“5-р сарын 29-өөс 6-р сарын 4. Матай 26; Марк 14; Иохан 13: ‘Дурс,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 29-өөс 6-р сарын 4. Матай 26; Марк 14; Иохан 13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
5-р сарын 29-өөс 6-р сарын 4
Матай 26; Марк 14; Иохан 13
“Намайг дурс”
Матай 26; Марк 14; Иохан 13-ыг уншаад, орж ирсэн бодол, төрсөн сэтгэгдлээ тунгаан бод. Ямар ямар захиас танай ангийн гишүүдийг адислах вэ?
Хуваалцахад урь
Ариун ёслолын учир утгын талаар илүү ихийг олж мэдэхэд тусалсан энэ долоо хоногт ойлгож авсан зүйлээ хуваалцахад ангийн гишүүдийг урь. Тэд юу хийсэн бэ? Энэ нь тэдний ариун ёслолоос хүртсэнээр олж авсан туршлагад хэрхэн нөлөөлсөн бэ?
Сургаалыг заах
Их Эзэний үг бидний амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг тодорхойлохын тулд бид өөрсдийн амьдралыг эргэцүүлэх хэрэгтэй.
-
Бид амьдралдаа сайн мэдээний олон хичээл сонссон ч заримдаа тэдгээр хичээлийг ихэвчлэн өөр хүмүүст хамаатай гэж бодох нь бий. Матай 26:20–22-ын талаарх хэлэлцүүлэг нь энэ хандлагаасаа салахад бидэнд тусална. Шавь нар нь Аврагчийн үгийг өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаагаас бид ямар сургамж авч болох вэ? Хэрэв ангийн гишүүдийн дунд ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Би биш биз дээ, Эзэн минь?” хэлсэн үгэндээ дээрх цэдгийг эш татсан байсныг уншсан хүн байвал, тэд ойлгосон зүйлээ хуваалцаж болох юм (2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–70).
Ариун ёслол бол Аврагчийг дурсан санах нэг боломж.
-
Ангийн гишүүд ариун ёслолын үеэр үйлддэг ариун нандин ёслолын талаар мэддэггүй хүнд энэ тухай хэрхэн тайлбарлан өгч болох вэ? Магадгүй та “Яагаад Аврагч бидэнд ариун ёслолыг өгсөн бэ? Яагаад талх болон ус Есүс Христийг төлөөлдөг хүчирхэг бэлгэдэл байдаг вэ? Бид ариун ёслолоос хүртэхдээ юуг амладаг вэ? Бид ямар амлалтуудыг хүлээн авдаг вэ?” зэрэг ариун ёслолын талаар хэн нэгэнд байж болох асуултуудын жагсаалтыг хамтдаа гаргаж болно. Ангийн гишүүд Матай 26:26–29; Сургаал ба Гэрээ 20:75–79-ийг мөн Gospel Topics, “Sacrament” (topics.ChurchofJesusChrist.org) гэх мэт эх сурвалжуудаас хариултаа олж болно. Та мөн “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгээс ойлгосон зүйлээ хуваалцаж болох юм.
-
Ариун ёслолын үеэр мөн долоо хоногийн турш хэрхэн Аврагчийг дурсан санадаг талаар нэг нэгийнхээ санааг сонсох нь ангийн гишүүдэд тусалж болно (Лук 22:19–20; Сургаал ба Гэрээ 6:36–37-г үзнэ үү). Өөрсдөд нь болон тэдний гэр бүлд Аврагчийг дурсан санаж, гэрээнүүдээ сахихад юу тусалдаг талаар хуваалцахад та тэднийг урьж болох юм. Тэд мөн ариун ёслолыг ариун болгохын тулд юу хийдгээ хуваалцаж болно.
Бидний хувьд Аврагч бол бусдад даруухнаар үйлчлэхийн үлгэр жишээ мөн.
-
Есүс шавь нарынхаа хөлийг угаасан явдал ямар утга учиртай болохыг тунгаан бодоход ангийн гишүүдэд туслахын тулд та хичээлээс өмнө ангийн нэг гишүүнийг Петрийн дүрд тоглож, ангийн бусад гишүүнийг түүнээс ярилцлага авахад урьж болно. Ангийн гишүүд Иохан 13:1–17-г судлаад, түүнийг ямар туршлага олж авсан талаар олж мэдэхийн тулд Петрээс асууж болох учир утгатай асуултуудыг бодож олж болно. Бидний бусдад үзүүлдэг үйлчлэлд нөлөөлөх юуг бид энэ цэдгээс мэдэж авч болох вэ?
Бидний бусдыг хайрлах хайр бол Есүс Христийн үнэнч шавь гэдгийн маань тэмдэг юм.
-
Та ангийн гишүүдийг илүү элэгсэг байхад хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Магадгүй та тэднээс Христийн дагагч болох хүнтэй уулзахдаа түүний ямар ямар зан чанарыг олж хардгийг нь асууж болох юм. Иохан 13:34–35-ыг судлаад, Аврагчийн жинхэнэ шавийг хэрхэн таньж болох талаар олж мэдэхэд тэднийг урь. Хайрыг шавь гэдгийг маань тодорхойлох зан чанар болгохын тулд бид юу хийж болох вэ? Магадгүй та нар бусдыг хайрлах нь Есүс Христийг гэрчлэх нэг арга зам болох тухай ярилцаж болно. Бид үүнийг гэр бүл дотроо, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон бусад орчинд хэрхэн харуулж болох вэ?
-
Энэ жил та бүхэн ангиараа Аврагчийн амьдралын талаар олон зүйлийг, тухайлбал хайраа бусдад хэрхэн үзүүлсэн талаарх хэд хэдэн жишээнээс нь суралцсан. Ангийн гишүүдэд Иохан 13:34 дэх зарлигийг тунгаан бодоход нь туслах нэг арга зам бол самбарт Би та нарыг яаж хайрласны адил гэж бичээд, ангийн гишүүдээс Шинэ Гэрээн дэх Есүсийн хайрыг харуулсан жишээнүүдээс санаж байгаагаа жагсаан бичихийг хүсэх явдал юм. Дараа нь самбарт Бие биенээ хайрлагтун гэж бичээд, ангийн гишүүдээс хайраа харуулсан Түүний жишээг дагах арга замаа жагсаан бичихийг хүс. Ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” дээр жагсаасан аль нэгэн видеоноос санаа авч болно.
Нэмэлт эх сурвалж
“Христийн онцлог шинж, зан чанарыг өөрийн болгох”
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “[Аврагчийн] махыг идэж, цусыг уух гэдэг зүйрлэл илүү гүн утга учиртай бөгөөд энэ нь Христийн онцлог шинж, зан чанарыг өөрийн болгож, эгэл хүнээ орхин, ‘Их Эзэн Христийн цагаатгалаар’ [Мозая 3:19] гэгээнтэн болох гэсэн утгатай юм. Ариун ёслолын талх, уснаас долоо хоног бүр хүртэж байхдаа Түүний зан чанар, нүгэлгүй амьдралын загварыг өөрсдийн амьдрал, мөн чанарт бүрэн дүүрэн нэгтгэх талаар бодох нь бидэнд тустай” хэмээн заасан (“Тэнгэрээс бууж ирсэн амьд талх,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23).
ChurchofJesusChrist.org дээрх хайрын тухай видеонууд.
-
“Бие биенээ хайрла”
-
“Families Sacrifice, Give, and Love”
-
“Томас С.Монсоны бэлтгэл: Тэр өсвөр насандаа нинжин сэтгэлтэй байхад суралцсан”