“6-р сарын 5–11. Иохан 14–17: ‘Миний хайр дотор байгтун,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“6-р сарын 5–11. Иохан 14–17,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
6-р сарын 5–11
Иохан 14–17
“Миний хайр дотор байгтун”
Та Иохан 14–17-г залбирч судалж байхдаа, хичээл зааж байгаа хүмүүстээ хайраа хамгийн сайнаар хэрхэн харуулж болохоо тунгаан бод. Таныг судрууд, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага, энэхүү тойм зэргийг судлах үед Ариун Сүнс оюун ухаанд тань санаа өгөх болно.
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийн энэ долоо хоногт уншсан Иоханы бүлгүүдийг төлөөлүүлэн, 14-өөс 17 хүртэлх тоог самбарт бич. Бүлэг бүрийн дугаарын хажууд Ариун Сүнсний тэдэнд илүү сайн ойлгоход тусалсан эсвэл ангиараа авч хэлэлцэхийг хүсэж байгаа шүлгийн эшлэлийг бичихэд ангийн хэдэн гишүүнийг урь.
Сургаалыг заах
Иохан 14:16–27; 15:26; 16:7–15
Ариун Сүнс нь Есүс Христийн шавь нарын хувьд зорилгоо биелүүлэхэд бидэнд тусалдаг.
-
Ариун Сүнсний өөр өөр үүргийн талаар сурч мэдэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг Иохан 14:16–27, 15:26, 16:7–15 гэсэн судрын хэсгүүдээс нэг эсвэл хэд хэдийг уншихад урих талаар бодож үз. Тэд эдгээр судрын хэсгээс Ариун Сүнсний талаар сурч мэдсэн зүйлээ самбарт бичиж болно. Түүнчлэн “Нэмэлт эх сурвалж” дээр жагсаасан судар, захиаснуудаас Ариун Сүнсний талаарх ойлголтуудыг олж болно. Ариун Сүнс эдгээр үүргийг бидний амьдралд хэрхэн биелүүлсэн бэ? Мөн та ангийн гишүүдэд эдгээр үүргийн заримыг ойлгоход нь туслахын тулд ангид эд зүйл эсвэл үзүүлэн таниулах материал авчирч болох юм.
-
Ангийн хэдэн гишүүнийг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт өгсөн (эсвэл өөрсдийн мэддэг чуулган дээр хэлсэн өөр үг) Ариун Сүнсний тухай Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс аль нэгийг судлахад урьдчилан урих талаар бодож үз. Тэдэнд олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа товч хуваалцах боломж олго. Эдгээр захиас нь Иохан 14–16-аас Ариун Сүнсний талаар бидний сурч мэдсэн зүйл дээр юу нэмж байна вэ?
Хэрэв бид Христ дотор байвал сайн үр жимс ургуулж, баяр баясгалантай байх болно.
-
Хичээлдээ жижиг савтай ургамал авчраад (эсвэл үүний зураг), үүнийгээ ангийн гишүүдэд усан үзмийн мод болон мөчрийн талаарх Аврагчийн сургаалт зүйрлэлийг дүрслэн бодоход туслах зорилгоор ашиглаж болно. Иохан 15:1–12-ыг ангиараа уншсаны дараа, “[Христ] дотор байх” (Иохан 15:4) гэдэг нь юу гэсэн үг болохыг ярилц. Ангийн хэдэн гишүүн Иохан 15:5 дээрээс сурч мэдсэн зүйл үнэн болохыг хэрхэн олж мэдсэнээ хуваалцаж болно. (Мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийг үзнэ үү.)
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр төгс нэгдэн нийлсэн.
-
Та Иохан 17-д байгаа бүх чухал үнэнийг нэг хичээлийн хэлэлцүүлгээр багтаан зааж чадахгүй байж магадгүй. Гэхдээ ангийнханд хэд хэдэн үнэнийг судлахад туслах боломжтой. Иохан 17-д байгаа дараах ойлголтуудыг жагсаан бичнэ үү. Үүнд:
-
Есүс Христтэй харилцах бидний харилцаа
-
Есүс Христийн Эцэгтэйгээ харилцах харилцаа
-
Дэлхийн бусад хүнтэй харилцах бидний харилцаа
-
Түүний шавь нарын хувьд бидний хоорондын харилцаа зэрэг ухагдахууныг самбарт жагсаан бич.
Ангийн гишүүн бүрийг эдгээр ухагдахуунаас нэгийг сонгон, Иохан 17-г уншаад, үүнтэй холбогдох шүлгүүдийг олоход урь. Сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг ангийн хэд хэдэн гишүүнээс хүс.
Бурхантай харилцах харилцаа маань бидний бие биетэйгээ харилцах харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний нэг нэгэнтэйгээ харилцах харилцаа Бурхантай харилцах харилцаанд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Нэмэлт эх сурвалж
Ариун Сүнс
-
Үйлс 2:37–38; Галат 5:22–23; 1 Нифай 10:17–19; 2 Нифай 32:3–5; Мозая 3:19; 3 Нифай 27:20; Моронай 8:26; 10:4–5; Сургаал ба Гэрээ 8:2–3; 42:17
-
Хэнри Б.Айринг, “Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106–109
-
Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104–107
-
Мишэлл Д.Крэйг, “Сүнслэг чадавх,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–21
Христ дотор байх.
Ахлагч Жэффри Р.Холланд байх гэдэг үгэнд өөрчлөгдөшгүй мөн амлалт гэсэн ямар ч утга агуулга байхгүй болохыг онцлоод, ийн заасан.
“Тэгвэл энэ [үгийн] утга нь ‘үлдэх—гэхдээ үүрд үлдэх’ болж байна. Ирцгээ, гэхдээ ирээд үлд. Ирэхдээ итгэл үнэмшилтэй бөгөөд тэвчээртэй ирцгээ. …
Есүс “Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй” хэмээн хэлсэн билээ [Иохан 15:5]. Энэ бол Бурханы үнэн гэдгийг би гэрчилж байна. Христ бол бидний хувьд бүх зүйл бөгөөд бид Түүний дотор үүрд мөнх, бат бөх, тууштай, хөдөлшгүй үүрд оршин ‘байх’ хэрэгтэй. Сайн мэдээний үр жимс цэцэглэн дэлгэрч, бидний амьдралыг адисалж байхын тулд бид бүхний Аврагч болсон Түүнтэй, Түүний ариун нэрийг тээдэг Сүмтэй бат бөх холбогдсон байх ёстой. Тэр бол бидний хүч чадлын жинхэнэ эх үүсвэр, мөнх амьдралын цорын ганц эх булаг болох усан үзмийн мод юм. Түүний дотор бид тэвчээд зогсохгүй, биднийг хэзээ ч үл хаях энэхүү ариун үйл хэрэгт ялан дийлэх болно” (“Abide in Me,” Liahona, May 2004, 32).