Ирээд, Намайг дага
10-р сарын 21–27. 1 ба 2 Тесалоник: ‘Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, үймүүлэгдэхгүй байгтун’


“10-р сарын 21–27. 1 ба 2 Тесалоник: ‘Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, үймүүлэгдэхгүй байгтун’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“10-р сарын 21–27. 1 ба 2 Тесалоник,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Залуу эрэгтэйтэй ярилцаж буй номлогч эгч нар

10-р сарын 21–27

1 ба 2 Тесалоник

“Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, үймүүлэгдэхгүй байгтун”

Алма “түүний замуудаар замнан мөн зарлигуудыг нь дагадаг, Бурханы хүн байхаас бусдаар бол та нар өөрсдийн багш мөн тохинуулагч болгохоор хэнд ч бүү итгэ” (Мозая 23:14) хэмээн заасан. Энэ судар танд заахад өөрийгөө хэрхэн бэлтгэх ёстой талаар юу санал болгож байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдэд 1 ба 2 Тесалоник-ийг хурдан гүйлгэн харж, тэдэнд ямар нэг сэтгэгдэл төрүүлсэн шүлгийг хайж олох хэдэн минут өг. Тэднийг ангийнхаа хэн нэгэнтэй шүлгээ хуваалцаж, дараа нь цөөн хосыг нэг нэгнээсээ сурсан зүйлсээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

1 Тесалоник 1:5–8; 2:1–13

Сайн мэдээний үйлчлэгчид чин сэтгэлээсээ, хайраар номлодог.

  • Паул өөрийн болон бусдын сайн мэдээг хуваалцаж байсан арга замуудын талаар гэгээнтнүүдэд сануулснаар тесалоникчуудад бичсэн захидлаа эхэлжээ. Энэ нь ангийн гишүүдийн хувьд өөрсдийнхөө бие биедээ зааж мөн бие биенээсээ хэрхэн суралцаж байгаагаа дүгнэх сайхан боломж болж болно. Та ангийнхныг 1 Тесалоник 1:5–8; 2:1–13-ыг уншиж, мөн сайн мэдээг үр дүнтэй хуваалцахтай холбоотой зарчмуудыг олж тогтооход урьж болно. Дараа нь тэд сайн мэдээг бусдад заах хүчин чармайлтаа дүгнэхэд нь туслах энэ шүлгүүд дээр үндэслэсэн асуултуудыг бичиж болно. Жишээ нь, “Би мэддэг зүйлдээ үлгэр дуурайл болдог уу?” (1 Тесалоник 1:7-г үзнэ үү). Энэ шүлгийн зарчмуудыг дагах нь заадаг хүмүүстээ илүү сайн үйлчлэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ? гэсэн асуултууд байж болно.

  • 1 Тесалоник 1:5–8; 2:1–13-ыг унших нь танай ангийнханд “Эцэг хүн өөрийн хүүхдэдээ ямар байдаг шиг” (1 Тесалоник 2:11) тэдэнд эергээр нөлөөлж байсан Христтэй адил багш нарыг нь сануулж болох юм. Ангийн гишүүдийг эдгээр хэсгийг чин сэтгэлээсээ үйлчилдэг үйлчлэгчийн зан чанарыг хайж олохоор судалж мөн энэ зан чанарыг харуулдаг багшийнхаа талаар бодоход урь. Та бодож байгаа багшдаа зориулан захидал бичих эсвэл сайшаалын гэрчилгээ хийхийг ангийн гишүүдээс хүсэж болно. 1 Тесалоник дээрх шүлгийг мөн багш нь хэрхэн энэ шүлгийн үлгэр дуурайл болсон тухай тайлбарыг захидал эсвэл сайшаал дээрээ оруулахад тэднийг урамшуул. Тэд захидалдаа эсвэл сайшаалаа зориулж бичсэн хүндээ өгөх сүнслэг өдөөлтийг мэдэрч болно.

1 Тесалоник 3:9–13; 4:1–12

Бид Есүс Христийг дагаснаар ариун болдог.

  • Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд “Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгалд дуудсан билээ” (1 Тесалоник 4:7) хэмээн заасан. Цэвэр байдлын тухай ярилцлага өрнүүлэхийн тулд “More Holiness Give Me” дууллыг ангиараа дуулах юм уу хэн нэгнээр дуулуулж болох юм (Сүмийн дуулал, д. 131). Сүмийн дуулалд дурдагдсан, тэдэнд ойлгомжтой ариун байдлын шинж чанаруудыг хэлэлцэхийг ангийн гишүүдээс хүсэж болно. Ангийн гишүүдийг самбарт Илүү ариуныг, илүү  … надад өгөөч, гэж бичээд, энэ өгүүлбэрийг гүйцээх үг, хэллэгүүдийг 1 Тесалоник 3:9–13; 4:1–12-оос хайж олоход урь. Бид эдгээр зан чанарыг хэрхэн төлөвшүүлэх вэ?

  • Заримд нь ариун байх урилга сүрдмээр санагдаж болно. Энэ нь ангийн гишүүдэд ариун байдлыг төлөвшүүлэх нь биднээс удаан хугацаанд “улам илүү нэмэгдүүлэх” (1 Тесалоник 4:10) шаардлагатай алгуур үйл явц гэдгийг ойлгоход тусалж болно. Энэ үйл явцыг дүрслэн харуулахын тулд та ангийн нэг гишүүнийг ширмэл хөнжил нэхэх эсвэл хөгжмийн зэмсгээр тоглох гэх мэт удаан хугацаанд байнгын хичээл зүтгэл шаардах авьяас эсвэл ур чадварын талаар ярихад урьж болно. Энэ нь ариун болох үйл явцтай хэрхэн адил төстэй байна вэ? Ангийн гишүүдийг 1 Тесалоник 3:9–13; 4:1–12-ыг харж мөн Паулын тайлбарласан ариун болоход шаардлагатай хүчин чармайлтын талаар хуваалцахад урь. Биднийг ариун болох үйл явцад юу тусалдаг вэ?

1 Тесалоник 4:11–12; 2 Тесалоник 3:7–13

Бид өөрсдийгөө болон гачигдагсдыг хангахаар ажиллах ёстой.

  • Дараахтай төстэй асуултууд нь Паулын ажил хөдөлмөрийн талаар өгсөн зөвлөгөөний тухай ярилцахад тусална. Залхуурал ямар үр дагаварт хүргэх вэ? Паул “түвшин,” “анир чимээгүй” гэдэг үгсээр юу хэлэхийг хүссэн гэж та бодож байна вэ? (1 Тесалоник 4:11; 2 Тесалоник 3:12). Та ангийн гишүүдийг 1 Тесалоник 4:11–12 ба 2 Тесалоник 3:7–13-ыг уншиж байх хооронд самбарт эдгээртэй төстэй асуултуудыг тунгаан бодоход нь зориулан бичиж болно. Тэднийг эдгээр асуултыг хоёр хоёроороо болон цөөн хүнтэй бүлгээр эсвэл ангиараа ярилцахад урь. Бидэнд өөр ямар ямар судар ажил хөдөлмөрийн чухлыг болон залхуу байдлын аюулыг ойлгоход тусалдаг вэ? (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт санал болгосон хэсгүүдийг үзнэ үү).

2 Тесалоник 2

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Урвалт тохиох байсан.

  • Их урвалтыг ойлгох нь ангийн тань гишүүдийн Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаарх гэрчлэлүүдийг хүчирхэгжүүлж чадна. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд Урвалтын талаарх хэд хэдэн эх сурвалж байгаа. Та ангийн цөөн гишүүнийг эдгээр эх сурвалжийг судалж мэдсэн ойлголтоосоо хуваалцахаар бэлтгэж ирэхэд урьж болно. Эсвэл та нар тэдгээрийг ангидаа хамтдаа судалж мөн ярилцаж болно. Хэлэлцүүлэгтээ нэмж оруулж болох Урвалтын тухай хэд хэдэн видео бичлэг “Нэмэлт эх сурвалж”-д байгаа.

  • Урвалтыг тайлбарлахын тулд бошиглогчдын ашигласан зарим зүйрлэл болох уналт (2 Тесалоник 2:3-ыг үзнэ үү), тахал (Амос 8:11–12-ыг үзнэ үү), сүргийн дунд орох догшин чоно (Үйлс 20:28–30-ыг үзнэ үү) болон чихийг гижигдэх (2 Тимот 4:3–4-ийг үзнэ үү) зэргийг ярилцах нь тустай байж болно. Ангийн гишүүдийг хоёр хоёроор нь хуваарилж, эдгээр судраас нэгийг эсвэл хэдийг (эсвэл таны сонгосон бусад хэсгийг) уншиж мөн эдгээр шүлэг Их урвалтын талаар юу зааж байгааг тайлбарлахыг хүс. Бошиглогчид Урвалтын талаар болон үүний үр нөлөөний талаар юу заасан бэ?

  • Ангийн гишүүдэд Их урвалтын талаар илүү ихийг мэдэхэд нь туслахын тулд тэдэнд сайн мэдээний Сэргээлтийн хэрэгцээг ойлгодоггүй найз байдаг гэж төсөөлөхөд урь. Самбарт хоёр багана зураад, Урвалтын шалтгаан ба Урвалтын үр нөлөө гэж бич. Ангийн гишүүдийг самбарт бичих Урвалтын шалтгаан ба үр нөлөөг хайж олон, Миний сайн мэдээг номло заах удирдамжийн (37–38-р хуудас) “Их урвалт” хэсгийг хоёр хоёроороо эсвэл цөөн хүнтэй бүлгээрээ судлахад урь. Тэд Сэргээлтийн хэрэгцээг ойлгоход нь найздаа туслахын тулд энэ хүснэгтээс ямар ойлголтыг ашиглаж болох вэ?

  • Өөрсдийгөө хэрхэн “унах”-аас хамгаалах талаар ярилцах нь ангиийнханд тань тустай байх болов уу? Та тэднийг 2 Тесалоник 2-ыг судалж, найздаа хувийн урвалтаас зайлсхийхэд тусалж чадах зөвлөгөөг хайж олоход урьж болох юм.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг энэ долоо хоногт 1 ба 2 Тимот, Тит болон Филемон номнуудыг уншихад урамшуулахын тулд, тэднийг өөрсдийгөө төлөөлөгчөөс Сүмийн дуудлагаа хэрхэн биелүүлэх талаар зөвлөгөө агуулсан хувийн захидал хүлээн авч байгаагаар төсөөлөн бодоход урь. Сүмийн эртний удирдагчдад бичсэн Паулын энэ хувийн захидлуудыг уншихдаа өөрсдийнхөө дуудлагын талаар бодохыг тэднээс хүс.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

1 ба 2 Тесалоник

Ажил хөдөлмөр ба залхуу лазан байдлын талаарх судрууд

LDS.org дээрх Урвалтын тухай видео бичлэгүүд

  • “The Great Apostasy”

  • “Apostasy—Jan”

  • “The Apostasy and the Restoration—What the Restoration Means for Me”

Заах чадвараа сайжруулах

Олон төрлийн заах арга барил ашигла. Нэг тодорхой заах загвартай байх нь хялбар байж болох ч заах өөр өөр арга нь ангийн янз бүрийн гишүүдэд хүрдэг. Видео бичлэг, уран зураг, дуу хөгжим эсвэл ангийн гишүүддээ заах боломж олгох гэх мэт заах арга барилаа өөрчлөх арга замуудыг эрэлхийл (Аврагчийн арга барилаар заах нь, 22-ыг үзнэ үү).