“5-р сарын 22–28. Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21: ‘Хүний Хүү ирэх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 22–28. Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
5-р сарын 22–28
Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21
“Хүний Хүү ирэх болно”
Хичээл заах бэлтгэлээ Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21-ийг залбирч уншсанаар эхлүүлэхээ сана. Хувьдаа сүнслэг өдөөлт эрэлхийлэн, нэмэлт санаа авахын тулд энэ тоймыг уншина уу.
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт унших инжрийн мод, гэрийн тэргүүлэгч ба хулгайч, итгэмжит ба муу боол, арван охин, талант, хонь ба ямаа зэрэг Аврагчийн сургаалт зүйрлэлийг самбарт жагсаан бич. Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах ойлгож мэдсэн үнэнээ эдгээр сургаалт зүйрлэлээс хуваалцахад ангийн гишүүдийг урь. Тэд эдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?
Сургаалыг заах
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх бошиглолууд бидэнд ирээдүйгээ итгэлтэй угтахад тусалдаг.
-
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг ойлгох нь ангийн зарим гишүүнд хэцүү байж магадгүй. Бүлгээрээ ажиллаж, Иосеф Смит—Матай 1:21–37-оос олсон тэмдгүүдийг тодорхойлох нь тэдэнд тустай байж болох юм. Мөн эдгээр тэмдгийг замын тэмдэгтэй харьцуулах нь тэдгээрийн ач холбогдлыг илүү сайн ойлгоход тус болж болно. Яагаад замын тэмдгүүд чухал вэ? Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд замын тэмдэгтэй юугаараа адилхан бэ? Тэдгээр нь хоорондоо ямар ялгаатай вэ? Та бүлэг тус бүрд замын тэмдгийн хэлбэртэй цааснууд өгөөд, цаас болгон дээр Хоёр дахь ирэлтийн өмнө өгөгдөх тэмдгийг бичихэд урь. Тэдэнд олж мэдсэн зүйлээ хуваалцах боломж олго. Мөн эдгээр тэмдгийн нотолгоог өнөө үед дэлхийд болж буй үйл явдал дээр тулгуурлан ярилцахад ангийнхныг урь.
Иосеф Смит—Матай 1:26–27, 38–55; Матай 25:1–13
Бид Аврагчийн Хоёр дахь ирэлтэд үргэлж бэлэн байх ёстой.
-
Иосеф Смит—Матай 1:26–27, 38–55, Матай 25:1–13-т байгаа сургаалт зүйрлэлүүд нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн байхын ач холбогдлыг ойлгоход ангийн гишүүдэд тусална. Ангийн гишүүдийг эдгээр шүлгийг судлаад, Аврагч биднийг юуг хийхэд урьж байгаа талаар өөрсдийн бодлыг хуваалцахад урь. Ахлагч Дэвид А.Бэднар арван охины сургаалт зүйрлэлийн талаар тус болж болох нэг тайлбарыг өгсөн (“Нэмэлт эх сурвалжууд”-ыг үзнэ үү). Яагаад бидний хүн нэг бүр өөрөө хөрвүүлэгдэх ёстой вэ? Бид үүнийг хэрхэн үйлдэж болох вэ? Сургаал ба Гэрээ 45:56–57 нь энэ сургаалт зүйрлэлийн тухай бидний ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
-
Эцсийн шүүлтээр бид амьдралынхаа түүхийг Их Эзэнд тайлагнах болно.
-
Талант, хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлүүд нь биднийг Эцсийн шүүлтээр Их Эзэнд тайлагнах амьдралынхаа түүхийн талаар бодоход урамшуулдаг. Та сургаалт зүйрлэлийг хамтдаа уншаад, биднийг шүүгдэхэд амьдралын маань тухай Аврагчийн асууж болох нэг асуултыг хуваалцахад ангийн гишүүн бүрийг урь. Ангийн гишүүдэд уг хэлэлцүүлгийн үеэр төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэх арга замаа төлөвлөх цаг олго.
-
Та Матай 25:34–40-ийн талаар ярилцлагад өдөөхийн тулд ангийн гишүүдийг эдгээр шүлэг дэх өрөвч нинжин сэтгэл гаргасан хүмүүсийн жишээнээс хуваалцахад урь. Хэнд тэдний үйлчлэл хэрэгтэй байж болохыг тунгаан бодох цагийг тэдэнд гаргаж өг. Өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтэй байгааг эргэж тойрох ямар ямар бодит арга зам байгаа вэ?
Нэмэлт эх сурвалж
Хөрвүүлэлтийн тос.
Арван охины тухай сургаалт зүйрлэлийн боломжит нэгэн тайллыг ахлагч Дэвид А.Бэднар ийн өгчээ.
“Энэ тосыг хөрвүүлэлтийн тос гэж бодоорой [Матай 25:4–9-ийг үзнэ үү]. …
Таван ухаалаг охин хувиа хичээн, хуваалцахыг хүсэхгүй байсан уу эсвэл хөрвүүлэлтийн тосыг зээлүүлж болдоггүй гэж зөв зүйл хэлсэн үү? Зарлигуудыг байнга дагаснаар ирдэг сүнслэг хүч чадлыг өөр хүнд өгч болох уу? Хичээнгүйлэн сурч, судруудын талаар тунгаан бодсоноор ирэх мэдлэгийг хэрэгцээтэй нэгэнд дамжуулан өгч болох уу? Итгэлтэй хожмын үеийн гэгээнтэнд сайн мэдээний авчрах амар амгаланг хэцүү бэрхшээл зовлонтой тулгараад байгаа хүнд шилжүүлэн өгч болох уу? Эдгээр асуултад өгөх тодорхой хариулт бол үгүй, болохгүй.
Ухаалаг охидын хэлснээр, бид хувь хувьдаа ‘өөрсдөө үүнийг худалдаж’ авах ёстой. Энэхүү сүнсээр өдөөгдсөн охид мөнгө төлөн худалдаж авахыг яриагүй; харин гэрчлэлийн дэнлүүгээ асаалттай байлгаж чадах хувийн хариуцлага болон хөрвүүлэлтийн тосыг хангалттай байлгахыг хэлж байсан. Энэхүү эрхэм үнэт тос нь нэг удаад нэг дуслаар буюу ‘шат шатаар, дүрэм дүрмээр’ (2 Нифай 28:30), тэвчээртэйгээр, шаргуу дагаснаар олддог” (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133).