“10-р сарын 28-аас 11-р сарын 3. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: ‘Чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“10-р сарын 28-аас 11-р сарын 3. 1 ба 2 Тимот; Тит; Филемон,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
10-р сарын 28-аас 11-р сарын 3
1 ба 2 Tимот; Tит; Филемон
“Чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол”
Заримдаа судраас судлахдаа дотроо нэг юм уу түүнээс олон асуулт бодож байх нь тустай байдаг. Судалж байхдаа хариултууд руу таныг хөтлөх Сүнсийг урьж, хүлээн авсан аливаа сүнслэг өдөөлтийг бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Тимот, Тит, Филемонд хандан бичсэн Паулын захидлуудаас бид Их Эзэний үйлчлэгчдийн зүрх сэтгэлийг зэрвэсхэн хардаг. Бүхэл бүтэн цугларагсдад хандан бичсэн Паулын бусад захидлаас ялгаатай нь, тэрээр эдгээрийг Бурханы ажилд хамтран зүтгэдэг дотнын найзууддаа хандан бичсэн бөгөөд эдгээрийг унших нь харилцан яриаг сонсож байгаа мэт санагддаг. Паул цуглааны хоёр удирдагч болох Тимот, Тит нарыг Сүмийн үйлчлэлд нь урамшуулан дэмжиж байгааг бид хардаг. Тэрээр гэгээнтэн найзаа уучилж, түүнд сайн мэдээн дэх ах шигээ хандахыг найз Филемоноосоо гуйж байгааг мөн хардаг. Паулын үгс нь бидэнд шууд хандан хэлсэн үгс биш бөгөөд нэг өдөр маш олон хүн тэдгээрийг уншина гэж тэр хэзээ ч төсөөлөөгүй байх. Гэсэн ч бид Христ дэх хувийн үйлчлэл маань ямар байхаас үл хамааран эдгээр захидлаас бидэнд хандсан зөвлөмж, урамшууллыг олж уншдаг.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Тимот, Тит гэж хэн байсан бэ?
Тимот, Тит хоёр Паулын зарим номлолын аялалд хамт үйлчилж байсан. Үйлчлэлийнхээ үеэр тэд Паулын хүндлэл, итгэлийг олж авсан. Тимот хожим нь Ефес дэх Сүмийн удирдагчаар, харин Тит Кретэд удирдагчаар дуудагдсан юм. Эдгээр захидалд Паул удирдагчдад сайн мэдээг тунхаглах, эрэгтэйчүүдийг бишопоор дуудах зэрэг тэдний үүрэг хариуцлагын талаар заавар, урамшуулал өгсөн.
Судруудын удирдамжаас “Паулын захидлууд,” “Тимот, түүнд бичсэн захидлууд,” “Тит, түүнд бичсэн захидлууд”-ыг мөн үзнэ үү.
Хэрэв би “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” болох юм бол бусдыг Аврагч руу мөн Түүний сайн мэдээ рүү удирдан чиглүүлж чадна.
Тимот харьцангуй залуу байсан ч Паул түүний залуу гэдгийг үл харгалзан Сүмийн агуу удирдагч болж чадна хэмээн итгэж байсан. 1 Tимот 4:10–16-д Паул Тимотод ямар зөвлөгөө өгсөн бэ? Энэ зөвлөгөө бусдыг Аврагч болон Түүний сайн мэдээ рүү удирдан чиглүүлэхэд тань хэрхэн тусалж чадах вэ?
Мөн Алма 17:11-ийг үзнэ үү.
“Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.”
2 Тимотыг Паулын бичсэн хамгийн сүүлийн захидал гэж итгэдэг ба үүнээс харахад тэрээр дэлхий дээр байх хугацаа нь богино гэдгийг мэдэж байсан мэт санагддаг (2 Tимот 4:6–8). Та энэхүү захидлыг уншихдаа удахгүй итгэлтэй багш, удирдагч нь үгүй болох байх гэдгийг мэдэхдээ Тимотын юу мэдэрч байсан тухай бодож үзээрэй. Паул түүнд урам өгөх ямар үгсийг хэлсэн бэ? Паулын үгс танд сорилт бэрхшээл, айдастайгаа тулгарах талаар юу зааж байна вэ?
Сайн мэдээний дагуу амьдрах нь эцсийн өдрүүд дэх сүнслэг аюулаас хамгаалах хамгаалалтаар хангадаг.
Бид Паулын ярьсан “эцсийн өдрүүдэд” амьдарч байгаа бөгөөд “хэцүү цаг” ирчихээд байна (2 Tимот 3:1). Та 2 Тимот 3-ыг уншихдаа дурдагдсан эцсийн өдрүүдийн аюулуудыг бичиж ав (түүнчлэн 1 Tимот 4:1–3-ыг үзнэ үү):
Эргэн тойрондоо байгаа эсвэл таны амьдрал дахь эдгээр аюулын жишээ санаанд тань орж байна уу? Эдгээр аюул 6-р шүлэг-т дүрсэлсэн хүмүүсийн адил хэрхэн “[танайд] гэтэж ороод, [таныг] олзолдог” вэ? Та 2 Тимот 3 болон энэ захидлын өөр хэсгээс таныг болон танай гэр бүлийг эдгээр сүнслэг аюулаас хамгаалж чадах ямар зөвлөгөөг олж байна вэ? (Жишээг 1 Tимот 1:3–11; 2 Tимот 2:15–16; Tит 2:1–8-аас үзнэ үү).
Филемон гэж хэн байсан бэ?
Филемон Паулаар сайн мэдээнд хөрвөгдсөн Христийн шашинтан байсан. Түүнд Онесим нэртэй боол байсан ба тэр нь боолчлолоос оргон, Паултай уулзаж, мөн адил сайн мэдээнд хөрвөгдсөн. Филемонд хандан бичсэн захидалдаа Паул Онесимыг уучилж, түүнийг “боол шиг бус, харин боолоос ч илүү … хайрт дүүгээ” (16-р шүлэг) болгон хүлээж авахыг урамшуулан дэмждэг.
Христийн дагалдагчид нэг нэгнээ өршөөдөг.
Хэн нэгэн танаас өөрийг нь уучлаасай гэж хүссэн нөхцөл байдалд та орж байсан уу? Филемонд хандсан захидлыг уншихдаа тэрхүү нөхцөл байдлынхаа тухай бодоорой. Паул яагаад Онесимыг уучлах хэрэгтэй талаар Филемонд юу заасан бэ? Энэ захидалд танд хандсан мэт санагдах ямар нэгэн захиас байна уу?
Түүнчлэн 1 Нифай 7:16–21; Moзая 26:30–31 -ийг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Эмэгтэйчүүдийн зохистой хувцаслалтын талаарх Паулын зөвлөгөөний үзэл бодол бидний үед тохирдоггүй учраас бид бүгд “өөрсдийгөө даруу байдлаар … сайн үйлсээр чимэгтүн” хэмээх түүний зөвлөгөөнөөс суралцах боломжтой. Танай гэр бүлийн хувьд өөр өөр төрлийн сайн үйлсээр хаягласан хувцас эсвэл гоёл чимэглэлийг зүүгээд, загварын шоу үзүүлэх нь зугаатай санагдаж болох юм. Энэ долоо хоногт танай гэр бүлийнхэн ямар ямар сайн үйл хийж болох вэ?
Гэр бүлийн гишүүдээ “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” байх хүсэлтэй байхад нь туслахын тулд хүмүүс тэдэнд хэрхэн сайн үлгэр жишээ болж байдаг талаар зураг зурахыг тэднээс хүсэж болно. Эдгээр хүн Есүс Христийг дагахад бидэнд хэрхэн сүнслэгээр нөлөөлж байна вэ? Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Үлгэр жишээ мөн Гэрэл байгтун” (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75–77) хэмээх үгс танд зарим нэг санаа өгч болно.
Яагаад “мөнгөний хайрыг” “бүх төрлийн бузар муугийн үндэс” гэж үздэг гэж та бодож байна вэ? Амьдралаа мөнгөнд төвлөрүүлэхийн аюул юу вэ? Бид байгаа адислалдаа хэрхэн сэтгэл хангалуун байж чадах вэ?
Эдгээр шүлэгт цэдэглэснээр судруудыг мэддэг, судалдаг хүмүүст ямар ямар адислал ирдэг вэ? Гэр бүлийн гишүүд нэн “тустай” гэж бодсон судруудаа хуваалцаж болно.
Паул Онесимын төлөө юу хийхэд бэлэн байсан бэ? Энэ нь Аврагчийн сайн дураараа бидний төлөө хийсэн зүйлтэй хэр зэрэг адилхан байна вэ? (Мөн 1 Тимот 2:5–6; С ба Г 45:3–5-ыг үзнэ үү). Бид Паулын болон Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.