Хуучин Гэрээ 2022
2-р сарын 28-аас 3-р сарын 6. Эхлэл 28–33: “ЭЗЭН үнэхээр энэ газарт байна”


“2-р сарын 28-аас 3-р сарын 6. Эхлэл 28–33: ‘Эзэн үнэхээр энэ газарт байна,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“2-р сарын 28-аас 3-р сарын 6. Эхлэл 28–33,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Мексикийн Тихуана ариун сүм

2-р сарын 28-аас 3-р сарын 6

Эхлэл 28–33

“ЭЗЭН үнэхээр энэ газарт байна”

Хичээлээ заахаар бэлтгэхдээ, Эхлэл 28–33 дээрх ямар зарчмууд ангийн тань гишүүдэд хамгийн тустай болохыг залбирч байгаад тунгаан бод. Дараах санаанууд нь хувийн сургалт, сүнслэг өдөөлт авахад танд туслах зорилготой юм.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ням гаргийн хичээл дээр цугларахын нэг адислал нь гишүүд судраас утга учиртай зүйл олоход бие биедээ туслах явдал юм. Ангийн гишүүдийг энэ долоо хоногт судраа судалж байх үед Ариун Сүнс өөрсдөд нь юу гэж заасныг хажуудаа сууж байгаа хэн нэгэнтэй хуваалцахад урамшуул. Хэдэн хүнийг ярилцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урьж болно. Энэ нь ангийн ярилцлагыг эхлүүлэх таатай боломж болж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Эхлэл 28:10–22

Бид ариун сүмд Бурхантай гэрээнүүд байгуулдаг.

  • Та ангийн гишүүдэд Эхлэл 28:10–22 дээр дүрсэлсний дагуу Бетел дэх Иаковын туршлагаас ямар нэгэн утга учиртай зүйлийг олоход хэрхэн тусалж болох вэ? Тэд Эхлэл 27:41–45; 28:1–5-ыг харж мөн тухайн үеийн Иаковын амьдралыг авч үзэж болно. Иаковт ямар мэдрэмж төрж байсан бол? Ангийн гишүүд дараа нь Эхлэл 28:10–22-ыг судалж болно. Энэ туршлага Иаковыг хэрхэн адисалсан бэ? Түүнийг хэрхэн тайтгаруулсан бол? Иаковын туршлага биднийг ариун сүмд шүтэн бишрэхэд хэрхэн урамшуулж болох вэ? Ангийн гишүүд эдгээр шүлэг дээр үндэслэсэн “Nearer, My God, to Thee” (Hymns, no. 100) дууллыг дуулж, шүлгийг уншиж эсвэл сонсож болно. Тэд энэ дууллаас юм уу Эхлэл 28:10–22-оос Аврагчид ойртохоор хичээх үед өөрсдөд нь тохиолдсон туршлагуудыг сануулж буй үг хэллэгүүдийг хуваалцаж болно.

  • Иаковын зүүдэндээ харсан шатыг заримдаа ариун сүмийн гэрээнүүдтэй харьцуулдаг. Магадгүй та шатны эсвэл ариун сүмийн зураг харуулж болох юм. Ангийн гишүүд Эхлэл 28:10–22-ыг харж, Иаковын зүүдэн дэх шат ариун сүмийн талаар бидэнд юу зааж байгаа тухай ярилцаж болно. Бид эдгээр шүлгээс ариун сүмийн гэрээнийхээ ачаар хүлээн авдаг адислалуудыг маань сануулах өөр юуг олж мэддэг вэ? (“About the Temple Endowment” ба “About a Temple Sealing” [temples.ChurchofJesusChrist.org]-ыг үзнэ үү.)

  • Их Эзэний Иаковтай шинэчилсэн Абрахамын гэрээний амлалтуудыг тунгаан бодоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг Эхлэл 28: 10–15-ыг уншихад урьж, бид өнөө үед хэрхэн адислалуудыг хүлээн авч болох талаар ярилцаж болно (мөн Эхлэл 12:2–3-ыг үзнэ үү). Тэд бас гэрээнүүд байгуулж мөн сахиснаар ирэх адислалуудыг хайж, Нэмэлт эх сурвалж хэсэгт байгаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг уншиж болно. Иаков Эхлэл 28:10–15 дээрх амлалтуудыг хүлээн авснаар хэрхэн адислагдсан бэ? Бид эдгээр шүлгэн дээрх үйл явдлуудыг болон Эхлэл 2930 (Иаковын гэрлэсэн болон түүний хүүхдүүдийн төрсөн) дээрх үйл явдлуудаас ямар уялдаа холбоог харж байна вэ ? Их Эзэн биднийг ариун нандин гэрээнүүдийг байгуулж, дагах үед хэрхэн адисалдаг вэ?

Иаков, Есав хоёр тэврэлдэж байгаа нь

Иаков, Есав хоёрын зураг, Робэрт Т.Баррэтт

Эхлэл 32–33

Аврагч бидэнд гэр бүл доторх зөрчлөө арилгахад тусалдаг.

  • Эхлэл 32–33 нь гэр бүлийн харилцаагаа эдгээхийг хүсэж байгаа ангийн гишүүдэд урам зориг өгч болох юм. Ангийн нэг гишүүнийг Эхлэл 27 дээрх үйл явдлуудыг товч дүгнэхийг хүсэх нь тустай байж магадгүй. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь Эхлэл 32–33-ын талаар судлах үедээ тунгаан бодох асуултуудыг оруулсан байдаг. Ангийн гишүүд эдгээр асуултын аль нэгийг сонгоод, хариултуудыг нь эдгээр бүлгээс хайж олж болох юм. Тэд гэр бүлийнхээ хурцадмал харилцааг хүчирхэгжүүлсэн туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байж болох юм. Тэднийг Тэнгэрлэг Эцэг өөрсдөд нь хэрхэн тусалсан тухай туршлагаа хуваалцахад урамшуул.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бид гэрээний хүүхдүүд.

Ахлагч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

“Баптисмаар бид Их Эзэнд үйлчилж, Түүний зарлигуудыг дагана хэмээх гэрээнд ордог. Ариун ёслолоос хүртэхдээ бид тэрхүү гэрээгээ шинэчилж, өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг хүлээн авахад бэлэн байгаагаа тунхагладаг билээ. Тэгснээрээ бид Түүний охид, хөвгүүд болж, ах дүү нар хэмээн бусдад танигддаг. Тэр бол бидний шинэ амьдралын Эцэг минь билээ. Эцэст нь ариун сүмүүдэд Абрахам, Исаак, Иаков болон тэдний үр удамд амлагдсаны адилаар бид мөнхийн гэр бүлийн адислалуудыг хамтран өвлөгчид болно. Тийм ч учраас селестиел гэр бүл нь өргөмжлөлийн гэрээ юм.

Бид гэрээний хүүхдүүд болохоо мэдэрснээр өөрсдийгөө хэн болох мөн Бурхан биднээс юу хүсэж байгааг олж мэддэг. Түүний хуулиуд бидний зүрх сэтгэлд бичигдсэн байдаг. Тэр бидний Бурхан бөгөөд бид Түүний хүмүүс мөн. Гэрээндээ үнэнч хүүхдүүд бэрхшээлтэй үед ч гуйвшгүй хэвээр үлддэг. Сургаал бидний зүрх сэтгэлийн гүнд суулгагдсан бол үхлийн хатгалтыг ч зөөлрүүлж мөн бидний сүнслэг тэсвэр хатуужлыг хүчирхэгжүүлдэг” (“Гэрээнүүд,” Ensign, Nov. 2011, 88 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92).

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдад сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд тусал. “Бид жинхэнээсээ хөрвөгдөхийн тулд зөвхөн Сүнсний бидний бодгальд баталж байгаа үнэнийг мэдрэхээс гадна тэдгээр үнэний дагуу үйлдэх ёстой байдаг. Суралцагчдад Сүнсийг мэдэрч, танихад туслахаас гадна хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тусал (Аврагчийн арга замаар заах нь, 10).