Хуучин Гэрээ 2022
2-р сарын 21–27. Эхлэл 24–27: Гэрээ шинэчлэгдсэн


“2-р сарын 21–27. Эхлэл 24–27: Гэрээ шинэчлэгдсэн,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“2-р сарын 21–27. Эхлэл 24–27,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Ребека

Ребекагийн зургийг Диллийн Марш

2-р сарын 21–27

Эхлэл 24–27

Гэрээ шинэчлэгдсэн

Та Эхлэл 24–27-г уншиж байхдаа ангийн гишүүдийг судраас судлах өөрийн гэсэн туршлагатай болоход хэрхэн урамшуулахаа мэдэхийн төлөө залбир.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг Эхлэл 24–27-оос өөрсдийнхөө ойлголтыг хуваалцахад урамшуулахын тулд та тэднийг өөрсдөд нь сүнслэг нөлөө үзүүлсэн аль нэг хэсгийг сонгож аваад, цаасан дээр бичихэд урьж болно. Цааснуудыг цуглуулж аваад, ангиараа уншиж, ярилцахаар хэдийг нь сонго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Эхлэл 24

Гэрээний гэрлэлт нь Бурханы мөнхийн төлөвлөгөөнд амин чухал юм.

  • Абрахам Исаакт эхнэр хайхад ач холбогдол өгч байсан нь Бурханы бидэнд зориулсан гэрээний гэрлэлтийн ач холбогдлыг ярилцах боломжийг олгодог. Ярилцлага өрнүүлэхийн тулд ангийн гишүүд Эхлэл 24-ийг гүйлгэн уншаад, Их Эзэн Исаак, Ребека хоёрыг гэрлүүлэхээр нийлүүлэхэд туслахын тулд юу хийсэн талаар хуваалцаж болно. Яагаад Их Эзэнд гэрлэлт чухал вэ? Энэ асуултыг хэлэлцэхэд ангийн гишүүдэд туслахын тулд та “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй ахлагч Д.Тодд Кристоффэрсоны мэдэгдлийг тэдэнтэй хуваалцаж болно. Бид Бурханы гэрлэлтийн талаарх зорилгууд гүйцэлдэхэд хэрхэн тусалж болох вэ?

  • Ангийн гишүүдээс итгэлтэй, аз жаргалтай гэрлэлтэд хувь нэмэр оруулдаг ямар ямар шаардлагыг эхнэр нөхөр, эцэг эх эсвэл бусад гэрлэсэн хосоос харж байсныг асуу. Эхлэл 24 дээрх түүх нь хүнд гэрлэлт болон амьдралын бусад тал дээр аз жаргал бүтээхэд тусалж чадах шаардлагуудыг дүрслэн харуулдаг. Жишээ нь, 12-р шүлгэн дээр бид залбирлаар удирдуулах тухай суралцдаг бол 19-р шүлгэн дээр үйлчлэхэд илүү хүчин чармайлт гаргах талаар суралцдаг. Өөр ямар ямар зарчмыг энэ хэдэн бүлгээс олж авч болох вэ? Ангийн гишүүд бас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийг харж болно.

Эхлэл 25:29–34

Бид түр зуурын сэтгэл ханамж, илүү агуу үнэ цэнтэй зүйлсийн аль нэгийг сонгож чадна.

  • Та Иаков, Есав хоёрын туршлагаас хувиараа суралцахад нь ангийн гишүүдэд хэрхэн тусалж болох вэ? Нэг санаа бол эхнийх нь Бурханы бидэнд өгөхийг хүсэж байгаа мөнхийн адислалууд, нөгөө нь биднийг эдгээр адислалаас холдуулах дэлхийн эд зүйлс гээд хоёр жагсаалтыг самбар дээр гаргахад урих явдал юм. Ангийн гишүүд Эхлэл 25:29–34-ийг уншихдаа “ууган хүү байх эрхийг” эхний жагсаалтын ямар нэг зүйлээр орлуулж, харин “шөл” гэдэг үгийг хоёрдугаар жагсаалтын ямар нэг зүйлээр орлуулж болно. Дайсан биднийг Бурханы адислалуудыг үнэ цэн багатай зүйлээр орлуулахыг ятгах гэж хэрхэн хичээдэг вэ? Ангийн гишүүдийг Аврагчид болон Түүний бидэнд санал болгодог мөнхийн адислалууд дээр анхаарлаа хандуулах тал дээр бие биедээ зөвлөгөө өгөхөд урь.

Эхлэл 26:18–25, 32–33

Есүс Христ бол амьд усны худаг мөн.

  • Эхлэл 26 дээр Исаак болон түүний гэрийнхэнд ус гаргахаар худаг ухах шаардлага үүсэж байсан ба үүнд ихээхэн хүчин чармайлт шаардаж байсан тухай хэд хэдэн удаа дурдсан байдаг. Энэ баримт нь танд Аврагчийн “амьд усыг” амьдралдаа оруулахад шаардлагатай хүч чармайлтын талаар ангийнхандаа заахад тусална (Иохан 4:10-ыг үзнэ үү). Та үүнийг зургаар дүрсэлж, гүн шороонд дарагдсан усны ундаргыг самбар дээр зурж болох юм. Ангийн гишүүд Аврагчийн амьд усыг хэрхэн олж болох талаар тайлбарлахдаа тэд шороог ээлжлэн бага багаар арилгаж болно. Тэднийг хуваалцаж байгаа зүйлтэйгээ холбоотой шүлгүүдийг олохын тулд Судруудын удирдамж хэсгийг ашиглахад урь.

    Эртний худаг

    Эртний Беершебагийн худаг. Тэнд Абрахам, Исаак хоёр олон худаг ухсан.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Гэрлэлт, гэр бүл хоёр бол Бурханы бүтээл юм.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон гэрлэж, гэр бүлтэй болох нь Бурханы төлөвлөгөөнд яагаад ийм чухал болох талаар хэд хэдэн шалтгааныг тайлбарласан.

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт дээр үндэслэгдсэн гэр бүлд Бурханы төлөвлөгөө амжилттай хэрэгжих орчинг буюу Бурханаас цэвэр ариун, гэм зэмгүй хүүхдүүд төрж мөн мөнх бус амьдрал ба ирээдүйн мөнх амьдралд амжилттай бэлтгэхэд тэдэнд хэрэгтэй сургамж бэлтгэлийг олж авах орчинг бүрдүүлдэг. Ийм гэрлэлтэд үндэслэсэн гэр бүлүүд нь нийгэм оршин тогтнож, өсөж хөгжихөд нэн чухал.

… Гэрлэлт, гэр бүлийн талаарх бидний тунхаглал нь нийгмийн шинжлэх ухаан дээр бус харин Бурханы бүтээл гэсэн үнэн дээр тогтдог. Бурхан эхлэлд Адам, Ева хоёрыг Өөрийнхөө дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүн болгон бүтээж, тэднийг “нэг махбод” болгож мөн өсөж үржин дэлхийг дүүргэхээр бүтээсэн билээ. Хувь хүн бүр бурханлаг дүр төрхтэй боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгдэн нэг болсныхоо дараа Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийнхээ утга учрыг илүү бүрэн дүүрэн ойлгодог. … Ийм гэрлэлт нь … Уналт, Цагаатгал хоёртой адил аз жаргалын төлөвлөгөөний нэг чухал хэсэг юм (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35).

Заах чадвараа сайжруулах

Заах зүйлээ сургаал дээр төвлөрүүл. Та ангийн гишүүдийг хуваалцахад урихдаа ярилцлагын хэсгийг судар дахь сургаал дээр буцаж төвлөрүүлэхэд анхаараарай. Та ангийн гишүүдээс ангидаа судрын хэсгүүдийг уншихыг хүсэж, судар дээр юу гэж хэлсэн талаар асуулт тавьж, ангийн гишүүдийг заагдаж буй сургаалын талаар гэрчлэлээ хуваалцахад урих замаар үүнийг хийж болно.