10-р сарын 21–27. 1 ба 2 Тесалоник: ‘Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, үймүүлэгдэхгүй байгтун’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
10-р сарын 21–27. 1 ба 2 Тесалоник,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
10-р сарын 21–27
1 ба 2 Тесалоник
“Та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, үймүүлэгдэхгүй байгтун”
Хэрвээ бид Сүнснээс хүлээж авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэхгүй бол тэдгээрийг мартаж магадгүй. 1 ба 2 Тесалоникийг унших үед Сүнс танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Тесалоникт Паул, Силас хоёрыг “дэлхийг үймүүлсэн” (Үйлс 17:6) хэмээн гүтгэсэн. Тэдний номлол иудейчүүдийн дундах зарим эрх баригчийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд тэдгээр эрх баригч хүмүүсийг хутган үймүүлжээ (Үйлс 17:1–10-ыг үзнэ үү). Үр дүнд нь Паул, Салис хоёрыг Тесалоникоос явахыг зөвлөв. Паул Тесалоник дахь хөрвөгчдөд болон тэдэнд тулгарч буй хавчин гадуурхах явдлын талаар санаа зовж байсан ч эргэн ирж тэдэнтэй уулзах боломжгүй байв. “Би үүнийг цаашид тэвчиж чадахгүй болов. … та нарын итгэлийн талаар мэдэхийн тулд би хүн илгээсэн юм” хэмээн тэр бичсэн. Хариуд нь Тесалоникт үйлчилж байсан Паулын туслах Тимот “та нарын итгэл болон хайрын талаар сайн мэдээг … дуулгав” (1 Tесалоник 3:5–6). Тесалоник дахь гэгээнтнүүд “бүх итгэгчдэд” (1 Tесалоник 1:7) үлгэр жишээ болон танигдаж, тэдний итгэлийн тухай мэдээ хотоос хотод дамжин тархав. Тэдний дунд хийсэн ажил нь “дэмий” (1 Tесалоник 2:1) зүйл биш байсан гэдгийг сонссон Паулын баяр хөөр, тайтгарлыг төсөөлөөд үзээрэй. Гэвч Паул өнгөрсөнд итгэлтэй байсан нь сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд хангалттай биш гэдгийг мэдэж байсан бөгөөд гэгээнтнүүдийн дундах хуурамч багш нарын нөлөөнөөс болгоомжилж байв (2 Tесалоник 2:2–3-ыг үзнэ үү). Тэдэнд болон бидэнд хандсан түүний захиас бол үргэлжлүүлэн “итгэлд чинь юу дутагдаж байгааг нь дүүргэх,” “улам илүү” хайрлах явдал юм (1 Tесалоник 3:10; 4:10-ыг үзнэ үү).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Сайн мэдээг тунхаглагчид чин сэтгэл, хайраар номлодог.
1 Тесалоникт Паулын үгс Бурханы хүүхдүүдэд үйлчлэхийн тулд өөрийгөө бүрэн зориулсан хүний зовнил, баяр баяслыг хоёуланг илэрхийлдэг. Ялангуяа 1 Тесалоникийн эхний хоёр бүлгээс та жинхэнэ тохинуулагч сайн мэдээг хэрхэн заадгийг дүрсэлсэн үгс, хэллэгийг олж болно. Та сайн мэдээг заах аргаа сайжруулахын тулд юу хийхэд өдөөгдөж байна вэ?
Би Есүс Христийг дагаснаар ариун болж чадна.
Бид бүгдээрээ “бидний Эзэн ирэхэд” “Бурханы … өмнө ариун байдал дотор … зүрх[ний] гэм зэмгүй” зогсох боломжтой байна гэж найддаг (1 Тесалоник 3:13). Паул 1 Tесалоник 3:9–13; 4:1–12-т илүү ариун болох талаар юу заасан бэ?
Түүнчлэн Moронай 10:32–33; Судруудын удирдамжийн “Ариун байдал” болон Кэрол Ф.Макконкигийн “Ариун байдлын гоо үзэсгэлэн” үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 127–129-өөс үзнэ үү.
1 Tесалоник 4:16–18; 5:1–10; 2 Tесалоник 1:4–10
Хэрэв би итгэлтэй, сэрэмжтэй байвал Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн байх болно.
Паул 1 Tесалоник 5:1–10 дахь шүлэгт Есүсийн дэлхийд эргэн ирэх цаг хугацааны тухай чухал үнэнийг заахдаа хэд хэдэн зүйрлэл ашигласан. Та эдгээр зүйрлэлийг судлахдаа Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж тэмдэглэх тухай бодож болно.
“Шөнөөр ирэх хулгайч”:
“жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт мэдрэгдэх”:
Таны олсон бусад зүйрлэл:
Та 1 Tесалоник 4:16–18; 5:1–10; 2 Tесалоник 1:4–10-аас Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар ямар ямар нэмэлт үнэнийг сурсан бэ? Та Түүнийг ирэхэд сэрэмжтэй байж, бэлтгэхийн тулд юу хийхээр өдөөгдөж байна вэ?
Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,”2004 оны 4-р сарын Ерөнхий чуулган.
Урвах буюу үнэнээс холдон салах явдлыг Хоёр дахь ирэлтийн өмнө тохионо гэж бошиглосон.
Өсөн нэмэгдэж буй хавчлага мөрдлөгийн дунд Тесалоникийн олон гэгээнтэн Аврагчийн Хоёр дахь ирэлт ойрхон байна гэдэгт итгэжээ. Гэвч Паул Есүсийг дэлхийд эргэж ирэхээс өмнө урвалт буюу эсэргүүцэл, үнэнээс “салах” явдал гарах болно гэдгийг мэдэж байв (2 Tесалоник 2:1–4-ийг үзнэ үү). Та дараах эх сурвалжуудын заримыг судалснаар Их урвалтын талаарх ойлголтоо мөн Сэргээлтэд талархах сэтгэлээ гүнзгийрүүлж болно.
-
Урвалтын талаар урьдчилан хэлсэн судрууд: Исаиа 24:5; Aмос 8:11–12; Maтай 24:4–14; 2 Tимот 4:3–4
-
Паулын үед Урвалт аль хэдийн эхэлж байсныг харуулсан судрууд: Үйлс 20:28–30; Галат 1:6–7; 1 Tимот 1:5–7
-
Христийн шашинтан шинэчлэгчдийн Их урвалтын талаарх судалгаа:
Мартин Льютэр “Би Ариун судруудтай нийцдэг Сүмийг шинэчлэн байгуулахаас өөр юуг ч эрэлхийлээгүй. Энгийнээр хэлбэл, Христийн шашныг хадгалан үлдэх ёстой байсан хүмүүсийн дунд энэ нь байхаа больсон гэж хэлмээр байна” (in E. G. Schweibert, Luther and His Times: The Reformation from a New Perspective [1950], 590) гэжээ.
Рожэр Виллиамс “Урвалт нь … Христ сүмүүдийг шинээр байгуулах шинэ төлөөлөгчдийг илгээхээс нааш урвалтаас сэргэн гарах гарц байхгүй болтлоо тийм ихээр завхарсан байсан” (in Philip Schaff, The Creeds of Christendom [1877], 851) гэж хэлжээ
Эрасмус “Одоо бид дэлхийг Христийн үнэн шашинд сэргээнэ гэж найдах ч зориггүй болтол бүх зүйл эдгээр [сургаалын] асуулт, тушаалуудад төөрөлдсөн байна” (The Praise of Folly, trans. Clarence H. Miller, 2nd ed. [2003], 155–56) гэж хэлсэн.
Түүнчлэн 2 Нифай 28; Судруудын удирдамжийн “Урвалт,” topics.lds.org-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Найзуудынхаа төлөө мэдэрч байсан Паулын мэдрэмжүүдийн юу нь таныг гайхшируулсан бэ? Бид гэр бүл, найз нөхөд, гэгээнтэн найзуудынхаа төлөө хэрхэн иймэрхүү мэдрэмжтэй байж чадах вэ?
Бид эдгээр шүлгийг хайртай хүнээ алдсан хэн нэгнийг эсвэл өөрсдийгөө тайтгаруулахад хэрхэн ашиглаж болох вэ?
1 Tесалоник 5:14–25 дахь Паулын зөвлөгөөг дахин үзээд, гэр бүлээрээ анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэж байгаа хэллэгийг ол. Үүнийгээ том цаасан дээр бичээд, гэртээ тавьж болно. Гэр бүлийн гишүүд нэг нэгнээ цаасан дээр бичсэн зөвлөгөөний дагуу амьдарч байгааг хараад, үүн дээр тэмдэглэл нэмж болно.
Бид магадгүй шавь байх шаардлагуудад дарагдан, “сайныг үйлдэхээс зүрхшээдэг” үү? Ингэж мэдрэх үед бидэнд юу тусалдаг вэ? (Галат 6:9; С ба Г 64:33-ыг үзнэ үү.) Бид ийм зүйл тохиолдоход нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.