“10-р сарын 28-аас 11-р сарын 3. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: ‘Чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“10-р сарын 28-аас 11-р сарын 3. 1 ба 2 Тимот; Тит; Филемон,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
10-р сарын 28-аас 11-р сарын 3
1 ба 2 Тимот; Тит; Филемон
“Чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол”
1 ба 2 Тимот; Тит; Филемон номнуудыг уншихдаа ангийн гишүүдээ санаж унш. Танд ирэх бодол, сэтгэгдэл нь ангийн гишүүдийг холбогдох судрын хэсгүүд рүү хандуулж, ангид тань Сүнсийг авчрахад туслах болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хувиараа болон гэр бүлээрээ судраас судлахад тохиолддог амжилттай болон бэрхшээлтэй зүйлүүдийн талаар бие биенийхээ ярихыг сонсох нь ангийнханд тань тустай байж болно. Ангийн гишүүдийг судар судлахад амжилттай байгаа зүйлсээ хуваалцахад урьснаар хичээлээ эхлэхийг бод.
Сургаалыг заа
Үнэн сургаалыг ойлгох нь хууртахаас зайлсхийхэд бидэнд туслах болно.
-
Ангийн тань гишүүд олон хуурамч сургаалыг зааж буй цаг үед амьдарч байна. Тимот, Тит хоёр ч ийм цаг үед амьдарч байсан учраас Паулын тэдэнд өгсөн зөвлөгөө ангийнханд тань тус болж болох юм. Паулын зөвлөгөө болгосон зарим хэсгийг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс олж болно. Та ангийн гишүүн бүрд эдгээр хэсгийн нэгийг уншиж, үнэн сургаалын ач холбогдлын талаар сурсан зүйлээ хуваалцахыг даалгаж болох юм (мөн Алма 31:5-ыг үзнэ үү).
Хэрэв бид “итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол[ох]” юм бол бусдыг Аврагч болон Түүний сайн мэдээ рүү удирдан чиглүүлж чадна.
-
Ангийнхан тань өөрсдийнхөө үзүүлдэг сайн үлгэр жишээний хүчийг ойлгоогүй байж болно. Таньдаг хүмүүс нь, тэр дундаа ангийн гишүүд нь хэрхэн Христийн дагалдагч байх үлгэр жишээ болдог тухай хуваалцахад тэднийг урихыг бод. 12-р шүлэгт бид хэрхэн үлгэр дуурайл үзүүлэхийг тайлбарласан үг, зан байдал (энэ нь бас биеэ авч явах байдал эсвэл зан авир гэсэн утгатай), хайр, итгэл ба цэвэр ариун байдал зэрэг үгийг самбарт жагсаавал ярилцахад тань тустай байж болно. Ангийн гишүүд бид хэрхэн эдгээр бүх арга замаар итгэгч хүмүүсийн үлгэр дуурайл болж чадахыг ярилцаж болно.
“Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.”
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд танай ангийнхныг 2 Тимот дээрх Паулын Тимотын үйлчлэлд зориулан өгсөн зөвлөгөөг хайж олоход урьсан байгаа. Ангийн гишүүдийг олж мэдсэн ямар нэг ойлголтоо хуваалцахыг хүсэж болно. Эсвэл та тэдэнд Паулын зөвлөгөөний заримыг олж, хуваалцах цөөн хэдэн минут өгч болно (1-р бүлэгт хэдэн сайн жишээ бий). Тэд бас Бурхан тэдэнд айдсаа даван туулахад нь тусалж, мөн “… хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгч” (2 Тимот 1:7) байсан туршлагаасаа хуваалцаж болно.
Судрыг судлах нь бидэнд эцсийн өдрүүдийн аюулыг даван туулахад тусалж чадна.
-
Тимотод ирэх “хэцүү цагийн” талаар сэрэмжлүүлснийхээ дараа Паул судруудын хүч ба ач холбогдлын талаар гэрчилсэн (2 Тимот 3:1, 14–17-г үзнэ үү). Хэцүү цаг үе дэх судруудын ач холбогдлын талаар ярилцаж эхлэхийн тулд та ангийн гишүүдийг 2 Тимот 3:1–7 дээрх эцсийн өдрүүдийн аюулын талаарх Паулын тодорхойлолтыг авч үзэхэд урьж болно. Дараа нь тэд өөрсдийг нь эдгээртэй адил аюулаас хамгаалж, тусалсан судруудыг хайж, хуваалцаж болно (зарим жишээг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт жагсаасан). Судруудыг судлах нь өнөөгийн дэлхийн сорилт бэрхшээлээс биднийг хэрхэн хамгаалж байна вэ?
-
Судрын хүчний талаарх Паулын зөвлөгөөг судлах нь Бурханы үгийг судлах нэг нэгнийхээ хүчин чармайлтыг дэмжих боломжийг ангийн гишүүдэд олгож болох юм. Ангийн гишүүд 2 Тимот 3:14–17-г уншиж, дараа нь судраас судалснаар ирдэг адислал, хамгаалалтыг олж тогтоож болно. Дараа нь тэд судраас судалснаар амьдрал нь эдгээр адислалаар бялхсан туршлагаасаа хуваалцаж болно. Та мөн дараа нь ангийн гишүүдэд судраас хувиараа болон гэр бүлээрээ утга учир бүхий туршлага олж авахын тулд юу хийж чадах талаараа тунгаан бодох цөөн минутыг өгч болно.
Христийн дагалдагчид бие биенээ уучилдаг.
-
Та Филемоны захидлын талаар ярилцаж эхлэхээсээ өмнө ангийн нэг гишүүнийг Филемон болон түүний үйлчлэгч Онесим хоёрын талаарх зарим мэдээллийг хуваалцахад урьж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд товч тайлбар бий.) Дараа нь та ангийнхнаа хоёр бүлэгт хуваарилж, бүлэг бүрд дараах асуултуудын нэгийг өг. Паулын Онесимын төлөө хийхэд бэлэн байсан зүйл, Аврагчийн бидний төлөө хийхэд бэлэн байсан зүйл хоорондоо юугаараа төстэй байсан бэ? Филемонд өөрөөс нь зугтаасан боолоо уучлахад хэцүү байсан ч Есүс Христийн сайн мэдээ хэрхэн уучлахад хялбар болгосон бэ? Бүлгүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа ангийн гишүүдийг уучлалыг илүү сайн ойлгоход нь тусалсан судрын хэсэг эсвэл туршлагаа хуваалцахад урих талаар бодож үз. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Кэвин Р.Дунканы захиас энэ ярилцлагыг явуулахад тусалж магадгүй.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг еврейчүүдэд бичсэн захидлыг уншихад урамшуулахын тулд тэднээс Бурханыг хол байдаг, хоосон хөндий, халдашгүй гэж боддог хэн нэгнийг мэддэг эсэхийг асуу. Тэд Еврей 1–6-аас Бурхан Эцэг, Есүс Христ хоёр бол биднийг зовж шаналах үед бидэнд туслахыг хүсдэг энэрэнгүй хүмүүс гэдгийг хэн нэгэнтэй хуваалцаж болох шүлгүүдийг олж болно гэдгийг тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
Жинхэнэ сургаалын талаарх Паулын зөвлөгөө
2 Тимот 3:2 дээр дүрслэгдсэн эцсийн өдрүүдийн аюулаас биднийг хамгаалдаг судрууд.
Эцсийн өдрүүдийн аюул |
Биднийг хамгаалдаг судрууд |
---|---|
Эцсийн өдрүүдийн аюул Өөрсдийгөө хайрлагчид | Биднийг хамгаалдаг судрууд |
Эцсийн өдрүүдийн аюул Мөнгийг хайрлагчид | Биднийг хамгаалдаг судрууд |
Эцсийн өдрүүдийн аюул Сагсуурагчид | Биднийг хамгаалдаг судрууд |
Эцсийн өдрүүдийн аюул Их зантай | Биднийг хамгаалдаг судрууд |
Эцсийн өдрүүдийн аюул Доромжлогчид | Биднийг хамгаалдаг судрууд |
Эцсийн өдрүүдийн аюул Эцэг эхдээ дуулгаваргүй байх | Биднийг хамгаалдаг судрууд |
Эцсийн өдрүүдийн аюул Үл талархагч | Биднийг хамгаалдаг судрууд |
Эцсийн өдрүүдийн аюул Ариун бус | Биднийг хамгаалдаг судрууд |
Аврагчийн Цагаатгалын эдгээгч тос бидэнд бусдыг уучлахад тусалдаг.
Ахлагч Кэвин Р.Дункан:
“Хэзээ нэгэн цагт хэн нэгний хайнга, хор хөнөөлтэй үйлдлийн, тэр ч байтугай нүгэлт байдлын золиос болоогүй бодгаль гэж байхгүй. Энэ нь бид бүхний нийтлэг тал юм.
Бурхан хүүхдүүдээ хайрлаж, нигүүлсдэг учраас бидэнд амьдралын эдгээр үйл явдлыг, заримдаа хүнд ширүүн үйл явдлыг удирдан залахад туслах арга замыг бэлтгэж өгсөн нь талархууштай зүйл юм. Тэрээр бусдын буруу үйлдлийн золиос болсон хүн бүрд гарах арга замыг өгсөн төдийгүй бидэнд бусдыг уучилж болдог гэдгийг зааж өгсөн! …
Олон жилийн өмнө намайг хашаа хороогоо засаж байх үед модны жижигхэн өргөс хуруунд минь зоогдсон юм. Би өргөсийг авах гэж оролдон, авсан гэж бодсон боловч үнэндээ авч чадаагүй байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өргөсний дээгүүр арьс урган, хуруун дээр булдруу үүсэв. Энэ нь их тээртэй, зарим үед өвддөг байв.
Хэдэн жилийн дараа би арга хэмжээ авахаар шийдэж, зүгээр л булдруу дээр нь тос түрхээд, шархны боолтоор боолоо. Би энэ эмчилгээг ойр ойрхон давтан хийв. Нэг өдөр шархныхаа боолтыг авахад өргөс хуруунаас гараад ирсэнд нь би ямар их гайхсаныг та нар төсөөлөхгүй байх.
Тос арьсыг зөөллөж, намайг олон жилийн турш өвтгөн зовоож байсан зүйлийг гаргах замыг нь бэлдэж өгсөн байв. Өргөсийг авсны дараа хуруу маань хурдан эдгэрч, ямар ч шархны ором үлдээгүй юм.
Үүнтэй адил, уучилдаггүй зүрх сэтгэл юунд ч хэрэггүй их зовлонг тээдэг. Биднийг Аврагчийн Цагаатгалын эдгээх тосыг түрхэх үед Тэрээр бидний зүрх сэтгэлийг зөөллөж, өөрчлөгдөхөд маань туслах болно. Тэрээр шархадсан бодгалийг эдгээж чадна (Иаков 2:8-ыг үзнэ үү)” (“Өршөөлийн эдгээх тос,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17).