“1-р сарын 31-ээс 2-р сарын 6. Эхлэл 6–11; Мосе 8: “Ноа, ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“1-р сарын 31-ээс 2-р сарын 6. Эхлэл 6–11; Мосе 8,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
1-р сарын 31-ээс 2-р сарын 6
Эхлэл 6–11; Мосе 8
“Ноа, ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ”
Энэ тойм нь Эхлэл 6–11, Мосе 8 дээрх зарчмуудыг онцолдог хэдий ч зөвхөн таны зааж байхдаа анхаарлаа хандуулах ёстой зарчмууд биш юм. Судрыг судалж байхдаа хүлээн авсан сүнслэг удирдамждаа итгэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдээс Ноагийн эсвэл Бабелын цамхгийн түүхээс өнөө үеийн бидэнд зориулсан сүнслэг захиасуудыг хуваалцахыг хүс. Тэднийг энэ захиасыг дэмжиж буй судраас хуваалцахад урь.
Сургаалыг заа
Их Эзэний бошиглогчийг дагаснаар сүнслэг байдлын хувьд аюулгүй байж чадна.
-
Ноагийн үеийн ёс бус байдал нь бидний эргэн тойрондоо хардаг ёс бус байдлыг сануулах болно. Ангийн гишүүдэд Ноагийн түүхэнд гарч буй сургамжаас хэрэгтэй зүйл авахад нь туслахын тулд та Сэрэмжлүүлэг, Баталгаа гэсэн үгсийг самбарт бичиж болно. Ангийн гишүүд Эхлэл 6–8, Мосе 8:13–30-ийг хараад, бидний өнөө үед чухал сэрэмжлүүлэг гэж бодож байгаа ямар нэг зүйл болон баталж байгаа ямар нэг зүйлийг олж болох юм (“Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү). Өөрсдийн олж мэдсэн зүйлийг самбар дээр зохих гарчгийн доор бичихийг тэднээс хүс. Яагаад Ноагийн түүх өнөөдөр бидэнд чухал байна вэ?
Билэг тэмдэг, бэлгэдэл нь Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ санахад бидэнд тусалдаг.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь Эхлэл 9:8–17-г уншаад, бэлгэдлүүд хэрхэн бидний гэрээг сануулагч болж болох талаар тунгаан бодохыг санал болгодог. Ангийн гишүүдэд бодлоо хуваалцахад нь туслахын тулд та ангидаа хуримын бөгж, үндэсний туг далбаа, номлогчийн нэрийн тэмдэг зэрэг бидэнд чухал зүйлсийг сануулдаг ямар нэг зүйлийг ангидаа авчирч, эдгээрийг солонгон “билэг тэмдэгтэй” харьцуулахад тэднийг урь. Joseph Smith Translation, Genesis 9:21–25-д (in the Bible appendix) энэ бэлгэдлийн талаар бидэнд юу заадаг вэ? Бурхан гэрээгээ санахад маань туслахын тулд билэг тэмдэг, бэлгэдлийг хэрхэн ашигладаг вэ?
Тэнгэрт хүрэх цорын ганц арга зам бол Есүс Христийг дагах явдал юм.
-
Цамхаг барьж буй Бабелын хүмүүсийн түүх өнгөрсөн долоо хоногт ангийн гишүүдийн судалсан Сионыг байгуулж буй Енохын болон түүний хүмүүсийн түүхээс онц ялгаатай. Хоёр бүлэг хүн хоёулаа тэнгэрт хүрэхээр хичээж байсан ч өөр өөр арга замаар хичээж байв. Та ангийн гишүүдийг Сионы хүмүүсийн талаар (Мосе 7:18–19, 53, 62–63, 69) мөн Бабелын хүмүүсийн тухай Эхлэл 11:1–9, Хиламан 6:26–28-аас санаж буй зүйлсээ самбар дээр жагсаахад урьж болно Тэд ямар ямар ялгаатай талыг олж харсан бэ? Энэ нь Бурханы оршихуйд эргэж ирэх хүчин чармайлтын талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Бабелын эртний хот одоо оршин тогтнохоо больсон ч бардамнал болон дэлхийн зүйлс үүнийг бэлгэддэг. Ангийн гишүүдэд Бабелын цамхгаас сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд тэднийг Эхлэл 11:1–9-ийг харахад урьснаар хичээлээ эхэл. Дараа нь та цаас тарааж, ангийн гишүүдийг хүмүүсийг Бурханаас холдуулдаг зүйлийг бичихэд урьж болно мөн үүний дараа тэд өөр цаасан дээр хүмүүсийг Бурхантай илүү ойртуулдаг зүйлсийг бичиж болно. Өсвөр үеийнхэнд cамбар дээрх эхний хэсэг цааснуудыг цамхаг хэлбэрээр, хоёр дахь хэсэг цааснуудыг ариун сүм хэлбэрээр байрлуулах нь таатай санагдаж болох юм. Бурхан бидэнд “тэнгэрт хүрэхэд” туслах юуг өгсөн бэ? (“Эхлэл 11:4-ийг мөн Иохан 3:16-г үзнэ үү). Та энэ сэдвийн дагуу “Nearer, My God, to Thee” (Hymns, no. 100) гэх мэт сүмийн дууллыг дуулж болно.
Нэмэлт эх сурвалж
Ноагаас сурсан зүйл
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн хэлсэн.
“Бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх нь ирээдүйд сүнслэг зөвлөгөө хүлээн авах хүчийг сулруулдаг. Ноад хөвөгч авдар барихад нь туслахаар шийдэх хамгийн зөв цаг бол түүнийг анх асуух үе байсан юм. Түүнийг дараа нь асуух болгонд, хариулахгүй байсан явдал нь Сүнсийг мэдэрч сонсох мэдрэмжийг бууруулсан. Бороо орох хүртэл түүний хүсэлтүүд улам мунхаг санагдаж байв. Гэвч нэгэнт оройтсон байлаа.
Би амьдралдаа сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөнүүдийг дагахаа хойшлуулахыг сонгох юм уу надад хамааралгүй гэж шийдэх бүрдээ өөрийгөө аюултай байдалд авчирч байсныг ухаарсан. Би бошиглогчдын зөвлөгөөг сонсох бүрдээ мөн үүний баталгааг залбирч байгаад олж авсны дараа зөвлөгөөг дагадаг болохоор аюулгүй явж байгаагаа мэддэг” (“Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 25) гэжээ.
Бурхан яагаад үер илгээсэн бэ?
“Хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулах” (Эхлэл 6:7)-ын тулд үер илгээхэд Бурханы шударга ёсонд зарим хүн эргэлздэг. Ахлагч Нийл А.Максвэлл Их үер бий болох үед ‘бузар булай нь сонгох эрхийг устгах хүртлээ гаарч, шударга ёсны дагуу сүнснүүдийг нааш илгээх боломжгүй болсон байсан’ хэмээн тайлбарласан байдаг (We Will Prove Them Herewith [1982], 58).