Хуучин Гэрээ 2022
1-р сарын 31-ээс 2-р сарын 6. Эхлэл 6–11; Мосе 8: “Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг олсон буюу”


“1-р сарын 31-ээс 2-р сарын 6. Эхлэл 6–11; Мосе 8: ‘Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг олсон буюу,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 31-ээс 2-р сарын 6. Эхлэл 6–11; Мосе 8,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Ноа, түүний гэр бүл, амьтад, хөвөгч авдар ба солонго

Ноа хөвөгч авдраас явж байгаа нь, Сэм Ловлор

1-р сарын 31-ээс 2-р сарын 6

Эхлэл 6–11; Мосе 8

“Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг олсон буюу”

Судрууд дахь түүхүүд нь бидэнд олон сүнслэг сургамжийг заадаг. Агуу үер, Бабелын цамхгийн талаар уншихад эдгээр үйл явдал нь танд хэрхэн хамаатай болох талаар сүнслэг өдөөлт хайгаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Библийн үе үеийн уншигчид Ноа болон Үерийн тухай түүхээс урам зориг авсан байдаг. Гэхдээ эцсийн өдрүүдэд амьдарч байгаа бид үүнийг анхаарч үзэх онцгой учир шалтгаантай байдаг. Есүс Христ Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийг хэрхэн харах талаар бидэнд заахдаа “Гэвч Ноагийн өдрүүдэд энэ нь байсанчлан, мөн энэ нь Хүний Хүүгийн ирэлтэд тэрчлэн байх болно” хэмээн хэлсэн (Иосеф Смит—Матай 1:41). Нэмж хэлэхэд, Ноагийн өдрүүдийг дүрсэлж буй “завхарсан” мөн “хүчирхийллээр дүүрсэн” гэдэг нь бас бидний үеийг ч бас дүрслэн хэлж байгаа билээ (Эхлэл 6:12–13; Moсе 8:28). Бабелын цамхгийн түүх нь мөн өнөө үед хамаатай бөгөөд үүний бардам байдал нь Бурханы хүүхдүүдийн дунд үймээн самуун, хуваагдал үүсгэснийг харуулдаг.

Эдгээр эртний түүх нь зөвхөн ёс бус байдал нь түүхийн туршид давтагддагийг бидэнд харуулдаг учраас үнэ цэнтэй байгаад зогсохгүй хамгийн чухал нь тэдгээр нь бидэнд энэ талаар юу хийхийг заадаг. Эргэн тойронд нь байсан ёс бусан зүйлийг үл хамааран Ноа “Их Эзэний мэлмийд ач ивээлийг олсон буюу” (Moсе 8:27). Тэгээд Жаредын гэр бүлүүд мөн түүний ах Их Эзэнд хандан, Бабел дахь ёс бусаас удирдагдан гарсан (Ифер 1:33–43-ыг үзнэ үү). Хэрэв бид авлига, хүчирхийллийн үед өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн аюулгүй байлгах талаар эргэлзэж байвал эдгээр бүлэгт гарч байгаа танил түүхүүд бидэнд заах олон зүйлийг агуулдаг.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Эхлэл 6; Мосе 8

Их Эзэний бошиглогчийг дагаснаар аюулгүй байж чадна.

Сэргээгдсэн сайн мэдээний ачаар бид Ноагийн талаар Хуучин Гэрээнд гардгаас илүү ихийг мэддэг. Moсе 8 дээрх Иосеф Смитийн илчлэгдсэн орчуулга болох Эхлэл 6 нь Ноа Бурханы агуу бошиглогчдын нэг байсан гэдгийг харуулдаг. Тэрбээр Есүс Христийн сайн мэдээг номлохоор томилогдсон бөгөөд Бурхантай алхаж, ярилцаж, үерийн дараа дэлхий дээрх Бурханы хүүхдүүдийг дахин зохион байгуулахаар сонгогдсон юм (мөн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаал: Иосеф Смит [2007], 104, 201-ийг үзнэ үү). Та нар Ноагийн туршлагуудаас бошиглогчдын талаар юу суралцаж болох вэ?

Та Ноагийн өдрүүдийн талаар уншиж байхдаа бидний үеийнхтэй ижил төстэй зүйлийг анзаарч магадгүй. Жишээ нь:

Бошиглогчид өнөөгийн дэлхийд таныг аюулгүй байлгаж чадах Есүс Христийн сайн мэдээний талаар юу заадаг вэ? Ноагийн туршлагын талаар унших үед юу нь өнөөдөр Их Эзэний бошиглогчдыг дагахад тань нөлөөлж байна вэ?

Мөн Мозая 13:33; Сургаал ба Гэрээ 21:4–7-г үзнэ үү.

Эхлэл 9:8–17

Бэлгэ тэмдэг, бэлгэдэл нь Их Эзэнтэй хийсэн гэрээгээ санахад бидэнд тусалдаг.

Сайн мэдээний гэрээг тэмдэг, бэлгэдэл эсвэл “бэлгэ тэмдэг”-ээр илэрхийлж болно (Эхлэл 9:12). Жишээлбэл, ариун ёслолын талх, ус эсвэл баптисмын ус нь таны гэрээнүүдтэй холбоотой ариун нандин үнэнүүдийг хэрхэн авчирдаг талаар бодож үз. Эхлэл 9:8–17-д цэдэглэснээр, солонго таны оюун санаанд юуг авчрах вэ? Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 9:21–25 (Библийн орчуулга) таны ойлголтыг юугаар баяжуулдаг вэ? Их Эзэн яагаад Түүнийг болон Түүнтэй хийсэн гэрээгээ санахыг танаас хүсдэг вэ?

Гэррит В.Гонг, “Түүнийг үргэлж сана,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–98-ыг мөн үзнэ үү.

Эхлэл 11:1–9

Тэнгэрт хүрэх цорын ганц зам бол Есүс Христийг дагах юм.

Эртний Бабел эсвээс Вавилон нь ёс бус байдлын болон дэлхийн зүйлсийн бэлгэдэл болсоор ирсэн (Илчлэл 18:1–10; Сургаал ба Гэрээ 133:14-ийг үзнэ үү). Эхлэл 11:1–9-ийг судалж байхдаа “тэд тэнгэрт хүрч болох хангалттай өндөр цамхаг барих бодлыг хүмүүсийн зүрх сэтгэлд төрүүлсэн” нь Сатан байсан хэмээн бичсэн бошиглогч Мормоны ойлголтыг тунгаан бод (Хиламан 6:28; мөн 26–27-р шүлгийг үзнэ үү). Бабелын цамхгийн түүх танд юу сануулж байна вэ?

Мөн Дуулал 127:1-ийг үзнэ үү.

Бабелын цамхаг

Бабелын цамхгийн зураг, Дэвид Грийн

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Эхлэл 6–8.Гэр бүлдээ бошиглогчдыг дагах нь биднийг сүнслэг байдлаар аюулгүй байлгаж чадна гэдгийг та хэрхэн Ноагийн хөвөгч авдрын түүхийг ашиглан заах вэ? (“Ноа болон түүний гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүдээс үзнэ үү). Магадгүй танай гэр бүлийнхэн цаас, блок ашиглан энгийн тоглоомон завь хамтдаа барьж болох юм. Гэтлэл 6–7-г уншиж байхдаа усан онгоцны аюулгүй байдлыг бид бошиглогчийг дагах аюулгүй байдалтай харьцуулж болох юм. Та бошиглогчийн саяхны өгсөн зөвлөгөөний талаар ярилцаж, түүний зөвлөгөөний үгсийг завин дээрээ бичихийг хүсэж болно.

Бурхан Ноагийн гэр бүлийг аварсан авдартай зүйрлэж болох өөр юу бидэнд өгсөн бэ? Эдгээр эх сурвалж нь зарим хариултыг санал болгодог ч үүнээс олон эх сурвалж бий: 2 Нифай 9:7–13; Сургаал ба Гэрээ 115:5–6; Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь” (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119–120).

Moсe 8:17.Их Эзэний сүнс бидэнтэй “хичээн зүтгэх” гэдэг нь ямар утгатай вэ? (1 Нифай 7:14; Сургаал ба Гэрээ 1:33-ыг үзнэ үү). Сүнс бидэнтэй байхыг хүчээн зүтгэж байгааг бид хэзээ харж байсан бэ?

Эхлэл 9:8–17.Таныг солонго нь юу төлөөлдөг тухай ярьж байх хооронд бага насны хүүхдүүдэд солонго зурах эсвэл будах нь таатай санагдаж болно (Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 9:21–25-ыг үзнэ үү [Библийн хавсралт]). Та нар бас Есүс Христийг дагах баптисмын гэрээгээ санахад бидэнд тусалдаг ариун ёслол гэх мэт гэрээнүүдээ санахад маань туслах зүйлсийн талаар ярилцаж болно (Сургаал ба Гэрээ 20:75–79-ийг үзнэ үү).

Эхлэл 11:1–9.Гэр бүл тань Эхлэл 11-ийг судалж, Бабелын цамхгийн тухай олж мэдэх үедээ Ифер 1:33–43-ыг унших нь тустай байж болох юм. Дэлхий дээрх ёс бус үйлдлээс үл хамааран гэр бүлд маань сүнслэг аюулгүй байдлыг олоход нь тусалж чадах Жаред болон түүний ах нарын гэр бүлээс бид юу сурч мэдэж болох вэ? Үүнтэй адил сорилт бэрхшээлтэй тулгарсан Ноа болон түүний гэр бүлээс бид өөр ямар зүйлийг сурч мэдэж болох вэ? (Moсе 8:13, 16–30-ийг үзнэ үү).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгох дуу: “Бошиглогчийг дага,” Хүүхдийн дууны ном, 58

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөрийн бодлыг хуваалц. Бусадтай хуваалцах үед судраас сурч мэдсэн зүйл тань бусдыг адислахаас гадна таны ойлголтыг гүнзгийрүүлдэг. Гэр бүл, найз нөхөд, тойргийн гишүүдтэйгээ судраас юу хуваалцах хэрэгтэй хэмээн та мэдэрч байна вэ?

Ноагийн хөвөгч авдар

Ноагийн хөвөгч авдар, Адам Клинт Дэй