Сургаал ба Гэрээ 2021
12-р сарын 6–12. Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2: “Бид итгэдэг”


“12-р сарын 6–12. Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2: ‘Бид итгэдэг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“12-р сарын 6–12. Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Зураг
Олон арьсны өнгөтэй гарнуудыг харуулсан бүтээлэг

Бүх зохистой, эрэгтэй гишүүдэд, Эмма Аллебэс

12-р сарын 6–12

Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 12

“Бид итгэдэг”

Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 12-ыг залбирч байгаад уншин, ням гарагт ангийнхаа гишүүдэд утга учиртай сурах туршлагыг өгөхөөр төлөвлөх явцдаа Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Жишээлбэл, та ангийн гишүүдийг дараах өгүүлбэрийг гүйцээж бичихэд урьж болно. “Би энэ долоо хоног судар уншсандаа баяртай байна, яагаад гэвэл …”

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Итгэлийн тунхаг

Итгэлийн тунхаг нь сэргээгдсэн сайн мэдээний үндсэн үнэнүүдийг агуулдаг.

  • Ангийн гишүүдэд Итгэлийн тунхаг дээрээс утга учиртай санагдсан зүйлээ хуваалцахад туслахаар үүнийг хийж болно. Та самбарт 1-13 хүртэл тоонуудыг бичээд, ангийн гишүүдээс уг тооны хажууд тухайн итгэлийн тунхгаас сурч мэдсэн зүйлээ бичихийг хүсэж болно. Эдгээр үнэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань ямар өөрчлөлт оруулдаг вэ? Ангийн гишүүд Итгэлийн тунхаг нь тэдний сайн мэдээнээс суралцах явдлыг хэрхэн баяжуулсан, эсвэл бусадтай сайн мэдээг хуваалцахад нь хэрхэн тусалсан талаар хуваалцаж болох юм.

Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 12

Есүс Христийн Сүм илчлэлтээр удирдагддаг.

  • Илчлэлтүүд үргэлжлэн ирэх нь яагаад бидэнд чухал вэ? Ангийн гишүүдийг энэ асуултын талаарх санаа бодлоо хуваалцахад урь. Түүнчлэн ангийн гишүүд үргэлжлэн ирж байгаа илчлэлтүүдийн зарчим нь Итгэлийн тунхаг, Албан тунхаг 12-той хэрхэн холбогддог талаар ярилцаж болох юм.Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд эдгээр илчлэлттэй холбоотой, тус болох эх сурвалжуудыг санал болгодог. Бид Албан тунхаг 12-оос Сүмийг удирдахад илчлэлт ямар үүрэгтэй байдаг талаар юу сурч мэддэг вэ? (түүнчлэн Итгэлийн тунхаг 1:9 ба “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн мэдэгдлийг үзнэ үү). Үргэлжлэн ирж байгаа илчлэлтийн өөр ямар жишээнүүдийг ангийн гишүүд хуваалцаж чадах вэ? Эдгээр илчлэлт хэрхэн амьдралд маань нөлөөлж мөн Тэнгэрлэг Эцэгийн хаант улсыг барихад бидэнд тусалдаг вэ?

  • Ангийн гишүүдийг Албан тунхаг 12-ыг давтаж, Сүмийн сургаал, илчлэлт, эсвэл бодлого журмын шинэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд асуудалтай байгаа хүнд туслах зүйлийг эдгээр илчлэлтээс хуваалцахад урих талаар бод. Ангийн гишүүд Сүмийн талаарх ямар нэгэн зүйлийн хувьд асуудалтай байгаа үедээ хэрхэн Бурханд найдаж сурсан бэ? Тэд энэ долоо хоногт суралцсанаар, Их Эзэн Өөрийн Сүмийг удирдаж байгаа гэдэг итгэл нь хэрхэн хүчирхэгжсэн бэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын мэдэгдэл тус болж чадна.

    Зураг
    Вилфорд Вүдраффын зураг

    Вилфорд Вүдрафф, Х.Е.Пэтэрсон

Зураг
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

“Бурханы Сүнс тэнд байлаа.”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклиг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилж байх үед Албан тунхаг 2-т тодорхойлсон илчлэлт ирсэн. Тэрээр олон жилийн дараа энэ туршлагыг дүрслэхдээ:

“Өрөө гэгээрүүлж ариусгасан уур амьсгалтай байлаа. Би ах нартайгаа хамт өвдөг сөгдсөн бөгөөд миний хувьд учирлан гуйж буй Бурханы бошиглогч, бурханлаг сэнтий хоёрын хооронд суваг нээгдсэн мэт санагдаж байв. Бурханы Сүнс тэнд байлаа. Тэнд буй Ариун Сүнсний хүчээр түүний залбирсан зүйл зөв, цагаа олсон байсан ба одоо санваарын гайхамшигт адислалууд дэлхийн өнцөг булан бүрд байх бүх зохистой эрэгтэй хүнд, гарал үүслээс нь хамаарахгүйгээр өгөгдөх ёстой гэсэн баталгаа бошиглогчид ирсэн юм.

“Тэр хүрээн дэх бүх эр Ариун Сүнсний хүчээр мөн адил зүйлийг мэдэрсэн.

Энэ бол онцгой, ариун үйл явдал байсан. … Бидний бодит чихэнд сонсогдох чанга дуу хоолой байгаагүй. Гэвч Сүнсний дуу хоолой бидний оюун санаанд болон бодгаль бүрд маань батлан шивнэсэн юм” (“Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 70).

“Асуулттай байх нь ердийн зүйл.”

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Сүмийн түүх эсвэл сургаалын талаар эргэлзээтэй байгаа хүмүүст ийн хэлсэн.

“Асуух зүйлтэй байна гэдэг нь хэвийн зүйл юм. Чин сэтгэлийн асуултын жижиг үр ихэнхдээ соёолж, ойлголтын агуу том мод болон ургадаг. Ноцтой эсвэл эмзэг асуултуудын талаар хэзээ нэгэн цагт эргэлзэж байгаагүй Сүмийн гишүүд цөөхөн байдаг. Сүмийн зорилгуудын нэг бол зарим үед итгэлийн үрийг бүр эргэлзээ бүхий болон итгэлгүй байдлын элсэрхэг хөрсөнд тарьж, арчилж ургуулах явдал ч байдаг. Итгэл бол үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах нь юм.

Тиймийн тул, хайрт ах эгч нар, найз нөхөд минь, итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз. Эргэлзээ биднийг олзлон, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирдэг хайр, амар амгалан, бэлгүүдээс маань холдуулахыг бид хэзээ ч зөвшөөрч болохгүй” (“Ирж, бидэнтэй нэгд,” Ensign, Nov. 2013, 23 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26; түүнчлэн Лорэнс И.Корбриж, “Stand Forever” [Brigham Young University devotional, Jan. 22, 2019], speeches.byu.edu-г үзнэ үү).

Заах чадвараа сайжруулах

“Би мэдэхгүй” гэж хариулах нь зүгээр шүү. Та ангийнхаа гишүүдийн сайн мэдээний талаар асууж байгаа ямар ч асуултад хариулахаар хичээх ёстой ч Их Эзэн танаас бүх зүйлийг мэдэж байхыг шаарддаггүй. Яаж хариулахаа мэдэхгүй байгаа бол үүнийгээ хүлээн зөвшөөр. Тэгээд суралцагчдыг илчлэгдсэн сургаал руу чиглүүлж, мэддэг зүйлийнхээ талаар чин сэтгэлийн гэрчлэлээ хуваалц. (Аврагчийн арга барилаар заах нь, 24-ийг үзнэ үү.)

Хэвлэх