“6-р сарын 19–25. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19: ‘Гүйцэлдлээ!’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“6-р сарын 19–25. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
6-р сарын 19–25
Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19
“Гүйцэлдлээ!”
Заах бэлтгэлээ Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19-ийг залбирч уншсанаар эхэл. Сүнсийг хүлээн авахуйц зохистой амьдрахыг эрэлхийл, тэгвэл та Аврагч болон Түүний Цагаатгалын талаар хүчирхэг гэрчлэл хуваалцах болно.
Хуваалцахад урь
Ангийн гишүүн бүрийг энэ долоо хоногийн уншлагаас нэг бүлгийг сонгоод, хэдэн минут гүйлгэж уншин, Аврагч болон Түүний үйл хэргийн тухай ямар нэгэн чухал зүйл заасан үг, хэллэг эсвэл мэдээллийг хайж олоход урь. Олсон зүйлээ хуваалцаж, энэ нь яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлах боломж олго.
Сургаалыг заах
Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19
Аврагч зовж шаналахад бэлэн байсан нь Эцэгийг болон бид бүгдийг хайрлах Түүний хайрыг харуулдаг.
-
Аврагч загалмай дээр зовж, нас барсан нь Түүний хайрыг хэрхэн харуулж байгааг ойлгоход ангийнхандаа туслахын тулд дараах үйл ажиллагааг явуул. Ангийн гишүүн бүрд цаасан зүрх өгөөд, 1 Коринт 13:4–7 дээрх энэрлийг дүрсэлсэн үг хэллэгийг зүрхэн дээрээ бичихэд урь. Дараа нь Матай 27; Марк 15; Лук 23 эсвэл Иохан 19-ийг судлаад, тэдний сонгосон үг хэллэг дэх Аврагчийн хайраа хэрхэн үзүүлснийг харуулсан хэдэн шүлгийг зүрхнийхээ нөгөө талд бичихийг хүс. Олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго. Аврагчийн хайрыг ойлгоход бидэнд ямар туршлага тусалсан бэ?
-
Ангийн гишүүдийг энэ долоо хоногт уншсан зарим үйл явдлыг төсөөлөн бодоход уран зураг тусалж чадна. Та ангийнхныг хэдэн бүлэгт хуваагаад, бүлэг бүрд нэг зураг өг (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа санал болгосон зургуудыг үзнэ үү). Ангийн гишүүд зурагт дүрсэлсэн үйл явдлыг тайлбарласан шүлгүүдийг уншиж болно. Тэд дараа нь уг зураг Аврагчийн Цагаатгалын талаар илүү сайн ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалсан зэрэг эдгээр үйл явдлын талаар бодол санаагаа хуваалцаж болно. Ангийн гишүүдийг Аврагч, Түүний Цагаатгалын талаар гэрчлэлээ хуваалцахад урамшуул.
Эртний бошиглогчид Аврагчийн зовлон шаналал, цовдлолтыг зөгнөн харсан.
-
Эртний бошиглогчид Аврагчийн амьдралын эцсийн цаг мөчид тохиосон олон үйл явдлыг зөгнөсөн. Үүнийг олж харахад ангийн гишүүдэд туслах нэг арга зам бол “Нэмэлт эх сурвалж” дээрх судруудаас нэг эсвэл хэд хэдийг хүн бүрд оноож өгөөд, уг судрууд хэрхэн биелснийг харуулсан шүлгүүдийг Матай 27-оос олохыг тэднээс хүсэх явдал юм. Та бошиглолуудыг биелэлттэй нь хооронд нь холбосон хүснэгтийг хийж болно. Эдгээр бошиглол бидний Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?
Матай 27:27–49; Марк 15:16–32; Лук 23:11, 35–39; Иохан 19:1–5
Эсэргүүцэл Бурханы ажлыг зогсоож чадахгүй.
-
Ангийн гишүүдэд итгэлдээ үнэнч амьдрахдаа эсэргүүцэлтэй итгэл дүүрэн нүүр тулахад туслахын тулд та тэднийг Аврагчид тулгарсан хавчлага дарлалыг дүрсэлсэн шүлгүүдийг уншихад урьж болно (Матай 27:27–49; Марк 15:16–32; Лук 23:11, 35–39; Иохан 19:1–5-ыг үзнэ үү). Бид Аврагчийн өгсөн хариултуудаас эсэргүүцэлтэй тулгарах үед туслах юуг олж мэдэж болох вэ? Эсэргүүцэлтэй нүүр тулахад өөр ямар жишээнүүд бидэнд тусалж болох вэ? (Жишээлбэл, Иосеф Смит—Түүх 1:24–25-ыг үзнэ үү.)
Аврагч бидэнд найдвар ба уучлалыг санал болгодог.
-
Аврагч эцсийн мөчид ч найдвар, уучлалыг санал болгосоор байсан. Ангийн гишүүдийг Түүний үлгэр жишээг дагахад өдөөх арга замуудыг бодож үз. Жишээлбэл, та ангийнхаа нэг хэсгээс Лук 23:34–38-ыг (мөн Иосеф Смитийн Орчуулга дээрх нэмэлт ойлголтыг өгдөг 34-р шүлгийн зүүлт тайлбар c), нөгөө хэсгээс нь Лук 23:39–43-ыг уншихыг хүсэж болно. Ангийн гишүүд өөрсдөд нь оноосон шүлгээс Аврагчийн талаар олж мэдсэн зүйлсээ хуваалцаж болно. Бид Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?
Нэмэлт эх сурвалж
Есүсийн хавчлага, зовлон шаналал, үхлийг харуулсан зургууд.
-
Пилат гараа угаасан нь (ChurchofJesusChrist.org; Матай 27:11–25)
-
Өргөст титэмтэй Христ (ChurchofJesusChrist.org; Матай 27:26–31)
-
Есүс загалмайгаа үүрсэн нь (ChurchofJesusChrist.org; Иохан 19:13–18)
-
Цовдлолт (ChurchofJesusChrist.org болон Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 57; Лук 23:33–46; Иохан 19:23–37)
-
Есүсийн оршуулга (ChurchofJesusChrist.org болон Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 58; Иохан 19:38–42)