Хуучин Гэрээ 2022
1-р сарын 10–16. Эхлэл 3–4; Мосе 4–5: Адам Ева хоёрын Уналт


“1-р сарын 10–16. Эхлэл 3–4; Мосе 4–5: Адам Ева хоёрын Уналт,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 10–16. Эхлэл 3–4; Мосе 4–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Хамтдаа алхаж буй Адам, Ева хоёр

Адам, Ева хоёр, Даглас М.Фрайэр

1-р сарын 10–16

Эхлэл 3–4; Мосе 4–5

Адам Ева хоёрын Уналт

Эхлэл 3–4 болон Moсе 4–5-ыг уншихдаа Их Эзэний танд юу заахыг хичээж байгааг тунгаан бод. Эдгээр үнэнийг болон сүнслэг сэтгэгдлээ бичиж, долоо хоногийн туршид эргэцүүлэн бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Эхлээд Адам, Ева хоёрын Уналт эмгэнэлт үйл явдал мэт санагдаж магад. Адам Ева хоёр үзэсгэлэнт Еден цэцэрлэгээс хөөгдөв. Тэд хэзээд өвчин, шаналал, үхэл орших дэлхийд хаягдсан юм (Эхлэл 3:16–19-ийг үзнэ үү). Тэгээд тэд Тэнгэрлэг Эцэгээсээ тусгаарлагдсан билээ. Бошиглогч Иосеф Смитийн Мосегийн номон дээр сэргээсэн үнэнүүдийн ачаар Адам, Ева хоёрын түүх бол үнэндээ найдварын нэгээхэн хэсэг бөгөөд энэ нь Бурханы Өөрийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний чухал хэсэг гэдгийг бид мэднэ.

Едений цэцэрлэг нь үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг байв. Гэхдээ Адам, Ева хоёрт үзэсгэлэнтэй сайхан хүрээллээс илүү зүйл хэрэгтэй байсан. Бидэнд өсөж хөгжих боломж хэрэгтэй шиг тэдэнд ч гэсэн өсөж хөгжих боломж хэрэгтэй байсан. Едений цэцэрлэгийг орхин явах нь Бурханд эргэн ирэх, эцэст нь Түүнтэй адилхан болоход шаардлагатай анхны алхам байв. Энэ нь эсэргүүцэлтэй тулгарах, алдаа гаргах, наманчилж мөн Цагаатгал нь “өсөж хөгжиж мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг” боломжтой болгодог Аврагчид итгэж сурах гэсэн үг юм (Мосе 5:11). Тиймээс Адам, Ева хоёрын Уналтын тухай уншихдаа эмгэнэлт байдал дээр нь биш харин боломжтой болгосон зүйлс дээр нь мөн Адам, Ева хоёрын алдсан диваажинд бус харин тэдний сонголтоор боломжтой болсон бидний хүлээн авах алдар суун дээр анхаарлаа төвлөрүүлээрэй.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Эхлэл 3:1–7; Мосе 4; 5:4–12

Уналт нь Бурханы Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэх төлөвлөгөөний нэг хэсэг байсан.

Адам, Ева хоёрын Уналт дэлхийд бие махбодын болон сүнсний үхэл авчирсан. Мөн энэ нь гай зовлон, уй гашуу, нүглийг авчирсан. Эдгээр нь бүгд Уналтыг үгүйсгэх шалтгаан мэт санагдаж байгаа. Гэвч Уналт нь “Эцэгийн Төрсөн Ганцын золиослолоор” (Мосе 5:7) дамжуулан Түүний хүүхдүүдийг гэтэлгэн, өргөмжлөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг байв. Эхлэл 3:1–7; Мосе 4; 5:4–12-ыг судалж байхдаа Уналтыг мөн Христийн Цагаатгал үүнийг хэрхэн даван туулсныг ойлгоход туслах ямар үнэнийг та олж мэдсэн бэ? Доорхтой адил асуултууд тусалж болно. Үүнд:

  • Уналт Адам, Ева хоёрт хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь надад хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Адам, Ева хоёр яагаад тахил өргөсөн бэ? Эдгээр тахил юуг билэгддэг вэ? Бид эдгээр шүлгэн дээрх тэнгэр элчийн үгсээс юу сурч мэдэж авах вэ?

  • Адам, Ева хоёр өөрсдийн Уналтын дараа яагаад “баяртай” байсан бэ? Есүс Христээр дамжуулан намайг гэтэлгэх Бурханы төлөвлөгөөний тухай энэ түүхээс би юу мэдэж авч болох вэ?

Мормоны Ном болон бусад хожмын үеийн илчлэлтийн ачаар бид Уналтын талаар өвөрмөц үзэл бодолтой байдаг. Жишээ нь, Адам, Ева хоёрын талаар гэр бүлдээ бошиглогч Лихай юу гэж заасныг 2 Нифай 2:15–27-оос авч үзээрэй. Лихайн сургаал Едений цэцэрлэгт юу болсныг хэрхэн тодруулж мөн энэ нь яагаад чухал болохыг ойлгоход хэрхэн тусалсан бэ?

Мөн 1 Коринт 15:20–22; Moзая 3:19; Aлма 12:21–37; Сургаал ба Гэрээ 29:39–43; Итгэлийн тунхаг 1:3; Даллин Х.Өүкс, “Агуу төлөвлөгөө,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114; Даллин Х.Өүкс, “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103–106; Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92–94-ийг үзнэ үү.

Жимс барьж буй Ева

Еденийг орхин явж байгаа нь, Анни Хэнри Надер

Эхлэл 3:16; Мосе 4:22

Адам Еваг “захирах болно” гэж юу гэсэн үг вэ?

Судрын энэ эшлэл нь заримдаа нөхөр нь эхнэртээ эелдэг бус харьцдаг хэмээн буруугаар ойлгогддог байсан. Бидний үед, Их Эзэний бошиглогчид нөхөр нь гэр орноо зөв шударгаар захирах ёстой, эхнэрээ харилцан тэнцүү хань ижил гэж үзэх ёстой хэмээн заасан байдаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” [ChurchofJesusChrist.org]). Ахлагч Дэйл Г.Рэнланд, Рүүт Либбэрт Рэнланд эгч хоёр зөв шударга нөхөр нь “тохинуулахыг эрэлхийлэх болно; тэр алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал эрэх болно; тэр магтахдаа хурдан байж, гэр бүлийн гишүүдийнхээ эрхэмлэдэг зүйлсэд анхаарал тавих болно; мөн тэрээр гэр бүлээ ‘амьдралын хэрэгцээ болон хамгаалалтаар хангах тал дээр үүргээ ухамсарлана; тэр эхнэртээ маш их хүндэтгэлтэй хандаж, анхаарал тавина. … Тэр өөрийн гэр бүлийг адислах болно” хэмээн тайлбарлажээ (The Melchizedek Priesthood: Understanding the Doctrine, Living the Principles [2018], 23).

Moсе 5:4–9, 16–26

Хэрэв би хүсэлтэй, дуулгавартай зүрх сэтгэлээр өгөх юм бол Бурхан миний золиослолыг хүлээн авах болно.

Адам, Ева хоёр амьтнаар тахил өргөх нь Христийн цагаатгагч золиослолын бэлгэдэл гэдгийг мэдэж авсан бөгөөд тэд эдгээрийг “өөрсдийн хөвгүүд болоод охиддоо мэдүүлэв” (Мосе 5:12). Moсе 5:4–9, 16–26-г судалж байхдаа тэдний Каин, Абел гэх хоёр хүү эдгээр өргөлд хэр өөр хандаж байгааг бодож үз. Их Эзэн яагаад Абелын өргөлийг хүлээж аваад, харин Каиныхыг хүлээн аваагүй вэ?

Их Эзэн танаас ямар төрлийн золиос шаарддаг вэ? Moсе 5:4–9, 16–26 дээр эдгээр золиосын талаарх бодлыг тань өөрчлөх ямар нэгэн зүйл байна уу?

Мөн Дуулал 4:5; 2 Коринт 9:7; Oмнай 1:26; 3 Нифай 9:19–20; Moронай 7:6–11; Сургаал ба Гэрээ 97:8; Жэффри Р.Холланд, “Бурханы Хургыг харагтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–53-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Эхлэл 3; Мосе 4.Адам, Ева хоёрын Уналтыг гэр бүлийнхэндээ илүү сайн ойлгоход нь туслахын тулд та юу хийж чадах вэ? Та “Aдам, Eва хоёр” (Хуучин Гэрээний түүхүүд) зургийг хуулж аваад хайчилж болно. Дараа нь Адам, Ева хоёрын туршлагыг ярилцаж байхдаа зургийг хамтдаа дэс дарааллаар байрлуулж болно. Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд Уналт яагаад хэрэгтэй байсан бэ? “The Fall” (ChurchofJesusChrist.org) видеог үзэх нь энэ асуултад хариулахад тусалж болно.

Moсe 4:1–4.Бид эдгээр шүлгээс Бурхан, Есүс Христ мөн Сатаны тухай юу мэдэж болох вэ? Сатаны устгахыг эрэлхийлдэг Бурханы төлөвлөгөөнд сонгох эрх чөлөө яагаад ийм чухал байдаг вэ?

Moсe 5:5–9.Бурхан Адам, Ева хоёрт Аврагчийн талаар бодоход нь туслахын тулд юу хий хэмээн тушаасан бэ? Бурхан бидэнд Аврагчийн талаар бодоход туслахын тулд юу өгсөн бэ?

Мосе 5:16–34.Дүүгийнхээ “харгалзагч” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид гэр бүлээрээ бие биенээ хэрхэн илүү сайн хайрлах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгосон дуу: “Зөвийг сонго,” Хүүхдийн дууны ном, 82.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судар судлахад туслах материалуудыг ашигла. Судруудыг судалж байхдаа, зүүлт тайлбар, Topical Guide, Bible Dictionary, Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) болон бусад судлах тусламжийг ашигла.

Тэнгэр элч Адам, Ева хоёр дээр айлчилж байгаа нь

Дүрслэл, Волтэр Рэйн