Шинэ Гэрээ 2023
9-р сарын 18–24. 2 Коринт 8–13: “Уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг”


“9-р сарын 18–24. 2 Коринт 8–13: ‘Уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“9-р сарын 18–24. 2 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Есүс бяцхан хүүхэдтэй ярьж байгаа нь

9-р сарын 18–24

2 Коринт 8–13

“Уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг”

2 Коринт 8–13-ыг уншихдаа, өөрийн хичээл заадаг хүмүүсийнхээ тухай бодож, эдгээр бүлэг дээрх зарчмуудыг олж мэдэхэд тэдэнд туслах үйл ажиллагаануудыг төлөвлө. Дараа нь нэмэлт санаа авахын тулд энэ тоймыг уншиж танилц.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг 2 Коринт 8–13-аас олж мэдсэн зүйлээ хуваалцахад урих нэг арга зам бол тэдний заримаас уншсан зүйлээсээ дуртай үг хэллэгээ самбарт бичээд, яагаад тэдгээр нь тэдний хувьд утга учиртай болохыг хуваалцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

2 Коринт 8:1–15; 9:6–15

Гэгээнтнүүд байгаа зүйлсээ ядуус, гачигдагсдыг адислахын тулд баяртайгаар хуваалцдаг.

  • Бурхан Өөрийн гэгээнтнүүдэд гачигдагсдад анхаарал халамж тавьж туслахыг зарлигласан бөгөөд 2 Коринт 8–9 дээрх судрын хэсгүүд ангийн тань гишүүдийг хичээж чармайхад урамшуулах болно. Та тэдэнд судрын эдгээр хэсгийг олоход нь туслахын тулд самбарт Бид яагаад өгдөг вэ?, Бид хэрхэн өгөх хэрэгтэй вэ? зэрэг асуултыг бичиж болно. Ангийнхны хагас нь 2 Коринт 8:1–15-аас, үлдсэн хагас нь 2 Коринт 9:6–15-аас хариултаа хайж болно. (Та 8-р бүлгийн 1–5-р шүлэгт Паул Македонийн гэгээнтнүүдийг өгөөмөр өглөгийн үлгэр жишээ хэмээн хэлснийг тайлбарлаж болно.) Паулын заасан зарчмууд ядуус, гачигдагсдыг илүү сайн халамжлахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?

2 Коринт 11:1–4

Бид “Христ дор эгэл байдалд” анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

  • Заримдаа Сүмийн гишүүд амьдралын, үүний дотор хожмын үеийн гэгээнтэн байхад тавигддаг шаардлагад түүртдэг. “Христ дор эгэл байдл[ын]” (2 Коринт 11:3) талаарх Паулын зөвлөгөө тус болж болох юм. Магадгүй та нар 2 Коринт 11:3-ыг хамтдаа уншаад, “Христ дор эгэл байдал” гэдэг нь юу гэсэн үг болохыг ярилцаж болно. Мөн Есүс Христийн сайн мэдээний талаар 100 үгэнд багтаан тайлбарласан нийтлэлийг сонинд бичихэд тэднийг урьжээ гэж төсөөлөхийг ангийн гишүүдээс хүсэж болох юм. Тэдэнд тайлбар бичих цаг гаргаж өгөөд, дараа нь бичсэн зүйлсээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол Иохан 3:16–17; 3 Нифай 27:13–21 болон Нэмэлт эх сурвалж дээрх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын мэдэгдлийг үзэж болох юм. Ангийн гишүүд “шавь болох [өөрсдийн] арга замыг хэрхэн хялбарчлах” талаар санаануудаа хуваалцаж болно.

2 Коринт 12:5–10

Аврагчийн ач ивээл сул дорой байдалдаа хүч чадлыг олоход бидэнд туслахад хангалттай юм.

  • Сул дорой байдлаасаа салахыг хүсэн залбирсан ч залбирлынх нь хариу ирэхгүй байгаа юм шиг санагдаж байгаа найздаа та юу гэж хэлэх вэ? Ангийн гишүүдийг 2 Коринт 12:5–10-ыг дотроо уншихдаа, энэ асуултыг тунгаан бодоход урих талаар бодож үз. Ийн тунгаан бодсон бол эдгээр шүлгээс олж авсан, ийм нөхцөлд тус болох ойлголтоо хуваалцаж чадна. Тэд мөн Есүс Христийн ач ивээлээр эсвэл Түүний тэнгэрлэг хүч чадал, тусламжаар дамжуулан сул дорой байдалдаа хүч чадал олж авсан туршлагаасаа хуваалцаж болно. Энэ туршлага тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Яагаад Их Эзэний цаг хугацаанд итгэх нь чухал вэ?

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бид сайн мэдээний дагуу амьдрах арга барилаа энгийн болгож, хялбаршуулж чадна.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

“Ах, эгч нар аа, сайн мэдээний дагуу амьдрах нь төвөгтэй, хэцүү байх шаардлагагүй.

Сайн мэдээ нь үнэхээр энгийн бөгөөд түүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм.

  • Бурханы үгийг чин сэтгэлээсээ сонсох нь биднийг Бурханд итгэж, Түүний амлалтуудад найдахад хөтөлдөг.

  • Бид Бурханд итгэхийн хэрээр бидний зүрх сэтгэл Түүнийг хайрлах хайр болон нэг нэгнээ хайрлах хайраар дүүргэгддэг.

  • Бид Бурханыг хайрладаг учраас Түүнийг даган, өөрсдийн үйлдлийг Түүний үгийн дагуу болгохыг хүсдэг.

  • Бид Бурханыг хайрладаг учраас Түүнд үйлчилж, бусдын амьдралыг адислан, ядуус хийгээд гачигдагсдад туслахыг хүсдэг.

  • Бид энэхүү шавийн замаар алхахын хэрээр Бурханы үгсийг суралцах илүү их хүсэлтэй болдог.

Үүнийг хийхийн хэрээр алхам бүр дараагийн алхам руу хөтөлж, биднийг илүү агуу итгэл, найдвар, энэрлээр дүүргэдэг.

Энэ нь үнэхээр гайхалтай энгийн бөгөөд гайхамшигтай байдлаар бидний амьдралд тус болдог.

Ах, эгч нар аа, хэрэв та нар сайн мэдээ та нарын амьдралд тийм ч их тус болохгүй байна даа гэж бодож байвал би та бүхнийг нэг алхам ухраад, амьдралаа үнэлж цэгнэн, алхмаа илүү энгийн хялбар болгоход урьж байна. Үндсэн сургаал, зарчмуудад болон сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэхэд анхаар. Бурхан бүрэн дүүрэн шавийн замаар аялахад тань таныг удирдаж, адислах ба сайн мэдээ танд ашиг тусаа илүү ихээр өгөх болно гэдгийг би амлаж байна” (“Сайн мэдээ ашиг тусаа өгдөг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Заах чадвараа сайжруулах

Гэр бүлийн гишүүдтэй хамтран ажилла. “Ихэвчлэн сайн, муу аль ч байдлаар хүмүүст хамгийн хүчтэй нөлөөлж чадах хүмүүс бол тэдний гэр орныхон байдаг. Сайн мэдээний дагуу амьдардаг амьдралын гол цөм нь гэр орон байдаг учраас хэрэв та гэр бүлийн гишүүдтэй нь … хамтран ажиллах юм бол тэднийг хүчирхэгжүүлэхэд гаргах хичээл зүтгэл тань юу юунаас илүү үр дүнтэй байх болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 8).