гэрээ 137–138

“Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл”

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан. “Бид бүгд сүнсний дэлхийн нөхцөл байдлын талаар хувь хувьдаа гайхдаг байж болно. … Гэвч албан ёсны сургаалын жишгийг хангаагүй зүйлийг албан ёсны сургаал мэт заахгүй эсвэл хэрэглэхгүй байцгаая” (“Эзэнд итгэ,” Ensign, Nov. 2019, 28 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29). Ярилцлага тань судрын болон бошиглогчдын үгс дээр үндэслэгдсэн байгааг бататга.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Сургаал ба Гэрээ 137–138 дээр сургаалын сүнслэгээр өдөөгдсөн олон үнэн байдаг. Ангийн гишүүдийг тэдгээрийн заримыг жагсаан бичихэд урь. Та нар тэгээд ангиараа уг жагсаалтыг давтан хараад мөн эдгээр үнэн нь яагаад тэдэнд чухал талаар ярилцахад цөөн минут зарцуулж болно. Эдгээр хэсгээс өмнө нь ойлгодоггүй байсан ямар нэгэн зүйлээ ойлгож авсан хүн байна уу?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 137; 138:32–37

Бодгаль бүрд селестиел алдар сууг сонгох боломж олдох болно.

  • Бидний олон нь энэ амьдралд сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсан хүмүүсийг, бас хүүхэд насандаа нас барсан хүүхдүүдийг мэддэг. Ангийн гишүүдийг эдгээр хүний төлөөх Бурханы төлөвлөгөөг ойлгоход нь тусалдаг, 137-р хэсгээс олж мэдсэн үнэнээ хуваалцахад урь. Бид Сургаал ба Гэрээ 138:32–37 дээрээс Бурханы төлөвлөгөөний талаарх ойлголтыг маань нэмэгдүүлдэг ямар ямар үнэнийг олж мэддэг вэ? Ангийн гишүүд эдгээр үнэн нь Тэнгэрлэг Эцэг, Түүний авралын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгалын талаар тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлдэг талаар хуваалцаж болох юм. “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл энэ ярилцлагад тустай байж болно.

Сургаал ба Гэрээ 138:1–11, 25–30

Судруудыг уншиж, тэдгээрийн талаар тунгаан бодох нь биднийг илчлэлт авахад бэлтгэдэг.

  • Сургаал ба Гэрээ 138:1–11, 25–30 дээр Жозеф Ф.Смитийн дүрсэлсэн туршлага бидэнд илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө хэрхэн бэлтгэж чадахаа ойлгоход тусалдаг. Ангийн гишүүд эдгээр шүлгээс илчлэлтийн талаар сурах зүйлээ олж тогтоохоор хамтдаа ажиллаж болох юм. Түүнчлэн та ангийн гишүүдээс судраас уншиж, тэдгээрийн талаар тунгаан бодох нь илчлэлтийг хүлээн авахад тэднийг хэрхэн бэлтгэсэн талаар хуваалцахыг хүсэж болох юм (мөн Иосеф Смит—Түүх 1:11–12-ыг үзнэ үү).

  • Ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл” (Ensign, Nov. 2018, 71–74 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61) хэлсэн үг Жозеф Ф.Смит “энэхүү гайхамшигт илчлэлтийг хүлээн авахын тулд амьдралынхаа турш бэлтгэснийг [Сургаал ба Гэрээ 138]” харуулдаг. Хэрвээ ангийн тань гишүүд энэ долоо хоногт ерөнхийлөгч Баллардын үгийг уншсан бол тэднийг өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн ямар нэг хэсгийг хуваалцахад урамшуул. Эсвэл та нар ангиараа энэ үгийн зарим хэсгийг уншиж болох юм. Ерөнхийлөгч Смитийн амьдрал, зан чанарын юу нь бидэнд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ? Бид түүний жишээнээс юу сурч мэдэж болох вэ?

    Жозеф Ф.Смитийн зураг

    Жозеф Ф.Смит, Албэрт И.Салцбрэннэр

Сургаал ба Гэрээ 138:12–60

Авралын ажил үхлийн дараа ч үргэлжилдэг.

  • Та ангийн гишүүдэд Сургаал ба Гэрээ 138:12–60 дээрээс үнэнүүдийг олж харахад нь туслахын тулд, эдгээр шүлэгт хариулт нь байгаа, сүнсний дэлхийн талаарх хэд хэдэн асуултыг тэдэнд өгч болно. Жишээлбэл, Аврагч сүнсний дэлхийд байхдаа юу хийсэн бэ? Их Эзэний элчүүд хэн хэн бэ, тэдний захиас юу вэ? Ангийн гишүүд нэг юм уу нэгээс илүү асуултыг сонгон, хариултуудыг хайж олохоор жижиг бүлгүүд болон ажиллаж болно. Тэгээд тэд өөрсдийн олсон үнэнүүдийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Эдгээр үнэн бидний амьдралд ямар өөрчлөлт оруулдаг вэ?

  • Хэн нэгнийг “Бид үхэхэд юу тохиолдох вэ?” гэж асуувал бид юу гэж хэлэх вэ? Бид энэ асуултад хариулахад туслах юуг Сургаал ба Гэрээ 138:12–60 дээрээс хуваалцаж болох вэ? (түүнчлэн Алма 40:11–15-ыг үзнэ үү).

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бурханы төлөвлөгөө Өөрийн бүх хүүхдийг сайн мэдээг хүлээн авах арга замаар хангадаг.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийнхүү заасан.

“Энэ амьдралдаа Бурханы хүүхдүүдээс цөөн хэд нь л Түүний төлөвлөгөөний талаар төгс ойлголттой болохын зэрэгцээ амьдрал дээр Аврагчийн цагаатгагч хүчийг бүрэн ажиллагаанд оруулдаг санваарын ёслолыг хүлээн авч, гэрээ байгуулах боломжтой байдаг. …

Зарим нь үүнийг шударга бус гэж үздэг байж магадгүй. Тэр ч бүү хэл, тэд үүнийг авралд зориулсан төлөвлөгөө, тодорхой шаардлага гэж байхгүй гэдгийн нотолгоо хэмээн үзэж, биднийг хайрладаг шударга Бурхан Өөрийн хүүхдүүдийн өчүүхэн хэсэгт зориулан төлөвлөгөө боловсруулан гаргахгүй хэмээн боддог байж магадгүй. Харин зарим нь Бурхан аль хүүхдээ аварч, алинд нь сайн мэдээнээс сонсох боломж олгохоо урьдаас тодорхойлсон бөгөөд сайн мэдээг огт сонсож байгаагүй хүмүүс ердөө л ‘сонгогдоогүй’ байх гэсэн дүгнэлт хийдэг байж болох юм.

Гэхдээ та бид Бурханы төлөвлөгөө үүнээс хамаагүй энэрэнгүй гэдгийг бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн үнэнээр дамжуулан мэднэ. Тэнгэрлэг Эцэг маань гэр бүлийнхнийгээ бүрэн цуглуулж, адислахыг тэсэн ядан хүлээж байгаа. Хэдийгээр бүгд цугларах сонголтыг хийхгүй гэдгийг Тэр мэдэж байгаа ч энэ төлөвлөгөө хүүхэд бүрд урилгыг нь хүлээн авах эсвэл татгалзах боломжийг олгодог” (“Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” Ensign, May 2017, 20–21 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).

Заах чадвараа сайжруулах

Бошиглогчдын үгсийг ашигла. “Судрууд болон хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгс бидний зааж буй үнэнүүдийн эх сурвалж юм. Боломж гарах бүрд удирдамж авахаар Бурханы үгс рүү хандаж байхыг заадаг хүмүүстээ урамшуул” (Аврагчийн арга барилаар заах нь, 21).