Сургаал ба Гэрээ 2021
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийг Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Та энэ эх сурвалжийн аль ч үйл ажиллагааг Ням гаргийн ангидаа тохируулан өөрчилж болно. Хэрэв ангийн гишүүд эдгээр үйл ажиллагааг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахад ашигласан бол тэднийг ойлголт, туршлагаасаа хуваалцахад урамшуулан дэмж.

Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, Хүүхдийн дууны ном

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй аргаар заадаг. Та Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, Хүүхдийн дууны ном зэрэг номын хэвлэмэл хувилбараас гадна, music.ChurchofJesusChrist.org вэбсайтаас мөн Sacred Music, Gospel Media аппликэйшн дээрээс олон дууллын бичлэгүүдийг олох боломжтой.

Институт, семинарын гарын авлагууд

Институт, семинарын гарын авлагуудад судруудад байдаг зарчмуудын түүхэн нөхцөл байдал, сургаалын тайлбар агуулагддаг. Тэдгээр нь Ням гаргийн ангид ашиглаж болох, заах санаануудыг өгч болох юм.

Сүмийн сэтгүүлүүд

New Era, Ensign, Лиахона зэрэг сэтгүүлд гардаг нийтлэл, бусад материал нь таны Сургаал ба Гэрээнээс зааж байгаа зарчмуудад нэмэлт эх сурвалж болж чадна.

Gospel Topics

Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) дээрээс та сайн мэдээний төрөл бүрийн сэдвийн ерөнхий мэдээлэл, тэдгээртэй холбогдох Ерөнхий чуулганы үгс, нийтлэл, судар, видео бичлэг зэрэг хэрэгтэй эх сурвалжуудын холбоосыг олж болно. Түүнчлэн та Gospel Topics Essays дээрээс сургаалтай болон түүхтэй холбоотой асуултуудын дэлгэрэнгүй хариултуудыг олох болно. 

Зураг
Сүмийн материал уншиж буй эрэгтэй

Миний сайн мэдээг номло

Номлогчдод зориулсан энэ гарын авлагад сайн мэдээний үндсэн зарчмуудын тоймыг харуулдаг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Энэ эх сурвалжид Есүс Христийн үнэнч шавь нар болоход нь өсвөр үеийнхэнд болон бусдад туслах Сүмийн жишгүүдийг тоймлон өгүүлсэн. Хэрвээ та өсвөр үеийнхэнд зааж байгаа бол үүнийг үе үе лавлан үздэг байхад анхаар.

Видео бичлэгүүд ба уран зураг

Уран зураг, видео бичлэг болон бусад медиа нь таны зааж буй хүмүүст судрын сургаал, түүхүүдийг төсөөлөн бодоход тусална. ChurchofJesusChrist.org дэх Gospel Media library дээрээс Сүмийн медиа эх сурвалжийн цуглуулгыг үзэж болно. Түүнчлэн эдгээр сурвалж нь Gospel Media аппликэйшн дээр байдаг бөгөөд Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрээс олон зураг үзэж болно.

Revelations in Context

Revelations in Context: The Stories behind the Sections of the Doctrine and Covenants нь Сургаал ба Гэрээнд байдаг илчлэлтүүдийн тухай түүхийг агуулсан өгүүллүүдийн цуглуулга юм. Энэ эх сурвалж дахь агуулга нь эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдэд зориулагдсан байж болох ч Сургаал ба Гэрээн дэх Их Эзэний үгийг илүү сайн ойлгоход тань тусалж чадна.

Гэгээнтнүүд

Гэгээнтнүүд нь олон боть бүхий Сүмийн шинэ түүхэн өгүүлэмж юм. 1-р боть Үнэний жишиг, 2-р боть No Unhallowed Hand нь Сургаал ба Гэрээний үеийн Сүмийн түүхийг хамардаг. Эдгээр түүх нь Сургаал ба Гэрээн дээрээс таны суралцах илчлэлтүүдийн түүхэн агуулгын талаарх ойлголтыг өгөх болно.

Сүмийн түүхийн сэдвүүд

Хүмүүс, баримт, газар зүйн болон Сүмийн үйл явдлуудын тухай олон өгүүлэл ChurchofJesusChrist.org/study/history/topics дээр байгаа.

Аврагчийн арга барилаар заах нь

Энэ эх сурвалж Христийн адил заах зарчмуудыг сурч мэдэн, хэрэгжүүлэхэд танд тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, мөн дадлага хийдэг.

Хэвлэх