“1-р сарын 24–30. Мосе 7: ‘Их Эзэн Өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“1-р сарын 24–30. Мосе 7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
1-р сарын 24–30
Moсе 7
“Их Эзэн Өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв”
Мосе 7-г уншаад, тунгаан бодохдоо өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Үүнийг хийснээр та Их Эзэнээс өгсөн удирдамжийг үнэлж, Түүнээс илүү их удирдамж авах хүсэлтэйгээ харуулдаг.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Түүхийн туршид хүмүүс Енох ба түүний хүмүүсийн цогцлоосон ядуурал, хүчирхийлэл байхгүй төгс нийгэм байгуулахыг хичээж ирсэн. Бурханы хүмүүсийн хувьд бид энэ хүслээ хуваалцахыг хүсдэг. Бид үүнийг Сион байгуулах гэдэг бөгөөд үүнд ядуусыг халамжлах, амар тайвныг хөхиүлэн дэмжихээс гадна гэрээнүүд хийж, зөв шударга амьдарч, бие биетэйгээ болон “Сионы хаан” Есүс Христтэй нэг болох зэрэг нь ордог (Moсе 7:53). Сионыг байгуулах ажил өнөө үед ч гэсэн үргэлжилж байгаа учраас Енох болон түүний хүмүүс яаж үүнийг хийсэн тухай асуух нь тустай байх болно. Тэд эргэн тойрон дахь ёс бусаас үл хамааран хэрхэн “нэг зүрх, нэг оюун ухаантай” (Moсе 7:18) болсон бэ? Moсе 7 Сионы тухай олон нарийн ширийн зүйл тайлбарласны дотор—Сион зүгээр нэг хот биш, харин зүрх, сэтгэлийн байдал юм гэсэн ойлголт нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд хамгийн үнэ цэнтэй байж болох юм. Сион нь Их Эзэний зааснаар “зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм” (Сургаал ба Гэрээ 97:21). Тиймээс Сионыг байгуулах хамгийн сайн арга бол өөрийн зүрх сэтгэл, гэр орон дотроосоо эхлэх явдал юм.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Енохын хичээл зүтгэл бол Сионыг бидний амьдралд бий болгох үлгэр жишээ юм.
Moсе 7 нь Бурханы дагалдагчид Сионыг хэрхэн амжилттай бүтээсэн тухай цэдэг бөгөөд энэ нь бидэнд өнөөдөр яг үүнтэй адилхан хийхээр хичээхэд заавар мөн урам зориг өгөх болно. Moсе 7:16–21, 27, 53, 62–69-өөс Сионы талаар олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийн тулд үүнтэй адил хүснэгт ашиглаж үзээрэй.
Шүлэг |
Та Сионы талаар юу сурч мэдсэн бэ? |
Энэ нь таны Сионыг байгуулах хүчин чармайлтын талаар юуг хэлж байна вэ? |
---|---|---|
Шүлэг | Та Сионы талаар юу сурч мэдсэн бэ? Сионы хүмүүс “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа.” | Энэ нь таны Сионыг байгуулах хүчин чармайлтын талаар юуг хэлж байна вэ? Бид гэр бүл, Сүмийн хувьд нэгдмэл байх хэрэгтэй. |
Шүлэг | Та Сионы талаар юу сурч мэдсэн бэ? “Цаг хугацааны явцад Сион тэнгэрт дээш аваачигдав.” | Энэ нь таны Сионыг байгуулах хүчин чармайлтын талаар юуг хэлж байна вэ? Сионыг байгуулах нь аажмаар явагддаг үйл явц юм. |
Шүлэг | Та Сионы талаар юу сурч мэдсэн бэ? | Энэ нь таны Сионыг байгуулах хүчин чармайлтын талаар юуг хэлж байна вэ? |
Шүлэг | Та Сионы талаар юу сурч мэдсэн бэ? | Энэ нь таны Сионыг байгуулах хүчин чармайлтын талаар юуг хэлж байна вэ? |
Бурханы хүмүүс нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай” байхын тулд хичээн зүтгэх ёстой.
Мосе 7:18–19 нь Их Эзэний Сион хэмээн нэрлэсэн хүмүүсийн чухал шинж чанаруудыг жагсаасан байдаг. Сионыг байгуулахад эдгээр шинж чанар яагаад шаардлагатай гэж та бодож байна вэ? Энэ бүлэгт дурдсанчлан Сион дэлхийн бусад нэгдмэл бүлэг, байгууллагуудаас юугаараа ялгаатай вэ? Энэ асуултыг эргэцүүлэн бодохдоо та 53-р шүлэгт Есүс Христийн “Би бол Мессиа, Сионы Хаан” хэмээн хэлсэн үгсийн талаар бодоорой. Есүс Христийг өөрсдийн Хаан гэж үзэх нь ямар утгатай вэ? Тэрээр Сионы шинж чанарыг хөгжүүлэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Түүнчлэн Филиппой 2:1–5; 4 Нифай 1:15–18; Сургаал ба Гэрээ 97:21; 105:5-ийг үзнэ үү.
Енохын хотод юу тохиолдсон бэ?
“Дээш аваачигдах” (Moсе 7:21, 23), “өргөгдөн очсон” (Moсе 7:24), “дээр байх” (Moсе 7:27), “явчихсан” (Moсе 7:69) хэмээх хэллэгүүд нь Сионыг хэлж байгаа бөгөөд Енохын хүмүүс хувирч, тэнгэрт авагдсан тухай хэлж байгаа юм. Хувирсан хүмүүн биес бол “үхлийн шаналал хийгээд зовиурыг хэзээ ч амсахгүйгээр өөрчлөгдсөн хүмүүс юм” (Судруудын удирдамж,” Хувиралт,” “Сион,” scriptures.ChurchofJesusChrist.org; мөн 3 Нифай 28:4–9, 15–18, 39–40-ийг үзнэ үү).
Бурхан Өөрийн хүүхдүүдийн төлөө уйлан хайлав.
Зарим хүн бидэнд тохиолддог зүйлсэд Бурханы сэтгэл өвддөггүй, биднээс хол байдаг хэмээн үздэг. Гэвч Енох Бурхан үр хүүхдүүдийнхээ төлөө уйлж байгааг зүүдэндээ харсан. Та Мосе 7:28–40-ийг уншихдаа Бурханы уйлсан шалтгаануудыг хайж ол. Moсе 7:41–69-д дүрсэлсэн Енохын зүүдний төгсгөлд Бурхан бол “үүрд нигүүлсэнгүй мөн нинжин сэтгэлтэй” гэдгийн ямар нотолгоог та олсон бэ? (Moсе 7:30; 43, 47 мөн 62-р шүлгийг жишээгээр харж болно).
Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн сонгогдсон хүмүүсийг цуглуулах болно.
62-р шүлэг эцсийн өдрүүдийн үйл явдлуудыг дүрсэлдэг. Тэрээр ‘Зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно; … дэлхийгээс үнэнийг би илгээх болно; … зөв шударга ёс хийгээд үнэн нь дэлхийг үер мэт арчих болгоно би’ хэмээх эшлэлүүд нь юу гэсэн утгатай болохыг бодож үз. Эдгээр эшлэл нь хожмын өдрүүд дэх Бурханы ажлын тухай та нарт юу зааж байна вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Мосе 7:18–19.Гэр бүлийн гишүүдэд “нэг зүрхтэй” байх гэдэг нь юу гэсэн үг болохыг төсөөлөхөд туслахын тулд цаасан зүрх хайчлаад хүн болгонд нэг ширхгийг өгөхөөр түүнийгээ жижиг жижиг хэсэг болгон хайчил. Гэр бүлийн гишүүд өөрсдийнхөө нэрийг тэр жижиг хэсэг дээр бичээд тэр хайчилсан зүрхээ нийлүүлэн эвлүүлэхийн тулд хамтдаа хийж болно. Хайчилсан зүрхээ эвлүүлж байх зуураа танай гэр бүлийн гишүүн бүрийн юу нь чамд таалагддаг талаар ярилцаж болно.
-
Moсе 7:28–31, 35.Бид эдгээр шүлгээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ?
-
Moсe 7:32.Яагаад Бурхан бидэнд сонгох эрх чөлөөг өгсөн бэ? Бурханы зарлигууд бидний эрх чөлөөг хязгаарладаг гэж боддог хэн нэгэн хүнд та юу гэж хэлэх вэ? 2 Нифай 2:25–27-г унших нь энэхүү ярилцлагыг баяжуулж болно.
-
Мосе 7:59–67.Танай гэр бүл Moсе 7:59–67-г уншиж байхдаа эцсийн өдрүүдийн талаар—жишээлбэл, Бурхан “[Өөрийн] сонгогдсон хүмүүсийг цуглуулах” болно (62-р шүлэг) мөн тэнд “ёс бусчуудын дунд агуу гай зовлон” байх болно (66-р шүлэг) гэх мэт Их Эзэний Енохт хэлсэн зүйлүүдийг будах юм уу эсвэл тэмдэглэж ав. Эцсийн өдрүүдийн ёс бусыг үл харгалзан бид хэрхэн итгэл, найдвартай байж чадах вэ? Энэ ярилцлагын хэсэг болгон ахлагч Роналд А.Расбандын хэлсэн эдгээр үгийг унших талаар бод. Тиймээ, бид хүнд хэцүү цаг мөчид амьдарч байгаа ч гэрээний зам дээрээ үлдсэн тохиолдолд айх шаардлага бидэнд байхгүй. Та нар гэрээнийхээ зам дээр үлдсэнээр өөрсдийн эргэн тойрон дахь нөхцөл байдал эсвэл амьдралд тохиолдож буй гай зовлонгоос болж зовж түгшихгүй байхын төлөө би та нарыг адисалж байна. Ариун газруудад зогсон, шилжин нүүлгэгдэхгүй байхыг сонгохын төлөө би та нарыг адисалж байна. Есүс Христийн амлалтад мөн Тэр амьд, Тэр биднийг хамгаалж, бидэнд санаа тавьж, бидний хажууд зогсож байгаа гэдэгт итгэхийн төлөө би та бүхнийг адисалж байна” (“Бүү тэвдэн сандар,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21 ).
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.
Санал болгох дуу: “Гэр бүлийн хайр,” Сүмийн дуулал, 44.