Шинэ Гэрээ 2023
5-р сарын 8–14. Матай 19–20; Марк 10; Лук 18: “Надад өөр юу дутагдаж байна вэ?”


“5-р сарын 8–14. Матай 19–20; Марк 10; Лук 18: ‘Надад өөр юу дутагдаж байна вэ?,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“5-р сарын 8–14. Матай 19–20; Марк 10; Лук 18,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Усан үзмийн талбайд ажиллагсад

5-р сарын 8–14

Матай 19–20; Марк 10; Лук 18

“Надад өөр юу дутагдаж байна вэ?”

Заахаар бэлдэхдээ суралцах явцдаа сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ хуваалцахад нь ангийн гишүүдэд хэрхэн туслахаа залбиран бодож үз.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Гэрээр сайн мэдээнээс суралцахад төвлөрөх хөтөлбөрөөс хуримтлуулсан ангийн гишүүдийн нийт туршлагыг үе үе ярилцах нь тустай байж болох юм. Тэд ямар амжилттай туршлагаасаа хуваалцаж болох вэ? Тэдэнд ямар саад бэрхшээл эсвэл сорилт тулгарч байна вэ? Тэд бие биедээ ямар зөвлөгөө өгч болох вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Матай 19:3–9

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханы мөнхийн төлөвлөгөөний амин чухал хэсэг юм.

Матай 20:1–16

Сайн мэдээг хэзээ хүлээн авснаас үл хамааран хүн бүр мөнх амьдралын адислалыг хүлээн авч чадна.

  • Усан үзмийн талбайд ажиллагсдын сургаалт зүйрлэл дэх зарчмуудыг хэрэгжүүлэхэд танай ангийн гишүүдэд юу туслах вэ? Та ангийн хэдэн гишүүнийг уг сургаалт зүйрлэлийн жүжигчилсэн тоглолтыг бэлдэн, ангийнхандаа толилуулахад урь. Толилуулгын дараа ажиллагсдын дүрд тоглосон хүмүүс авсан хөлснийхөө талаарх бодол санаагаа мөн яагаад ийн бодож байгаагаа хуваалцаж болно. Энэ сургаалт зүйрлэл нь тэнгэрийн хаант улсын талаар юу зааж байна вэ? Бид ахлагч Жэффри Р.Холландын “Талбайд хөдөлмөрлөгсөд,” (2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–33) захиаснаас энэхүү сургаалт зүйрлэлийн талаар ямар нэмэлт ойлголт олж авч болох вэ?

Матай 19:16–22; Марк 10:17–27

Түүнээс тусламж гуйхад Аврагч биднийг Өөртэй нь илүү ойр байхад удирдан чиглүүлдэг.

  • Та ангийн гишүүдэд баян залуу эрийн түүхэд гарч буй зарчмуудыг тодорхойлж, амьдралд хэрэгжүүлэхэд хэрхэн тусалж болох вэ? Нэг арга нь тэднээс Марк 10:17–27-г уншаад, энэ баян залуу эрийнхтэй адил мэдрэмж төрж байсан эсэхийг бодож үзэхийг хүсэх явдал юм. Аврагчийн зөвлөгөөг дагахад хэцүү байсан ч Түүнийг дагахад бидэнд юу тусалсан бэ? Ангийн гишүүд “Надад өөр юу дутагдаж байна вэ?” (Матай 19:20) гэж асуугаад, сайжир гэсэн хувийн сүнслэг өдөөлт хүлээн авч байсан туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байж болох юм. Сул тал дээрээ төвлөрснөөр урам зориг нь мохсон байж болох ангийн гишүүдэд туслахын тулд та “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдлийг хуваалцаж болно.

  • Ангийн гишүүд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээр зөвлөсний дагуу эдгээр шүлэгтэй холбоотой Ерөнхий чуулганы захиасыг уншсан байж болох юм. Тэднийг олж авсан ойлголтоо хуваалцахад урь.

Даруу эр болон фарисай хүн

Гэмшсэн татвар хураагч, өөрийгөө зөвтгөгч фарисай хүн хоёр сүмд байгаа нь, Фрэнк Адамс

Лук 18:9–14

Бид зөвт байдалдаа биш, харин Бурханы нигүүлсэлд найдах ёстой.

  • Фарисайн залбирлыг татвар хураагчийнхтай харьцуулсан Аврагчийн сургаалт зүйрлэл нь Их Эзэн Өөрийг нь дагахыг эрэлхийлдэг хүмүүсээс ямар хандлагатай байхыг хүсдэг болохыг тодруулахад танд тусална. Ангийн гишүүдэд энэ сургаалт зүйрлэлийг өнөөгийн бидний цаг үед хэрэгжүүлэхэд туслахын тулд та тэднийг фарисай хүний залбирлыг орчин үеийн үг хэллэгтэй боловч яг адил хандлага илэрхийлэхээр өөрчлөн бичихэд тэднийг урь. Тэд мөн энэ байдлаар татвар хураагчийн залбирлыг бичээд, бичсэн зүйлээ хуваалцаж болно. 15–17 болон 18–24-р шүлэг нь Аврагчийн энэ сургаалт зүйрлэлд заасан зүйлтэй хэрхэн холбогддог вэ? Та мөн эдгээр шүлгийн талаарх ахлагч Дэйл Г.Рэнландын дараах мэдэгдлийг хуваалцаж болох юм. “Нүгэлтнийг буруушаадаг, өөрийгөө зөвтгөгч хүнээс наманчлагч нүгэлтэн нь Бурханд илүү ойртдог хэмээх бидэнд зориулсан энэхүү захиас тодорхой билээ” (“Бидний сайн Хоньчин,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15).

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Сэтгэл хангалуун байлгүй, итгэл алдалгүй байцгаая.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

“Хэрэв бид чин сэтгэлээсээ ‘Надад өөр юу дутагдаж байна вэ?’ гэж асуувал [Бурхан] биднийг өөрсдөө олж мэд гээд орхидоггүй бөгөөд биднийг хайрлаж, бидний аз жаргалын төлөө хариулт өгдөг. Тэр бас бидэнд итгэл найдвар өгдөг.

Үүнд ихээхэн хүчин чармайлт шаардагддаг бөгөөд хэрэв бид ариун болохыг цор ганцаараа эрэлхийлдэг байсан бол бидэнд үнэхээр хэцүү байх байсан. Бид ганцаараа биш гэдэг нь хамгийн гайхалтай үнэн билээ. Бидэнд Бурханы хайр, Христийн ач ивээл, Ариун Сүнсний тайтгарал, удирдамж болон Христийн бие доторх бусад гэгээнтний нөхөрлөл, тусламж дэмжлэг бий. Бүгдээрээ байгаа байдалдаа сэтгэл ханалгүй, итгэлээ гээхгүй байцгаая” (“Тэнгэрээс бууж ирсэн амьд талх,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26).

Заах чадвараа сайжруулах

Бурханд таны онцгой авьяас чадвар хэрэгтэй. “Та Бурханы хүүхдүүдийг өөрт байгаа бусдыг хайрлах хайр, Түүний өгсөн бэлэг ба амьдралынхаа туршлагад тулгуурлан адисалж чадна. Та итгэл дүүрэн үйлчилж, Бурханы тусламжийг эрэлхийлэхийн хэрээр Тэрээр танд дуудлагаа хичээнгүйлэн биелүүлэхэд тусална. Мөн Аврагчийн арга барилаар сайн мэдээг заах хүч чадал тань өсөн нэмэгдэх болно” (Аврагчийн арга барилаар заах нь5).