Шинэ Гэрээ 2023
6-р сарын 12–18. Лук 22; Иохан 18: “Миний хүслээр бус, харин Таныхаар болог”


“6-р сарын 12–18. Лук 22; Иохан 18: ‘Миний хүслээр бус, харин Таныхаар болог,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“6-р сарын 12–18. Лук 22; Иохан 18,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Христ ба Түүний шавь нар Гетсеманид

Гетсеманийн ой, Дэрэк Хэгстэд

6-р сарын 12–18

Лук 22; Иохан 18

“Миний хүслээр бус, харин Таныхаар болог”

Эдгээр бүлэгт гарах ариун үйл явдлуудын талаар авч хэлэлцэхдээ ангидаа Сүнсийг урин авчрахын тулд юу хийхээ эргэцүүлэн бод. Их Эзэнийг хайрлах хайр, Түүнд итгэх итгэлээ гүнзгийрүүлэхэд ангийн гишүүдэд туслах арга замыг залбирч байгаад эрэлхийл.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн хэдэн гишүүнийг энэ долоо хоногт унших явцдаа мэдэрсэн зүйлээ мөн ийн мэдрэхэд тусалсан шүлгээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Лук 22:39–46

Бид өөрсдийн хүслийг Эцэгийнхтэй нийцүүлснээр Христтэй илүү адил болдог.

  • Эцэгийн таалалтай нийцүүлсэн Аврагчийн жишээ ийнхүү үйлдэх шаардлага тулгарах үед ангийн гишүүдэд тусална. Хэлэлцүүлгийг эхлүүлэхийн тулд, та ангийн гишүүдийг Бурханы тэднээр хийлгэхийг хүсэж байгааг нь мэдсэн ямар нэгэн зүйлийг хүлээн авч хийж байснаа хуваалцахад урьж болно. Бурхан тэднээс хийгээсэй хэмээн хүссэнийг нь хэрхэн мэдсэнээ мөн Түүний тааллыг хүлээн авснаар хэрхэн адислагдсанаа хуваалцахыг тэднээс хүс. Ангийнхныг Лук 22:39–46-г уншаад, Аврагч яагаад Өөрийн хүслийг Эцэгийнхтэйгээ нийцүүлэхийг хүссэн талаар ярилцахад урь. Бид Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

  • Бид Лук 22:42 дээрх Бурханы таалалд Өөрийнхийгөө нийцүүлж буй Аврагчийн үйлдлээс гадна Лук 22; Иохан 18 дээрээс Түүний хүлцэнгүйгээр хүлээн авсан өөр ямар жишээг олж болох вэ? Аврагч амьдралынхаа туршид Өөрийн хүслийг Эцэгийнхтэйгээ хэрхэн нийцүүлж ирсэн бэ? Бид Түүнтэй илүү адил болохын тулд юу хийж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” дээрх ахлагч Нийл А.Максвэллын мэдэгдэл өөрсдийн хүслийг Бурханы таалалд хэрхэн нийцүүлэх талаар эргэцүүлэн бодоход ангийн гишүүдийг өдөөж болох юм.

Лук 22:39–46

Есүс Христ бидний төлөө хязгааргүй Цагаатгалыг гүйцэтгэсэн.

  • Лук 22:39–46 нь Гетсеманид ямар үйл явдал болсныг дүрсэлсэн байдаг. Энэхүү ариун үйл явдлын ач холбогдлыг ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд Гетсеманид юу болсон бэ?, Миний хувьд энэ нь яагаад чухал вэ? зэрэг асуултуудыг самбарт бичиж болно. Ангийн гишүүд Лук 22:39–46, Алма 7:11–13, Сургаал ба Гэрээ 19:16–19-өөс видеоноос хариултаа олж болно. Тэд мөн ерөнхийлөгч Тэд Р.Каллистэрын “Есүс Христийн Цагаатгал” захиаснаас хариултаа олж болох юм (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103–106).

  • Мормоны Номд Иаков Есүс Христийн Цагаатгалыг “хязгааргүй цагаатгал” (2 Нифай 9:7) хэмээн нэрлэсэн байдаг. Энэ нь ямар утгатай үг болохыг ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд та “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сургамжийг хуваалцаад, Аврагчийн гаргасан золиосын үр нөлөө хязгааргүй байж болох арга замуудыг жагсаан бичихийг ангийн гишүүдээс хүс. Тэд мөн Еврей 10:10, Алма 34:10–14, Сургаал ба Гэрээ 76:24, Мосе 1:33-ыг уншаад, жагсаалтдаа нэмж оруулж болно. Бид Аврагчийн бидний төлөө үйлдсэн зүйлд талархаж байгаагаа хэрхэн илэрхийлж болох вэ?

Христээс харцаа буруулж буй Петр

Петрийн няцаалт, Карл Хэйнрих Блок

Лук 22:54–62

Бид өөрсдийн айдас, сул талаас үл хамааран Есүс Христэд үнэнч байж чадна.

  • Лук 22:54–62 дээрх үйл явдлуудыг төсөөлөн бодоход ангийн гишүүдэд туслахын тулд та Петрийн няцаалт (ChurchofJesusChrist.org) зургийг үзүүлж болно. Ангийн гишүүд Есүс Христэд үнэнч байхад сүнслэгээр өдөөдөг ямар зүйлийг Петрийн туршлагаас олж мэдсэнээ хуваалцаж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Өөрсдийн хүслийг Эцэгийнхтэй нийцүүл

Ахлагч Нийл А.Максвэлл “Та өөрийн хүслийг Бурханыхтай нийцүүлснээр үнэн хэрэгтээ өөрийн өгч чадах, цорын ганц зүйлээ Түүнд өгч байгаа хэрэг юм. Тахилын ширээ олох гэж цагийг бүү дэмий өнгөрүүл эсвэл уг ширээн дээр өөрийн хүслийг бэлэг болгон тавих цаг хугацаагаа бүү хойшлуул!” хэмээн заажээ (“Remember How Merciful the Lord Hath Been,” Liahona, May 2004, 46).

Хязгааргүй Цагаатгал

Ахлагч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

“[Есүс Христийн] Цагаатгал бол эцэс төгсгөлгүй мөнхийн юм. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн үхлээс үүрд мөнх аврагдах учраас хязгааргүй юм. Түүний зовлон юутай ч зүйрлүүлшгүй тул энэ нь бас хязгааргүй юм. Энэ нь мал амьтнаар тахил өргөдөг ёсыг халснаараа цаг хугацааны хувьд хязгааргүй юм. Энэ нь бүх хүний төлөө, тухайлбал нэг удаа хийгдсэн цар хүрээгээрээ хязгааргүй юм. Цагаатгалын нигүүлсэл нь тоо томшгүй олон хүнд хүрээд зогсохгүй мөн Түүний бүтээсэн хязгааргүй ертөнцөд хүрдэг. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрийг эсвэл мөнх бусын тухай ойлголтыг давснаараа хэмжээлшгүй байсан.

Есүс мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас ийм хэмжээлшгүй Цагаатгалыг гүйцэтгэж чадах цорын ганц хүн байлаа. Төрснөөр олгогдсон энэхүү хосгүй шинж чанараараа Есүс мөн хязгааргүй Нэгэн байсан юм.” (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35).

Заах арга барилаа сайжруулах

Сүнсний даруухан зэмсэг бай. “Багшийн хувьд таны зорилго бол гайхалтай хичээл заах явдал биш, харин жинхэнэ багш болох Ариун Сүнсний нөлөөг хүлээн авахад нь тэдэнд туслах явдал юм” (Аврагчийн арга барилаар заах нь10).