Ирээд, Намайг дага
11-р сарын 4–10. Еврей 1–6: ‘Есүс Христ, ‘мөнх авралын эх үндэс’’


“11-р сарын 4–10. Еврей 1–6: ‘Есүс Христ, ‘мөнх авралын эх үндэс’’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 4–10. Еврей 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Христ залуу охинтой хамт зогсож байгаа нь

Анн Хэнрий, Гилеадын гавар

11-р сарын 4–10

Еврей 1–6

Есүс Христ, “мөнх авралын эх үндэс”

Еврей 1–6-ийн талаар Ариун Сүнснээс хүлээн авсан зарим мэдрэмжээ ангийнхантайгаа хуваалцахыг бод. Энэ нь тэднийг судар судлахдаа өөрсдийн мэдрэмжийг эрэлхийлдэг болоход нь тусалж магадгүй.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангидаа нэг их яриад байдаггүй гишүүдэд зүгээр л онцгой урилга болон үүнд бэлдэх бага зэрэг цаг хэрэгтэй байж болох юм. Та тэдний заримтай нэг, хоёр хоногийн өмнө холбоо барьж, Еврей 1–6-аас чухал санагдсан шүлгээ хуваалцахаар бэлтгэж ирэхийг хүсэж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Еврей 1–5

Есүс Христ бол “мөнх авралын эх үндэс” мөн.

  • Та ангийн гишүүдийг энэ долоо хоногт хувиараа болон гэр бүлээрээ судраас судалж байхдаа Есүс Христийн талаар олж мэдсэн чухал судруудаа хуваалцахад хэрхэн урамшуулж чадах вэ? Еврей номны эхний таван бүлгийг төлөөлөх таван баганыг самбарт зурахыг бод. Ангийн гишүүдийг эдгээр бүлгээс Есүс Христийн талаар зааж байгаа үг хэллэгийг болон эдгээр шүлгийн дугаарыг тохирох багананд бичихэд урь. Аврагчийн талаар эдгээр зүйлийг мэдэх нь бидний Түүнд итгэх итгэл болон Түүнийг дагах хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Еврей 1–5 Аврагчийг дүрслэхэд олон янзын дүрслэл ашигладаг. Та тэдэнд Түүний тохинууллын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд туслахын тулд эдгээр дүрслэлийг ашиглаж болно. Жишээ нь, та ангийн хэдэн гишүүнтэй хэд хоногийн өмнө урьдчилан холбоо барьж, Еврей 1–5 дахь (ялангуяа Еврей 1:3; 2:10; 3:1, 6; 5:9-ийг үзнэ үү) Есүс Христийн талаарх эдгээр тодорхойлолтын нэгийг эсвэл Түүний тохинууллыг төлөөлөх ямар нэг зүйлийг авчрахыг хүсэж болно. Тэд энэ нь Есүс Христийн талаар юу зааж байгааг тайлбарлаж, Еврей номноос холбогдох шүлгийг уншиж болно. Аврагчийн талаар эдгээр зүйлийг мэдэх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Еврей 2:9–18; 4:12–16; 5:7–8

Есүс Христ зовж шаналж буй хүмүүсийг ойлгож мөн туслах боломжтой байхын тулд бүх зүйлийг тэвчсэн.

  • Танай ангид сорилт бэрхшээлтэй тулгараад буй, заримдаа орхигдсон мэт мэдрэмжтэй байдаг, сэтгэлээр унасан гишүүд байж болох юм. Еврей 2:9–18; 4:12–16; 5:7–8-аас ярилцах нь Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр руу тусламж хүсэн эргэхэд тэдний итгэлийг хөгжүүлж болох юм. Ангийн гишүүдийг зовж шаналж байгаа болон найдвараа алдсан хэн нэгнийг бодоход урих нь ийм ярилцлагыг эхлүүлэх нэг арга юм. Тэд эдгээр шүлгээс тухайн хүнтэй хуваалцаж болох ямар үнэнийг олж авах вэ? Ангийн гишүүд бас Аврагч тэднийг хэрхэн тайтгаруулж, дэмжсэн тухай хуваалцаж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Жон Тэйлорын хэлсэн эшлэлийг ярилцлагадаа оруулахыг бод.

  • Еврей 2:9–18; 4:12–16 нь Бурхан дэлхий дээр зовж шаналж байгаа хүмүүсийг анхаарч, санаа тавьдагт эргэлзэж буй хүмүүст ч тусалж чадна. Ангийн гишүүд эдгээр шүлгийг судалж, ийм асуултуудад туслах үнэнийг олж мэдэж болно. Эдгээр нь Аврагч хүн төрөлхтний зовлон шаналалд хэрхэн ханддаг талаар юу зааж байна вэ? Ангийн гишүүдийг судраас зовж шаналж байхдаа Есүс Христийн дэмжлэгийг авсан хүмүүсийн жишээг хуваалцахад урих нь тустай байж болох юм (“Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү). Хүнд сорилт бэрхшээлтэй тулгарсан үед Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах талаар мэдэж авсан зүйлсээ хамтдаа ярилц.

Еврей 3:7–4:2

Бурханы адислалууд “зүрхээ хатууруулдаггүй” тэдэнд боломжтой юм.

  • Еврей 34 нь гэгээнтнүүдийг зүрхээ хатууруулж, ингэснээр Бурханы тэдэнд өгөхийг хүсдэг адислалуудыг эсэргүүцэхгүй байх гуйлтыг багтаасан байдаг. Та ангийнхантайгаа Еврей 3:7–4:2-ыг уншиж, эртний израильчуудын туршлага эртний Сүмийн еврейчүүдэд хэрэгжсэний нэгэн адил өнөөгийн бидэнд хэрэгжиж болох арга замуудыг ярилц (эдгээр шүлгийг судлах материалыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос харахыг бод). Өнөө үед хүмүүсийг зүрхээ хатууруулахад юу нөлөөлж байна вэ? Бид Их Эзэний хүсэлд зүрхээ зөөлөн, уриалгахан байлгахын тулд юу хийж чадах вэ? (Ефер 4:15; Алма 5:14–15-ыг үзнэ үү).

Еврей 5:1–5

Бурханы хаант улсад үйлчлэх хүмүүс Бурханаар дуудагдах ёстой.

  • Танай ангийнхан бүгд санваартан биш ч Еврей 5 дахь санваартнууд Бурханаар дуудагддаг гэсэн захиас Сүмд дуудлагатай хүн бүхэнд хамаатай. Ангийн гишүүдийг “Аароны адил Бурханаар дуудагдах” гэдэг нь юу гэсэн үг болохыг олж мэдэхэд туслахын тулд Гэтлэл 4:10–16, 27–31; 28:1 дээрх Аароны дуудлагаа хүлээн авч байгаа түүхийг авч үзэхэд урь. Энэ түүхэн дэх ямар ойлголт бидэнд Еврей 5:1–5-ыг ойлгоход тусалдаг вэ? Ангийн гишүүд хэн нэгнийг, тухайлбал тойргийн удирдагчдаа онцгой дуудлага гүйцэтгэхээр Бурханаар дуудагдсан гэсэн баталгааг хэзээ хүлээн авч байсан бэ? Энэ баталгаа нь тэдэнд хэн нэгнийг дуудлагад нь илүү сайнаар дэмжихэд хэрхэн тусалсан бэ? (Та ангийн гишүүдээс нууц мэдээллийг задруулахгүй байхыг хүсэж болно.) Бас Бурхан дуудлагаа хийхэд нь сүнслэгээр нөлөөлсөн туршлагаасаа хуваалцах гишүүд байж болох юм.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн тань гишүүд итгэл үнэмшил нь эргэн тойрных нь хүмүүсийнхээс өөр байсан учраас өөрсдийгөө “дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд” (Еврей 11:13) шиг мэдэрч байсан болов уу? Тэд Еврей 7–13-ыг уншихдаа эргэн тойрных нь олон хүн итгэлгүй байснаас үл хамааран Бурханы амлалтуудыг итгэлтэйгээр хүлээн авсан хүмүүсийн жишээнүүдийг олж мэдэх болно гэдгийг тэдэнд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Еврей 1–6

Есүс Христ зовж шаналах ямархуу байдгийг мэддэг.

Ерөнхийлөгч Жон Тэйлор: “Аврагч дэлхий дээр байхдаа, сул ба хүчтэй талыг, унасан эгэл хүний төгс ба төгс бус байдлыг ойлгохын тулд ‘бүх талаар бидэн шиг соригдож’ мөн ‘бидний мөхөс байдлыг хуваалца[х]’ [Еврей 4:15-ыг үзнэ үү] шаардлагатай байсан мөн дэлхийд хийхээр ирсэн зүйлээ гүйцэлдүүлж, хүмүүний хоёр нүүр, завхрал, сул дорой байдал болон тэнэглэлтэй нүүр тулах болж, сорилт бэрхшээлийг бүх хэлбэрээр хүлээн авч, даван туулсан учраас Эцгийн мөнхийн хаант улсад биднийг өмгөөлөх ‘итгэмжит Тэргүүн Тахилч’ [Еврей 2:17-г үзнэ үү] болсон. Тэрээр хүний мөн чанарыг хэрхэн зөв үнэлж цэгнэхээ мэддэг. Тэр бидэнтэй адил нөхцөл байдалд байж үзсэн учраас бидний сул, дорой байдлыг даван туулах аргыг мэддэг бөгөөд хүмүүний энэ дэлхийд даван туулах ёстой бүх зовлон зүдгүүр, сорилтын хэчнээн гүн гүнзгийг болон хүчийг ухаарч чадах ба ийнхүү ойлголт, туршлагаараа эцэг мөн ах байж чадна (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 204–5) гэж заажээ.

Судар дээрх Есүс Христийн тайтгаруулсан хүмүүсийн жишээнүүд

  • Иохан 8:1–11: Их Эзэн завхайрсан эмэгтэйг тайтгаруулсан.

  • Иохан 11:1–46: Их Эзэн Мариa, Марта хоёрын ах Лазарыг нас барахад тэднийг тайтгаруулсан.

  • Инос 1:4–6: Их Эзэн Иносын нүглүүдийг өршөөж, түүний гэмийг зайлуулсан.

  • Мозая 21:5–15: Их Эзэн Лимхайн хүмүүсийн ачааг хөнгөлж эхлэхийн тулд леменчүүдийн зүрх сэтгэлийг уярааж эхэлсэн.

  • Мозая 24:14–15: Их Эзэн Алмагийн хүмүүсийн ачааг хөнгөлсөн.

  • Ефер 12:23–29: Их Эзэний үг Моронайг тайтгаруулсан.

  • 3 Нифай 17:6–7: Аврагч нифайчуудыг сул дорой байдалд нь эдгээсэн.

  • Сургаал ба Гэрээ 121:7–10: Их Эзэн Иосеф Смитийг тайтгаруулсан (мөн С ба Г 123:17-г үзнэ үү).

Заах чадвараа сайжруулах

Сүнслэг орчин бүрдүүл. Таныг ангидаа амар тайван, хайраар дүүрэн орчин бий болгох үед Сүнс таны зааж буй тэдгээрийн зүрх сэтгэлд илүү амархан хүрч чадна. Та ангидаа Сүнсний нөлөөг урихын тулд юу хийж чадах вэ? Та суудлаа өөрчилж эсвэл Сүнсийг урихын тулд зураг эсвэл хөгжим ашиглаж болох уу? (Аврагчийн арга барилаар заах нь, 15.)