Ирээд, Намайг дага
11-р сарын 11–17. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч’


“11-р сарын 11–17. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 11–17. Еврей 7–13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Мелкизедек Абрамд адислал өгч байгаа нь

Волтэр Рэйн, Meлкизедек Абрамыг адисалсан нь

11-р сарын 11–17

Еврей 7–13

“Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч”

Еврей 7–13-ыг уншихдаа еврей гэгээнтнүүдэд зориулсан Их Эзэний захиас юу байсныг тунгаан бод. Түүний танд болон таны заадаг хүмүүст зориулсан захиасыг хайж ол.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээлийн өмнө ангийн цөөн гишүүнийг “[Бурханд] үнэн зүрхээрээ ойртон очиход” (Еврей 10:22) тэдэнд туслах шүлгүүдийг Еврей 7–13-аас хуваалцахаар бэлтгэж ирэхэд урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Еврей 7:1–22

Мелкизедек санваарын гэрээ болон адислалуудын дагуу зохистой амьдрах нь өргөмжлөлд хөтөлдөг.

  • Ангийн гишүүдийг Мелкизедек санваарын талаарх хэд хэдэн үнэн мэдэгдлийг самбарт бичихэд урих нь энэ бүлгийг судлах нэг арга юм (илүү санаа авахаар бол тэд Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 123–124-р хуудаст байгаа “Мелкизедек санваар”-ыг уншиж болно). Дараа нь тэд самбар дээрх мэдэгдлүүдийг дэмжих үг хэллэгийг Еврей 7:1–22-оос хайж болно. Тэд бас бусад дэмжих судрыг олохын тулд Судруудын удирдамж-ийг ашиглаж болно.

  • Еврей 7:11 дээр Паул “Юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелкизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?” гэж асуусан. Өөрөөр хэлбэл, бидэнд яагаад Аароны санваараас гадна Мелкизедек санваар хэрэгтэй болсон бэ? Ангийн гишүүд Итгэлдээ үнэнч байх нь томхимол дээрх “Аароны санваар,” Мелкизедек санваар-аас боломжит хариултуудыг хайж болно. Та тэднийг бид энэ хоёр санваарын ачаар ямар ямар адислал хүлээн авсныг бодож үзэхэд урьж болно (мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй Шэри Л.Дью эгчийн хэлсэн эшлэлийг үзэж болох юм). Ангийн гишүүд эдгээр адислалыг хэрхэн хүлээн авч байсан бэ?

Еврей 8–10

Эртний болон орчин үеийн ёслолууд Есүс Христ рүү чиглэдэг.

  • Хэдийгээр бид амьтнаар тахил өргөдөггүй ч өнөө үед бодгалийг маань Христ рүү чиглүүлдэг яг адил арга замаар ёслолуудад оролцдог ба “тэдгээр нь тэнгэрийн адислал, хүчийг бидний хувийн амьдралд авчрах эрх мэдэл олгогдсон сувгуудыг нээж өгдөг (Дэвид А.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46). Та нар хамтдаа Еврей 8–10 дээр дүрслэгдсэн эртний ёслолуудын болон тэдний бэлгэдлийн утгуудын заримыг дэлгэрүүлэн судалж болно. Жишээ нь бух, ямааны цус юуг төлөөлдөг вэ? (Еврей 9:13–14-ийг үзнэ үү). Тэргүүн тахилч хэнийг төлөөлж байна вэ? (Еврей 9:24–26-г үзнэ үү). “Золиослол ба ариун ёслол” (Sacrifice and Sacrament) (LDS.org) видео бичлэг тус болж болно. Орчин үеийн ёслолууд биднийг хэрхэн адисалж, Есүс Христ рүү чиглэхэд тусалж байна вэ? Бид эдгээр ёслолыг илүү утга учиртай болгож мөн Аврагчид илүү төвлөрөхийн тулд юу хийж чадах вэ?

Еврей 10:34–3811.

Итгэл нь Бурханы амлалтуудад итгэхийг шаарддаг.

  • Та ангийн гишүүдэд Паулын заасан итгэлийн тухай сургаалыг ойлгоход туслахын тулд тэднээс итгэлийг нэг өгүүлбэрт багтаан дүрслэхийг бодож үзэхийг хүсэж болно. Дараа нь Паулын Еврей 11:1 дээр өгсөн тодорхойлолтыг ангиараа уншиж, ярилцаж болно. Дараа нь та ангийнхныг цөөн хүнтэй бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрд Еврей 11 дээр дурдагдсан хүмүүсийн нэгийг судлах даалгавар өг. Ангийн гишүүд Хуучин Гэрээн дэх уг хүний туршлагуудыг авч үзэхдээ зүүлт тайлбаруудыг эсвэл Судруудын удирдамжийг ашиглаж болох ба бүлэг болгоноос төлөөлөгч гарч ирж, бүлгээрээ олж мэдсэн зүйлсээ ангийнхантай хуваалцаж болно. Эдгээр хүн “найддаг зүйлсийн баталгааг” мэдэрснээ хэрхэн харуулсан бэ? (Иосеф Смитийн Орчуулга, Еврей 11:1 [Еврей 11:1, зүүлт тайлбар б]). Итгэлтэй хүмүүсийн өөр ямар ямар жишээг ангийн гишүүд хуваалцаж чадах вэ? Бид хэзээ хараахан биелээгүй амлалтуудад итгэж байсан бэ?

  • Еврей 11-ээс итгэлийн талаар суралцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд тоглоом зохиовол хөгжилтэй байж болох юм. Жишээ нь, та ангийг хоёр багт хувааж, Еврей 11 дээр хариулагддаг итгэлийн тухай асуултуудыг тавьж болно (“Нэмэлт эх сурвалж” хэсгийн жишээнүүдийг үзнэ үү). Судраас эш татан хариулсан эхний баг оноо авна. Итгэлийг илүү сайн ойлгоход тусалсан эдгээр шүлгээс юу сурснаа ярилцахыг ангийн гишүүдээс хүс.

  • Ангийн гишүүд Еврей 10:34–3811 дээрх итгэлийн тухай Паулын сургаалыг судалсны дараа итгэлийн тухай бусад эх сурвалжаас суралцах нь тустай байх болов уу? Та ангийн хэдэн гишүүнд итгэлийн тухай дараахтай адил асуултыг судлахыг урьдчилан даалгаж болно. Үүнд: Итгэл гэж юу вэ? Бид итгэлийг хэрхэн хөгжүүлдэг вэ? Бид итгэлээ хөгжүүлснээр ямар арга замаар адислагддаг вэ? Бид итгэлээ хөгжүүлэхийг сонгоогүй үед юу тохиолддог вэ? Дараа нь тэд сурсан зүйлсээ ангидаа хуваалцаж болно. Эсвэл та ангийн гишүүдийг хариултуудыг олохдоо бүлгээрээ хамтарч ажиллахад урьж болно. Тэдний ашиглаж болох зарим эх сурвалжид: Алма 32:21–43; Ифер 12; Судруудын удирдамжийн “Итгэл” зэрэг нь орж болно. Ангийн гишүүдийг сурсан зүйлсээ хуваалцсаны дараа тэдний итгэлийг юу хүчирхэгжүүлж болохыг бодож үзэхийг хүс. Ангийн цөөн гишүүнийг бодлоо хуваалцахад урь.

  • Итгэлээсээ “ухрах”-аар уруу татагдсан еврей гэгээнтнүүдэд өгсөн энэ зөвлөгөө нь гэрчлэлтэйгээ тэмцэж байгаа ангийн гишүүдэд тус болж болно. Энэ зөвлөгөөг олж мэдэхийн тулд ангийн гишүүд Еврей 10:34–38 ба ахлагч Жэффри Р.Холландын “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа мэдэгдлийг уншиж болно. Яагаад өнөөгийн дэлхийн хүмүүс Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ (Еврей 10:35-ыг үзнэ үү) алдаж байгаа вэ? Бид “[Бурханы] амлалтыг хүлээн авах” итгэлийг хөгжүүлж, тордохын тулд юу хийж чадах вэ? Еврей 10:36.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Иосеф Смитийг Анхны үзэгдэл рүү хөтөлсөн, түүний Иаков 1:5-ыг уншсан туршлага ангийн гишүүдэд танил байж болно. Тэднийг Иаковыг энэ долоо хоногт илүү өргөн хүрээнд уншихдаа Иаков 1:5-ын тухай шинэ ойлголтуудыг олж авахад урь.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Еврей 7–13

Еврей 11 дээрх итгэлийн талаарх асуултууд.

Мелкизедек санваарын адислалууд хүн бүхэнд хүртээлтэй.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан Шэри Л.Дью эгч “Санваарын адислалууд нь бүхий л зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүст боломжтой юм. Бид бүгд Ариун Сүнсийг хүлээн авч, хувийн илчлэлт авч, хүч чадлаар ‘зэвсэглэгдэн’ гарч ирдэг тэрхүү ариун сүмд хувийн хишиг хүртэж болно. Санваарын хүч нь эдгээж, хамгаалдаг ба зөв шударгыг үйлдэгчдийг бүгдийг нь харанхуйн хүчнээс ангижруулдаг” (“It Is Not Good for Man or Woman to Be Alone,” Ensign, Nov. 2001, 13).

“Тиймээс итгэлээ бүү хая.”

Ахлагч Жэффри Р.Холланд:

“Сүмд нэгдэхээс өмнө болон нэгдэх үед мөн нэгдсэний дараа аль ч үед хэцүү байдаг. Энэ нь үргэлж ийм байсан гэдгийг Паул хэлсэн, гэвч хойшоо бүү ухар. Айж бүү ухар. Итгэл үнэмшлээ бүү алд. Өмнө нь мэдэрч байснаа бүү умарт. Авсан туршлагуудаа бүү үгүйсгэ. …

Ямар нэгэн том шийдвэр гаргахдаа болгоомжтой, бодолтой байх хэрэгтэй, гэвч нэгэнтээ залбирлынхаа хариултыг авсан бол сайн зүйлээс ухрах уруу таталтаас болгоомжил. Үүний талаар залбирах үед хэрэв энэ нь зөв байсан бол, тэгээд үүнд итгэж, үүний дагуу амьдарсан бол энэ нь зөв. Дарамт шахалт ихсэх үед бүү бууж өг. … Эргэлзээтэйгээ нүүр тул. Айдсаа ял. ‘Тиймээс итгэлээ бүү хая.’ Зам дээрээ үлдэж, таны өмнө тавигдсан амьдралын сайн сайхныг хараарай” (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 6–11).

Заах чадвараа сайжруулах

Эхлээд судруудад ханд. Таныг судлах, бэлтгэх үед судрууд хамгийн анхны эх сурвалж тань байх ёстой. Орчин үеийн бошиглогчдын үгс жишиг бүтээлүүдийг баяжуулж чадна (Аврагчийн арга барилаар заах нь, 17-г үзнэ үү).