Шинэ Гэрээ 2023
8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13: “Та нар Христийн бие”


“8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13: ‘Та нар Христийн бие,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023

Ариун ёслолын цуглаан

8-р сарын 28-аас 9-р сарын 3

1 Коринт 8–13

“Та нар Христийн бие”

Ахлагч Ричард Г.Скотт “Бид [өөрсдөдөө] ирдэг анхны өдөөлтөө” бичиж тэмдэглэн, хэрэгжүүлэхгүй бол “Сүнсний хамгийн үнэ цэнтэй, хувь хүнд чиглэсэн удирдамжийг сонсолгүй орхи[гдуулж]” болох юм гэж заасан (“Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 7).

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

1 Коринт 8–13-т Паул нь уралдаанд гүйгч, хүний бие, “хангинах цан” (1 Коринт 9:24–25; 12:13–26; 13:1-ийг үзнэ үү) гэх мэт зүйрлэлийг ашиглан сайн мэдээний үнэнийг заасан. Та эдгээр зүйрлэлээс юу олж мэдсэнийг нь ангийн гишүүдээс асууж болно. Зүйрлэл нь сайн мэдээний үнэнийг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

1 Коринт 10:1–13

Бурхан уруу таталтаас зугтан гарах арга замыг өгдөг.

  • Та 1 Коринт 10:13 дээрх хүчирхэг үнэнийг олж мэдэхэд нь ангийнхандаа хэрхэн тусалж чадах вэ? Нэг арга бол уг шүлгийг богино хэсэгт хуваагаад, хэсэг бүрийг ангийн өөр өөр гишүүнд өгч, уг хэсгийг өөрийн үгээр хэлэхийг тэднээс хүсэж болох юм. Жишээлбэл, “Бурхан итгэмжит билээ” эсвэл “хэрээс чинь хэтэрсэн хүчээр сорих” нь гэдгийг өөрөөр юу гэж хэлж болох вэ? Дараа нь та ангийн гишүүдийн зарим мэдэгдлийг ашиглан шүлгүүдийг дахин уншиж болно. Ангийн гишүүд энэ шүлэгт өгсөн амлалтууд үнэн болохыг олж мэдсэн гэрчлэлээ хуваалцаж болно. Бид Алма 13:27–28-ын эдгээр шүлгээс ямар нэмэлт ойлголтыг олж авч болох вэ?

  • Та хэн нэгний тодорхой уруу таталт дээр төвлөрөхийн оронд 1 Коринт 10:13-т авч үзсэн, Паулын хэлснээр “хүнд тохиолддог л зүйл” хэмээсэн уруу таталтын талаар ярилцахад анхаарлаа хандуулж болно. Ангийн гишүүд 1–12-р шүлэг дэх Паулын сэрэмжлүүлсэн уруу таталтуудыг тодорхойлсноор хэлэлцүүлгийг эхлүүлж болно. Тэд шударга бус байх, хов жив ярих, бусдыг шүүх зэрэг нийтлэг тохиолддог уруу таталтын орчин үеийн жишээнүүдийг хэлж болно. Хүн Бурханы тусламжтайгаар эдгээр уруу таталтаас хэрхэн “зугтан гарч” чадах вэ?

1 Коринт 10:16–17; 11:23–30

Ариун ёслол нь Христийн Сүмийн гишүүдийн хувьд биднийг нэгтгэдэг.

  • Эдгээр шүлэг нь ариун ёслол хэрхэн танай тойргийг Аврагчтай илүү адил болохын тулд гаргаж буй хүчин чармайлтад тань нэгтгэх талаарх хэлэлцүүлэг рүү хөтөлж болно. Та 1 Коринт 10:16–17-г уншаад, энэ агуулгын хүрээнд оролцоо гэдэг үг нь юу гэсэн утгатай болохыг судалснаар хэлэлцүүлгийг эхлүүлж болно (хэн нэг нь толь бичгээс боломжит тодорхойлолтыг хайж болно). Ариун ёслолоос хамтдаа хүртэх нь илүү эв нэгдэлтэй байхад бидэнд хэрхэн тусалдаг вэ? Паулын “хүн өөрийгөө шалгаж бай” гэсэн зөвлөгөө энэ зорилготой хэрхэн хамааралтай вэ? (1 Коринт 11:28).

1 Коринт 12

Сүнсний бэлгүүд нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн ашиг тусын тулд өгөгдсөн.

  • Сүнслэг бэлгүүдээ хөгжүүлэх нь Сүмийг сэнхрүүлэхэд хэрхэн тусалдгийг олж харахад ангийн гишүүдэд туслахын тулд, сударт гардаг хүмүүсийн сүнслэг бэлгийн талаар бодоход тэднийг урих талаар бодож үз. Үүнийг заах нэг арга зам бол та тэдэнд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа судрын эшлэлүүдээс нэгийг судлаад, тухайн хүнд ямар сүнслэг бэлэг байсан гэж бодож байгаагаа хуваалцах даалгаврыг өгч болно. Тэд мөн бие биеэсээ олж хардаг сүнслэг бэлгийн тухай ярилцаж болно. Энэ хүмүүсийн сүнслэг бэлгүүд яагаад бидний адислал вэ? Бид бусдыг адисалж, Христийн биеийг буюу Сүмийг сэнхрүүлэхийн тулд сүнслэг бэлгүүдээ хэрхэн ашиглаж болох вэ? (1 Коринт 12:12–31-ийг мөн 1 Коринт 14:12-ыг үзнэ үү).

  • Ангийн гишүүдэд сүнслэг бэлгүүдийг хэрхэн хөгжүүлдгийг ойлгуулан туслахын тулд тэднийг 1 Коринт 12:27–31; Моронай 7:48; 10:23, 30; Сургаал ба Гэрээ 46:8-ыг уншихад урь. Эдгээр судар нь сүнслэг бэлгийг хэрхэн олж авах талаар бидэнд юу заадаг вэ? Сүнслэг бэлгүүдийг хөгжүүлэх нь хэрхэн биднийг Христтэй илүү адил болгодог вэ? Ангийн гишүүдийг авахыг хүсэж байгаа бэлгээ сонгоод, уг бэлгийг авахын тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд урь.

1 Коринт 13

Энэрэл бол хамгийн агуу сүнслэг бэлэг юм.

  • Та ангийн гишүүдээс 1 Коринт 13-ыг дотроо тунгаан бодоод, Паулын дурдсан энэрлийн нэг эсвэл хэд хэдэн шинжийг өөртөө агуулсан хүний талаар бодохыг хүсэж болно. Ангийн зарим гишүүн бодсон хүнээ болон тухайн хүн хайр энэрлээ үлгэр жишээгээрээ хэрхэн үзүүлснийг дүрсэлж болно. Та Паулын тодорхойлолтын хэсгүүдийг самбарт жагсааж, ангийн гишүүдийг “тэвчээртэй” эсвэл “уурладаггүй” (1 Коринт 13:4–5) энэрэл хайраар дүүрэн хүн гэдэг нь юу гэсэн утгатай талаар бодол санаагаа хуваалцахад урьж болно. Аврагч энэрлийн эдгээр зан чанарыг хэрхэн харуулсан бэ? Моронай 7:46–48 бидэнд энэрлийн талаар ямар нэмэлт үнэнүүдийг заадаг вэ?

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Сүнслэг бэлгүүдийн судрын жишээнүүд.

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа зарчмуудынхаа дагуу амьдар. Зааж байгаа зарчмуудынхаа дагуу амьдрах нь эдгээрийг илүү хүчирхгээр гэрчлэхэд танд туслах болно. “Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ” (1 Коринт 9:14) хэмээн Паул заажээ.