Сургаал ба Гэрээнүүд 2021
Заах загвар


“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Тойрон сууж буй ангийнхан

Заах загвар

Энэ эх сурвалж дахь тойм бүр сургаалыг хуваалцаж мөн заахад урих загвартай байдаг.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээл бүр дээр ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцаж, ойлгож авсан зүйлээ хэрэгжүүлэх үед нь өнгөрсөн долоо хоногт тохиолдсон туршлага, ойлголтоосоо хуваалцахад тэднийг урь. Ангийн гишүүдэд хичээлээс гадуур хувиараа суралцах нь чухал гэдгийг ойлгоход тусал. Тэдний хувийн хөрвөлт ням гарагт суралцсанаар төдийгүй өдөр бүрийн туршлагаар ирэх болно. Ангийн гишүүд бие биеийнхээ туршлагыг мөн Есүс Христийн сайн мэдээний талаарх гэрчлэлийг сонсохдоо өөрсдөө мөн тийм туршлагыг эрэлхийлэх магадлалтай.

Хүн болгон хичээл бүрийн бүлгүүдийг уншаад байдаггүй бөгөөд уншсан заримд нь хүртэл хуваалцахад амаргүй байж магад. Ангийн бүх гишүүнийг ямар нэгэн зүйл хуваалцсан ч бай, үгүй ч бай уг ангийн чухал хэсэг гэдгээ мэдэрдэг байхад анхаар.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Та болон танай ангийн гишүүд товлосон судрын хэсэг дэх Есүс Христ мөн Түүний сургаал буюу сайн мэдээний мөнхийн үнэн дээр төвлөрөх ёстой. Та судруудад буй сургаалын талаар ярилцахдаа ямар шүлэг, хэлсэн үг, туршлага, асуулт, нэмэлт эх сурвалжуудыг хуваалцаж болох вэ? Та ангийн гишүүдэд сайн мэдээний зарчмуудыг олж илрүүлэн, ойлгоход нь туслахын тулд эдгээр эх сурвалжийг хэрхэн ашиглаж болох вэ? Та тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?