Хуучин Гэрээ 2022
1-р сарын 17–23. Эхлэл 5; Мосе 6: “Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа”


“1-р сарын 17–23 Эхлэл 5; Мосе 6: ‘Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 17–23. Эхлэл 5; Мосе 6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Адам, Ева хоёр Едений цэцэрлэгийг орхисон нь

Диваажингаас хавьгүй дээр, Кэндал Рэй Жонсон

1-р сарын 17–23

Эхлэл 5; Мосе 6

“Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа”

Эхлэл 5, Мосе 6-г уншаад, тунгаан бодож, хүлээн авсан сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Танд болон танай гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнтэй ямар захиасыг та олж авсан бэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Эхлэл 5-ын ихэнх нь Адам, Ева хоёр болон Ноагийн хоорондын үе удмын жагсаалт юм. Бид олон нэр уншсан ч тийм ч их зүйл сураагүй. Дараа нь бид энэхүү сонирхолтой, гэхдээ тайлбарлагдаагүй байдлаар дүрслэгдсэн, Адамаас зургаан үеийн дараах Енохын тухай уншдаг: “Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй” (Эхлэл 5:24). Үүний ард мэдээж ямар нэг түүх бий. Гэхдээ нэмэлт тайлбар өгөхгүй бол үе үеийн жагсаалтууд үргэлжилж байна.

Аз болоход, Moсе 6 нь Енохын түүхийн талаар нарийн ширийнийг илэрхийлдэг бөгөөд энэ нь гайхалтай түүх юм. Енохын даруу байдал, түүний итгэлгүй байдал, Бурханы түүнээс олж харсан чадавх болон Бурханы бошиглогчийн хувьд түүний хийсэн агуу ажлыг бид мэдэж авдаг. Түүнчлэн бид Адам, Ева хоёрын үе удам өсөж хөгжих үед тэдний гэр бүлийн илүү том дүр зургийг олж хардаг. Бид Сатаны “агуу эзэгнэл”-ийн талаар мөн хүүхдүүддээ “Бурханы замуудыг” заасан эцэг эхчүүдийн тухай бас “ярьж мөн бошиглосон” “зөв шударга ёсны номлогчдын” талаар уншдаг (Moсе 6:15, 21, 23). Ялангуяа эдгээр эцэг эх, номлогчдын заасан итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах талаарх бидний сурч мэдсэн бүхэн маш үнэ цэнтэй юм (Мосе 6:50–52-ыг үзнэ үү). Тэр сургаал нь, түүнийг дагалддаг санваартай адил, “эхлэлд байсан [мөн] эдүгээ дэлхийн төгсгөлд тэрчлэн байх болно” (Moсе 6:7).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Мосе 6:26–36

“Бошиглогч бол үзмэрч юм.

Та Мосе 6:26–36-г уншихдаа нүд, харанхуй мөн харах талаар юу сурч мэдсэн бэ? Енохын цаг үед хэн “холыг харж” чадахгүй байсан бэ? Энэ хүмүүс яагаад үнэнийг харж чадахгүй байсан бэ? Енох юуг харж чадсан бэ? Өнөө үеийн бошиглогчид бол үзмэрчид гэсэн итгэлийг танд юу бий болгосон бэ? ( 36-р шүлэг; Судруудын удирдамж “Үзмэрч,” scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү).

Мосе 6:26–47

Бурхан бидний өөртөө итгэлгүй байдлаас үл хамааран биднийг Өөрийнхөө ажлыг хийлгэхээр дууддаг.

Их Эзэний биднээр хийлгэхээр дуудсан дуудлагад сүрдэх нь хэвийн үзэгдэл юм. Их Эзэн Енохыг бошиглогчоор дуудахад түүнд ч бас ийм бодол төрсөн. Та Mосе 6:26–36-г уншиж байхдаа, Енохын яагаад сүрдсэн мөн Их Эзэн түүнийг зоригжуулахын тулд юу хэлснийг хайж ол. 37–47-р шүлэгт, Их Эзэн Енохыг дэмжиж мөн Өөрийн ажлыг хийх эрх мэдэл өгсөн арга замыг хайж олоорой (Moсе 7:13)-ыг үзнэ үү). Та Енохын туршлагыг Мосе (Гэтлэл 4:10–16), Иеремиа (Иеремиа 1:4–10), Нифай (2 Нифай 33:1–4) мөн Moронай (Ифер 12:23–29-ийг үзнэ үү) гэх зэрэг өөрсдийгөө хангалтгүй гэж мэдэрч байсан бусад бошиглогчтой харьцуулж болох юм. Бурханы та нараар хийлгэхээр өгсөн ажлын талаар эдгээр судраас юу олж мэдээсэй хэмээн Тэр хүсэж байгаа бол?

Мөн Иаков 4:6–8-ыг үзнэ үү.

Мосе 6:48–68

Есүс Христийн сургаал нь Бурханы авралын төлөвлөгөөний гол хэсэг юм.

Бидэнд Мосегийн ном байдаг учраас Бурхан эхлэлээс хүүхдүүддээ хэрхэн өршөөл, гэтэлгэл олох арга замыг заасаар ирснийг бид мэддэг. Судруудад, эдгээр сургаалыг заримдаа Христийн сургаал хэмээн нэрлэдэг (2 Нифай 31:13–21-ийг үзнэ үү). Та Мосе 6:48–68-ыг уншихдаа бид аврагдахын тулд юуг мэдэж, юу хийх ёстойг хайж ол. Енохын заасан зүйлийн талаар дүгнэлтээ бичих нь танд хэрэгтэй байж болох юм. Эдгээр үнэн нь Адам, Ева хоёрын үеэс хойш заагдсаар ирсэн гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? Эдгээр сургаалыг судалсны үр дүнд юу хиймээр санагдаж байна вэ?

Мосе 6:51–62

“Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа.”

Адам, Ева хоёр Есүс Христийн сайн мэдээний үнэ цэнтэй үнэнүүдийг заасан. Гэхдээ Moсе 6:27–28 дээр Их Эзэний хэлснээр Енохын өмнөх үе удмын олон хүн эдгээр үнэний дагуу амьдрахаа больсон байв. Их Эзэн алдагдсан үнэнүүдийг болон Адамд анх өгсөн зарлигуудыг сэргээхийг Енохоос хүссэн: “Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа” (Moсе 6:58). Та Мосе 6:51–62-ыг уншихдаа Есүс Христийн талаар юу сурч мэдсэн бэ? Та ялангуяа өсөж буй үеийнхний хувьд үнэ цэнтэй юуг олж мэдсэн бэ? Эдгээр үнэнийг ирээдүй хойч үедээ дамжуулж өгөхийн тулд та юу хийж чадах вэ?

Зураг
Судар судалж буй гэр бүл

Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдэд сайн мэдээг заах ёстой.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Эхлэл 5; Мосе 6:5–25, 46.Адам, Ева хоёрын гэр бүлийн хадгалсан “дурсамжийн ном”-ыг унших нь танай гэр бүлд өөрийн дурсамжийн ном гаргахад урам зориг өгч магадгүй юм. Гэр бүлээрээ энэ номонд юуг оруулахыг хүсэж байгаагаа ярилц. Магадгүй танд гэр бүлийнхээ түүхээс авсан гэрэл зураг, түүх, баримт бичиг байгаа байх. Та одоо гэр бүлд тань болж байгаа зүйлийг оруулахаар сонгож болно. Ирээдүйн хойч үеийнхэн үүнээс үнэ цэнтэй зүйл олох уу? Та мөн “бурханлиг нөлөөний сүнсээр” (Moсе 6:5) ба “Бурханы хуруугаар өгөгдсөн загварын дагуу” (Moсе 6:46) гэх мэт хэллэгүүд таны хүчин чармайлтыг хэрхэн удирдан чиглүүлэх талаар ярилцаж болно. Дурсамжийн номон дээрх мэдээллээ FamilySearch.org дээр хадгалах талаар бодож үзээрэй.

Мосе 6:53–62.Мосе 6:53-д байгаа Адамын асуултад бид хэрхэн хариулах вэ? Бид 57–62-р шүлгээс ямар хариулт олж мэддэг вэ?

Мосе 6:59.“Тэнгэрийн хаант улсад дахин төрөх” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Амьдралынхаа туршид дахин төрөхийн тулд бид юу хийж чадах вэ? Тусламж хэрэгтэй бол Aлма 5:7–14, 26; Судруудын удирдамж, “Дахин төрөх, Бурханаас төрөхscriptures.ChurchofJesusChrist.org; Дэвид А.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал” (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45–48-ыг үзнэ үү).

Мосе 6:61.Бид энэ шүлгээс Ариун Сүнсний талаар юу ойлгож мэддэг вэ?

Мосе 6:63.[Христийн] талаар гэрчилдэг” (мөн 2 Нифай 11:4-ийг үзнэ үү) зарим зүйл юу вэ? Гэр бүлийнхээ гишүүдийг Есүс Христийн талаар олж мэдэхэд нь тусалдаг “дээр тэнгэрт” эсвэл “доод газарт” хардаг зүйлийг хуваалцахад урихыг бодож үзээрэй. Жишээлбэл, мод, хад чулуу эсвэл нар зэрэг нь бидэнд хэрхэн Аврагчийг санагдуулдаг вэ? “Амьд ус”, “амьдралын талх” хэмээх нэрүүд нь Түүний талаар бидэнд юуг заадаг вэ?? (Иохан 4:10–14; 6:35).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хаа дуудсан ч би үйлчлэх болно,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 46.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Тэмдгүүдийг эрж ол. Судрууд дээрх ямар нэгэн зүйл эсвэл үйл явдал нь ихэвчлэн сүнслэг үнэнийг илэрхийлж эсвэл бэлгэддэг. Эдгээр бэлгэ тэмдэг нь сургаалын талаарх таны ойлголтыг баяжуулах болно. Жишээлбэл, та Мосе 6:35 дээрх нүд, шавар гэсэн хоёр бэлгэ тэмдгээс юуг мэдэж авсан бэ?

Зураг
Адам, Ева хоёр хүүхдүүдтэйгээ

Адам, Ева хоёр хүүхдүүддээ зааж байгаа нь, Дэл Парсон

Хэвлэх