Ирээд, Намайг дага
11-р сарын 11–17. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч’


“11-р сарын 11–17. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 11–17. Еврей 7–13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Мелкизедек Абрамд адислал өгч байгаа нь

Волтэр Рэйн, Meлкизедек Абрамыг адисалсан нь

11-р сарын 11–17

Еврей 7–13

“Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч”

Та Еврей 7–13-р бүлгийг уншихдаа Ариун Сүнсээр дамжуулан өдөөлтүүд хүлээн авч болно. Тэдгээрийг бичиж авах арга замуудыг эргэцүүлэн бод. Жишээ нь, та энэхүү тойм, судрынхаа зайд эсвэл Gospel Library аппликэйшнд бичиж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Итгэлтэй гэгээнтнүүд ч итгэлтэй байдлыг нь ганхуулж болох “буруутгал болон цөхрөлийн” зовлонг амсдаг (Еврей 10:32–38-ыг үзнэ үү). Христийн шашинд хөрвөгдсөн иудейчүүд шинэ итгэлээсээ болж ноцтой мөрдлөг хавчлагад өртөж байсныг Паул мэдэж байсан. Тэрээр тэднийг гэрчлэлдээ үнэнч үлдэхэд урамшуулан дэмжихийн тулд өөрсдийнх нь түүхээс үнэнч итгэгчдийн удаан хугацааны уламжлалыг сануулсан. Абел, Енох, Ноа, Абрахам, Сара, Иосеф, Мосе нь Бурханы амлалтууд жинхэнэ бөгөөд үүнийг хүлээснээр буруудахгүй хэмээх “гэрчлэлийн үүл” юм (Еврей 12:1). Энэхүү итгэлийн өвийг “итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлдэг” (Еврей 12:2) хүмүүс хуваалцдаг. Зовлон зүдгүүр биднийг “ухрахыг” хүсэхэд хүргэх тоолонд бид Түүний ачаар итгэлийн бүрэн амлалтад “үнэн зүрхээрээ ойртон очиж” (Еврей 10:22, 38) чадна. Эрт үеийн гэгээнтнүүдийн адил бидний хувьд ч Есүс Христ бол “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11) юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Еврей 7:1–22

Мелкизедек санваар нь дээд санваар юм.

Хэдэн зууны турш Аароны санваар хэмээн нэрлэгдсэн Левитийн санваарыг иудейчүүд ашигладаг байсан. Харин Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдалтай хамт бүр илүү агуу адислалуудыг амладаг Мелкизедек санваар ирсэн. Та Еврей 7-оос Мелкизедек санваарын тухай юу сурсан бэ? Таны олж болох үнэнүүдийн зарим жишээг доор өгөв. Үүнд:

Иосеф Смитийн Орчуулга, Еврей 7:3:Мелкизедек санваарт томилогдсон хүмүүс “Бурханы Хүүтэй адил болгогддог” ба “үүрд тахилчаар байдаг”.

Еврей 7:11:Левийнхний санваар “төгс төгөлдөр байдлыг” илэрхийлдэггүй ба тиймээс Мелкизедекээр солигдсон (С ба Г 84:18–22-ыг үзнэ үү).

Еврей 7:20–21:Мелкизедек санваар нь тангаргаар хүлээн авагддаг (C ба Г 84:19–44-ийг үзнэ үү).

Та Мелкизедек санваар болон үүнтэй холбоотой ёслолуудаас ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Түүнчлэн Aлмa 13:1–13; Сургаал ба Гэрээ 121:36–46; Судруудын удирдамжийн “Meлкизедек,” scriptures.lds.org; Henry B. Eyring, “Faith and the Oath and Covenant of the Priesthood,” Ensign or Liahona, May 2008, 61–64 мөн Даллин Х.Өүксийн “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл” үгийг 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 68–71-ээс үзнэ үү.

Еврей 9:1–10:22

Эртний болон өнөө үеийн ёслолууд бидний оюун бодлыг Есүс Христ рүү чиглүүлдэг.

Энэхүү захидлын анхны еврей уншигчид нь Паулын дүрсэлсэн эртний асар, ёслолуудыг маш сайн мэддэг байсан болов уу. Гэвч зарим нь эдгээр ёслолын зорилго нь Есүс Христийн цагаатгагч золиослол руу чиглүүлэх байсан гэдгийг бүрэн ухаараагүй.

Ариун Библийн үед эвлэрүүллийн өдөр хэмээгддэг жил бүрийн амралтын өдөр тэргүүн тахилч Иерусалимын ариун сүмийн хамгийн ариун (Ариунаас ариун) газарт орон, Израилийн нүглүүдийг цагаатгахын тулд ямаа эсвэл хургаар золиослол өргөдөг байжээ. Паул Есүс Христ бол дэлхийнхний гэм нүглийг цагаатгахын тулд цор ганц золиослол буюу өөрийнхөө амьдралыг өргөсөн тэргүүн тахилч юм хэмээн тайлбарласан (Еврей 9:24–10:14-ийг үзнэ үү).

Оролцдог ёслолуудынхаа талаар бод. Эдгээр ёслол таныг Есүс Христ рүү хэрхэн чиглүүлж байна вэ?

Эртний иудейчүүдийн ёслол, бэлгэдлүүдийн талаар дэлгэрэнгүй судлахын тулд “Асар,” “Золиослол ба ариун ёслол” зэрэг видео бичлэгүүдийг (LDS.org) үзнэ үү.

Еврей 11

Итгэл нь Бурханы амлалтуудад найдахыг шаарддаг.

Хэрэв хэн нэгэн танаас итгэлийг тодорхойлохыг хүсвэл та юу гэж хариулах вэ? Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Анн С.Пингрий эгч энэхүү тодорхойлолтыг өгөхдөө Еврей 11-ийн хэллэгүүдийг ашигласан. Тэрээр “Итгэл буюу ‘алсаас’ харагддаг амлалтуудад итгэхээр үнэмшүүлэгдсэн боловч энэ амьдралд хүлээн авч чадахгүй байж болох сүнслэг чадвар нь үнэнээр итгэдэг хүмүүсийн жишиг юм” хэмээсэн (“Seeing the Promises Afar Off,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 14).

Та Еврей 11 дээрх санаануудыг тунгаан бодохдоо итгэлийн талаарх өөрийн гэсэн тодорхойлолт гаргахыг бодоорой. Энэ бүлэгт дурдагдсан хүмүүсийн үлгэр жишээ танд итгэлийн талаар юу зааж байна вэ? (Мөн Ифер 12:6–22-ыг үзнэ үү.)

Түүнчлэн Aлмa 32:21, 26–43; Жэффри Р.Холланд, “An High Priest of Good Things to Come,” Ensign, 1999 оны 11-р сар, х. 36–38-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Еврей 10:32–36

Та гэр бүлийн гишүүдээсээ үнэнд “гэгээрүүлэгдсэн” мэт мэдрэмж хүлээн авсан үеийнхээ сүнслэг туршлагыг хуваалцахыг хүсэж болно. Эдгээр туршлага бидэнд сорилт бэрхшээлтэй эсвэл эргэлзээтэй үедээ “итгэлээ хаяхгүй” байхад хэрхэн тусалж болох вэ?

Еврей 11

Та гэр бүлийнхэндээ Еврей 11-д гардаг итгэлтэй байдлын үлгэр жишээнээс суралцахад хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр жишээний зарим түүхийг жүжигчлэн тоглох нь зугаатай байж болох юм. Эсвэл танай гэр бүлийнхэн өвөг дээдэс, Сүмийн удирдагчид, орон нутгийн тань гишүүн зэрэг таньдаг итгэлтэй хүмүүсийнхээ жишээг ярилцаж болох юм.

Еврей 12:2

Энэ шүлэгт цэдэглэснээр Есүс Христ яагаад загалмай дээрх өвчин шаналал, зовлон зүдгүүрийг тэвчих хүсэлтэй байсан бэ? Энэ нь бидэнд сорилт бэрхшээлүүдээ тэвчих талаар юу зааж байна вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–75) хэмээх захиастаа энэхүү шүлгийн талаарх тус болох ойлголтуудыг өгсөн.

Еврей 12:5–11

Яагаад Их Эзэн биднийг сахилгажуулж, засаж залруулдаг вэ? Эдгээр шүлгийг хамтдаа судалж байхдаа гэр бүлийн гишүүд тань Их Эзэн сахилгажуулахыг ямар байдлаар хардаг тухай юуг олж анзаарсан бэ? Эдгээр шүлэг сахилгажуулалт хүлээн авах эсвэл өгөх арга замд тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Сүнсийг урьж, сургаалаас суралцахад дуу хөгжим ашигла. Тэргүүн Зөвлөлийнхөн “Дуу хөгжим нь [биднийг] илүү агуу сүнслэг байдалд хүргэдэг хязгааргүй их хүч чадалтай” (“First Presidency Preface,” Сүмийн дуулал, x) хэмээн хэлсэн байдаг. “True to the Faith” (Сүмийн дуулал, д. 254) зэрэг итгэлийн тухай дуу нь Еврей 11-ийн тухай гэр бүлийн ярилцлагыг баяжуулж болох юм.

Эртний Иерусалимын жижиг загвар

Эртний ариун сүмийн тэмдгүүд болон үүний ёслолууд Есүс Христийн үүрэг хариуцлагыг заасан.