Шинэ Гэрээ 2023
5-р сарын 15–21. Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12: “Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй”


“5-р сарын 15–21. Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12: ‘Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“5-р сарын 15–21. Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Есүсийг дөхөж ирэх үед мод руу авирсан эр

Инжир модон дээрх Закхай, Жэймс Тиссот

5-р сарын 15–21

Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12

“Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй”

Матай 21–23; Марк 11; Лук 19–20, Иохан 12-ыг уншихдаа, заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд туслах зарчмуудыг олж мэд. Ариун Сүнс тэдгээр зарчмыг олж мэдэхэд ангийн гишүүдэд хэрхэн тусалж болохыг мэдэхэд өдөөх болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээл орохоос хэд хоногийн өмнө ангийн хэдэн гишүүнийг энэ долоо хоногт оноосон бүлгүүдийг судлахдаа, хуримтлуулсан туршлагаа ангид хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Тэднээс энэ долоо хоногийн турш судар судалснаар хүлээн авсан адислалынхаа талаар ярилцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Лук 19:1–10

Аврагч биднийг хувьчлан мэддэг.

  • Танай ангийн гишүүд амьдралдаа үе үе үл тоомсорлогдсон эсвэл мартагдсан мэт мэдрэмжийг мэдэрсэн байж магадгүй. Закхайн түүх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг мэддэг, анхаарал тавьдаг гэдгийг ойлгоход тэдэнд тусална. Ангийн гишүүдийг энэ түүхийг өөрсдийн амьдралтай харьцуулахад нь туслахын тулд тэднийг өөрсдийгөө Закхай хэмээн төсөөлөхөд урь. Тэр өөрийн туршлагаас Аврагчийн талаар юу мэдэж авсан гэж та бодож байна вэ? Бид Аврагчийг эрэлхийлэх Закхайн хичээл зүтгэлээс юу мэдэж авч болох вэ?

Матай 21:1–11; Марк 11:1–11; Лук 19:29–44; Иохан 12:12–16

Есүс Христ бол бидний Хаан.

  • Аврагч Иерусалим руу ялгуусан байдалтай ирсэн талаар хэлэлцэж эхлэхдээ, ангийн хэд хэдэн гишүүнийг хаантай холбоотой титэм, хаан ширээ гэх мэт зүйлсийг самбарт зурах хооронд бусад нь тэдний юу зурж байгааг таах энгийн үйл ажиллагааг явуулж болно. Тэгээд ангийн бусад гишүүн дудран болон модны мөчир зурж болно. Эдгээр зүйл хаанд ямар хамаатай вэ? Дараа нь та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Аврагч Иерусалим руу ялгуусан байдалтай орж ирэхийг дүрсэлсэн зургийг үзүүлээд, ангийн гишүүдийг Марк 11:1–11-ийг уншихад урь. Эдгээр хүн Есүсийг өөрсдийн Хаан гэдгийг хэрхэн таньж мэдсэн бэ? Бид Есүс Христийг бидний Хааны хувьд үг, үйлдлээрээ хэрхэн шүтэн бишрэх вэ?

Матай 22:34–40

Хамгийн агуу хоёр зарлиг бол Бурханаа хайрлах мөн бусдыг өөрийн адил хайрлах явдал юм.

  • Бурханаа хайрлах, хөршөө хайрлах гэсэн “энэ хоёр тушаал дээр” ”бүх хууль болоод бошиглогчид тулгуурладаг” гэдгийг ойлгоход нь та ангийн гишүүдэд хэрхэн туслах вэ? (Maтай 22:40). Матай 22:34–40-ийг хамтдаа уншсаны дараа, та самбарт Бурханаа хайрлах, хөршөө хайрлах гэж бич. Ангийн гишүүн бүрд зарлиг гэж бичсэн цаас өг. Тэдний дундаас хэдэн хүнийг зарлигаа уншаад, уг зарлиг бидэнд энэ хоёр агуу зарлигийн нэгийг эсвэл хоёуланг дагахад хэрхэн тусалдаг талаар ярилцахад урь. Зарлигийнхаа талаар ярилцсаны дараа цаасаа самбарт нааж болно. Бүх зарлиг дээрх хоёр агуу зарлигт хамаатай гэдгийг санах нь яагаад чухал вэ? (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү).

Матай 23:13–33

Бид сүнслэг байдлаараа сохор газарчдыг дагахаас зайлсхийхдээ хамгаалагдах болно.

  • Сүнслэг байдлын хувьд сохор фарисайчууд, хуулийн багш нарыг дүрслэхдээ Аврагчийн ашигласан “сохор газарчид” хэмээх нэршлийн талаар ярилцвал ангийн гишүүдэд тань тустай байх болов уу? (Maтай 23:16). Харж чадахгүй хүнийг дагахад хэн нэгэнд ямархуу байдгийг харуулах арга замыг та бод. Эсвэл ангийнхан Матай 23:13–33-т дүрсэлсэн сохор газарчны онцлог шинжүүдийг самбарт жагсаан бичиж болно. Уг жагсаалтад нэмэх зорилгоор сүнслэг байдлын хувьд сохор байх талаар заадаг 2 Коринт 4:3–4; 2 Нифай 9:28–32; Иаков 4:14 гэх мэт нэмэлт судруудыг унш. Бид сохор газарчдыг хэрхэн таньж, тэднээс зайлсхийж чадах вэ?

Фарисайчуудад хандан ярьж буй Есүс

Аврагч фарисайчуудыг хоёр нүүртэн буюу сохор газарчид хэмээн нэрлэсэн.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бурханаа мөн хөршөө хайрлах нь бидний хийдэг бүх зүйлийн үндэс суурь юм.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Матай 22:37–39 дээрх хоёр агуу зарлигийн талаар ийн заасан.

“Энэ хоёр зарлигт дуулгавартай байх нь илүү их амар амгалан, баяр баясгаланг мэдрэх арга замыг өгдөг. Бид Их Эзэнийг хайрлан, Түүнд үйлчилж мөн хөршөө хайрлаж, тэдэнд үйлчлэх юм бол аяндаа өөр хаанаас ч авах боломжгүй аз жаргалыг илүү их мэдэрдэг.

Бурханыг болон хөршөө хайрлах нь тохинууллын болон гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сургаалыг судлахын мөн Хүндэтгэлийн өдрийн сүнслэг шүтлэг бишрэлийн болон Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын дэмжлэг тусламжтайгаар хөшигний хоёр талд явагдаж буй авралын ажлын сургаалын үндэс суурь юм. Эдгээр нь бүгд Бурханыг болон хөршөө хайрлах тэнгэрлэг зарлигууд дээр үндэслэгддэг. Үүнээс илүү анхан шатны, илүү үндэслэлтэй, илүү энгийн зүйл гэж байх уу?” (“Есүс Христийн үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээ,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32).

Заах чадвараа сайжруулах

Та бүх зүйлийг заах шаардлагагүй. “Хичээл бүрд авч үзэх хэрэгтэй олон зүйл байдаг ч хэн нэгний зүрх сэтгэлд хүрэхийн тулд хичээлийн нэг цагт бүх зүйлийг амжиж заах шаардлагагүй бөгөөд ихэвчлэн нэг юм уу хоёр гол санааг заах нь хангалттай байдаг. Та суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг тунгаан бодвол, Сүнс аль зарчим, түүх эсвэл судар тэдний хувьд утга учиртай болохыг тодорхойлоход танд тусална” (Аврагчийн арга барилаар заах нь, 7).