“3-р сарын 14–20. Эхлэл 42–50: ‘Бурхан түүнийг сайнаар эргүүлсэн юм,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 14–20. Эхлэл 42–50,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
3-р сарын 14–20
Эхлэл 42–50
“Бурхан түүнийг сайнаар эргүүлсэн юм”
Ахлагч Дэвид А.Бэднар “Та бидний хүлээн авахаар адислагдсан сүнслэг ойлголтыг өөр хэн нэгэнд зүгээр өгчихөж болдоггүй” гэжээ (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 67). Та өөрсдөө сүнслэг ойлголттой болоход нь ангийн гишүүдэд хэрхэн туслах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас судалж байхдаа чухал гэж үзсэн зүйлээ хуваалцах боломж олгохын тулд та хичээл эхлэхэд дараах маягийн асуултуудыг тавьж болно. Эдгээр бүлгийн ямар ямар шүлэг таны анхаарлыг татсан бэ? Та аль шүлгийг нэгээс олон удаа уншсан бэ? Та ямар ямар шүлгийг бусадтай хуваалцсан бэ? Ямар шүлэг гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү гүнзгий ярилцлага өрнүүлэхэд хүргэсэн бэ?
Сургаалыг заа
Уучлал амар амгаланг авчирдаг.
-
Иосефын туршлага өршөөлийн талаар юу зааж байгаа тухай ярилцаж эхлэхээсээ өмнө хэн нэгнээр Эхлэл 37; 39–45 дээрх түүхийг товч яриулах нь тустай байж болох юм. Яагаад Иосефын хувьд ах нараа уучлах нь хэцүү байсан байж болох вэ? Ямар хандлага, туршлага Иосефт уучлах хүч чадал өгсөн бэ? (Жишээ болгож Эхлэл 45:1–15 эсвэл 50:15–21-ийг үзнэ үү). Иосефын жишээ бидэнд илүү өршөөнгүй болоход хэрхэн тусалж болох вэ?
“Forgiveness: My Burden Was Made Light” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгт өршөөлийн өөр нэгэн гайхалтай жишээ гардаг. Аврагч бидэнд бусдыг уучлахад хэрхэн тусалдаг вэ?
-
Ах нараа уучилснаар Иосефт ямар ямар адислал ирсэн бэ? Уг түүхийн эхэнд гарч буй Иаковын гэр бүлийн харилцааг (жишээ болгож Эхлэл 37:3–11-ийг үзнэ үү) төгсгөлд нь гарах тэдний байдалтай (Эхлэл 45:9–15; 50:15–21-ийг үзнэ үү) харьцуулах нь сонирхолтой байж болох юм. Өршөөл Иосефын гэр бүлд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Хэрэв Иосеф уучлахад бэлэн байгаагүй бол байдал хэр өөр байж болох байсан бэ? Та ангийн гишүүдийг энэ түүх өнөө үед гэр бүлүүдэд зөрчилдөөн, атаа жөтөөг даван туулахад хэрхэн тусалж болох арга замуудыг санал болгоход урьж болно.
Эхлэл 45:5–11; Joseph Smith Translation, Genesis 50:24–38 (Bible appendix)
Иосеф, Мосе, Иосеф Смит гурвын үйл хэрэг Есүс Христийн тохинууллын тухай гэрчилдэг.
-
Сэргээгдсэн сайн мэдээний нэмэлт гэрлийн ачаар гэр бүлээ өлсгөлөнгөөс аварсан Иосеф түүнчлэн Мосе, Иосеф Смит хоёроор дамжуулан хэзээ нэгэн өдөр ирэх агуу адислалуудын талаар бошиглосон гэдгийг бид мэднэ. Эдгээр бүх бошиглогч биднийг Агуу Чөлөөлөгч, Есүс Христ рүү чиглүүлж өгдөг. Ангийн гишүүдэд энэ гурван бошиглогчийн тохинууллаас Аврагчийг олж харахад нь туслахын тулд та самбар дээр “Нэмэлт эх сурвалж” дээр байгаатай төстэй хүснэгт зурж болно. Ангийн гишүүд хүснэгтийг бөглөхөөр хамтран ажиллаж болно. Дараа нь тэд Эхлэл 45:5–11 болон Joseph Smith Translation, Genesis 50:24–38 (Bible appendix)-аас сурсан зүйлсээ ашиглан Египетийн Иосеф, Мосе, Иосеф Смит нарын үйл хэргийг дүрсэлсэн багануудыг нэмж болно. Эдгээр бошиглогчийн тохинуулал Аврагчийн тохинууллыг хэрхэн гэрчилж мөн чиглүүлдэг вэ? (Египетийн Иосефын амьдрал болон Аврагчийн амьдралын ижил төстэй талуудыг харах бол Эхлэл 37:3, Матай 3:17; Эхлэл 37:26–28, Матай 26:14–16; Эхлэл 45:5–7, Лук 4:18; Эхлэл 47:12 Иохан 6:35-ыг мөн Мосе 6:63-ыг үзнэ үү.)
Бурхан бидэнд сорилт бэрхшээлийнхээ утга учрыг олоход тусалдаг.
-
Иосефыг хүнд зовлон бэрхшээл туулж байх үед энэ бүхэн тодорхойгүй байсан ч тэр эцсийн эцэст Египет дэх зовлон бэрхшээлээ эргэн хараад, “Бурхан түүнийг сайнаар эргүүлснийг” (Эхлэл 50:20) ойлгосон юм. Хэрэв бидэнд Иосефыг нүхэнд эсвэл шоронд байхад нь очиж үзэх боломж олдсон бол бид түүнийг хэрхэн тайтгаруулах байсан бэ? Эхлэл 50:19–21-д тусгасан бодол санаа нь хүнд хэцүү үед бидэнд хэрхэн тусалж болох вэ? Ангийн гишүүд Бурхан өөрсдийг нь хүнд хэцүү үед адисалж байсан арга замуудын талаар хуваалцах хүсэлтэй байж болох юм. Нэг жишээ болгож, “Unto All the World: The Sam Family” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзнэ үү. Сургаал ба Гэрээ 122:56–57 нь энэ сургаалт зүйрлэлийн талаарх бидний ойлголтыг хэрхэн тэлдэг вэ?
Нэмэлт эх сурвалж
Бошиглогчдын амьдрал Есүс Христ болон Түүний тохинууллын талаар гэрчилдэг.
Египетийн Иосеф, Мосе, Иосеф Смит нарын амьдрал бидэнд Есүс Христийн талаар сануулж чадна. Ангийн гишүүд энэ хүснэгтийг бөглөж, Египетийн Иосеф (Эхлэл 45:5–11), Мосе (Joseph Smith Translation, Genesis 50:24, 29, 34–36 [Bible appendix]), Иосеф Смит (Joseph Smith Translation, Genesis 50:26–28, 30–33 [Bible appendix]) нарт зориулан багана нэмж оруулж болно.
Есүс Христ | |
---|---|
Хэн чөлөөлөгдсөн бэ? | |
Тэд юунаас чөлөөлөгдсөн бэ? | |
Тэднийг чөлөөлөхийн тулд ямар ямар зүйл хийгдсэн бэ? |