Шинэ Гэрээ 2023
9-р сарын 11–17. 2 Коринт 1–7: “Бурхантай эвлэрцгээ”


“9-р сарын 11–17. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“9-р сарын 11–17. 2 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Есүс Христ

9-р сарын 11–17

2 Коринт 1–7

“Бурхантай эвлэрцгээ”

Та энэ долоо хоногт 2 Коринт 1–7-г уншихдаа, хичээлдээ ирдэг болон ирдэггүй ангийнхаа хэдэн гишүүний талаар бод. Эдгээр бүлэгт байгаа зарчмууд тэднийг хэрхэн адисалж болох вэ?

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Судраас судлах үйл явцаа хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар нэг нэгнийхээ санааг сонсох нь ангийн гишүүдэд тустай байж болох юм. Үүнд үе үе хэдэн минут гаргаж өгөөрэй.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18; 7:4–7

Бидний сорилт бэрхшээл адислал байж болно.

  • 2 Коринт номд Паулын дүрсэлсэн туршлага, өгсөн зөвлөгөө ангийн гишүүдэд сорилтоос ирж болох адислалуудын талаар бодоход тусалж болох юм. Хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ, сорилт бэрхшээл амьдралыг нь хэрхэн адисалсан талаар эсвэл сорилт бэрхшээлээ эцсээ хүртэл тэвчсэн хүнээс мэдэж авсан зүйлээ ярихаар бэлдэж ирэхийг ангийн нэг гишүүнээс хүсэж болно. Дараа нь та ангийн гишүүдэд 2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18; 7:4–7-г уншихад мөн Паул сорилт бэрхшээлийн зорилго болон адислалуудын талаар юу заасныг олж мэдэхэд зориулан хэдэн минут өгч болно. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та тэдэнд чухал сургаал бүхий олсон шүлгээ чангаар уншиж, дараа нь уг сургаалтай холбоотой туршлага, гэрчлэлээ хуваалцахыг санал болгож болно.

  • Хэлэлцүүлэгт туслах зорилгоор сорилт бэрхшээл тулгарах үед Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын бидэнд өгдөг тайтгарал, амар амгаланг гэрчилдэг “Бат бөх суурь” (Дуулал, д. 41) зэрэг ангийн гишүүдийн дуртай дууллуудаас хамтдаа дуулж болох юм. Хамтдаа дуулсны дараа та ангийн гишүүдийг 2 Коринт 1, 4-өөс уг дууллын утга агуулгатай зохицож байгаа үг хэллэгийг хайж олоход урьж болно.

2 Коринт 2:5–11

Уучлал бол бидний өгч бас хүлээн авч болдог адислал юм.

  • Хэн нэгэн биднийг эсвэл гэр бүлийг маань “гашуудуулсан” (5-р шүлэг) тохиолдол бид бүгдэд тохиолдож байсан. Магадгүй ангийн гишүүд биднийг гомдоосон хүнд хэрхэн хандах ёстой талаарх Паулын зөвлөгөөг 2 Коринт 2:5–11-ээс олж болох юм. Биднийг гомдоосон хүмүүст хэрхэн хандах талаар илүү дэлгэрэнгүй сурч мэдэхийн тулд ангийн гишүүдийг Матай 5:43–48, Лук 15:11–32-ыг судлахад урих талаар бодож үз. Бид уучлахгүй байхыг сонгосон үедээ өөрсдийгөө болон бусдыг хэрхэн хохироодог вэ?

2 Коринт 5:14–21

Бид Есүс Христийн Цагаатгалаар Бурханд эвлэрүүлэгддэг.

  • Олон хүн Бурханд илүү ойртох хүсэл тээн Сүмд ирдэг ба 2 Коринт 5:14–21-ийн талаарх хэлэлцүүлэг тэдэнд тусалж болох юм. Хэлэлцэж эхлэхдээ, ангийн гишүүд эвлэрэх гэдэг үгийн утгыг судалж, толь бичгээс харж болно. Энэ нь Бурханд эвлэрүүлэгдэх талаар ямар ойлголтыг өгч байна вэ? Бид Bible Dictionary дэх “Atonement”-ээс ямар нэмэлт ойлголт олж авдаг вэ? Эдгээр ойлголт 2 Коринт 5:14–21-ийг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бурхантай дахин уулзах боломжийг Цагаатгалаараа дамжуулан бидэнд олгосон Аврагчийн талаар бодол санаагаа хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.

2 Коринт 7:8–11

Бурханлаг харуусал наманчлалд хүргэдэг.

  • 2 Коринт 7:8–11 нь бурханлаг харуусал болон үүний наманчлалд үзүүлдэг нөлөөний талаар чухал тайлбар өгдөг. Бид 2 Коринт 7:8–11 болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн үгээс бурханлаг харууслын талаар юу мэдэж авдаг вэ? Яагаад бурханлаг харуусал наманчлахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Танд наманчлалын талаар өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй юм байна гэсэн сүнслэг мэдрэмж төрж болох юм. Хэрэв тийм бол дараах үйл ажиллагааг явуулж болно. Самбарт Наманчлал бол гэж бич. Ангийн гишүүдээс 2 Коринт 7:8–11, судар, Gospel Topics дээрх “Repentance” (topics.ChurchofJesusChrist.org) нийтлэлээс болон бусад эх сурвалжаас сурч мэдсэн зүйлээ ашиглан дээрх өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс. Чин сэтгэлээсээ наманчлах гэдгийг хэн нэгэнд ойлгуулан туслахын тулд бид эдгээр сургаалыг хэрхэн ашиглаж болох вэ?

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бурханлаг харуусал биднийг өөрчлөгдөж, найдвар тээхэд хүргэдэг.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийн тайлбарласан.

Бурханлаг хүслийн дагуух харуусал нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөж, найдвар тээхэд сүнслэгээр нөлөөлдөг. Ертөнцийн харуусал биднийг доройтуулан, найдварыг үгүй болгож, уруу таталтуудад тавьж өгдөг.

Бурханы хүслийн дагуух харуусал нь хөрвөлт хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт рүү хөтөлдөг. Энэ нь биднийг нүглийг үзэн ядаж, сайн сайхан зүйлийг хайрлахад хүргэдэг. Энэ нь бидэнд унасан ч гэсэн босож, Христийн хайрын гэрлээр амьдрах урам зоригийг өгдөг. Жинхэнэ наманчлал бол зовлон шаналал биш, харин өөрчлөлтөд хүргэдэг үйл явц юм” (“Та одоо босож чадна аа!,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 66).

Заах арга барилаа сайжруулах

Асуудалтай байгаа хүмүүсээ оролцуул. Заримдаа асуудалтай байгаа ангийн гишүүд хайр мэдрэхийн тулд зүгээр л оролцох хэрэгтэй байдаг. Тэдэнд дараагийн хичээлд оролцох даалгавар өгөхийг бод. Тэд эхэндээ хичээл зүтгэлд тань хариулахгүй байсан ч бүү бууж өг. (Аврагчийн арга барилаар заах нь, 8–9-ийг үзнэ үү.)