Хуучин Гэрээ 2022
1-р сарын 10–16. Эхлэл 3–4; Мосе 4–5: Адам, Ева хоёрын уналт


“1-р сарын 10–16. Эхлэл 3–4; Мосе 4–5: Адам, Ева хоёрын уналт,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 10–16. Эхлэл 3–4; Мосе 4–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Адам, Ева хоёр хамтдаа алхаж байгаа нь

Adam and Eve (Адам, Ева хоёр), Даглас Фрайэр

1-р сарын 10–16

Эхлэл 3–4; Мосе 4–5

Адам, Ева хоёрын уналт

Эхлэл 3–4 болон Мосе 4–5-ыг судлахдаа заадаг хүүхдүүдийнхээ талаар бод. Хүлээн авах сүнслэг өдөөлт, төрсөн сэтгэгдлээ анхааралтай сонс. Тэгвэл тэдгээр нь заах шинэ санаа рүү хөтөлж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Адам, Ева хоёрын зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тойм-ыг үзнэ үү), уг зургаас харж байгаа зүйлээ эсвэл энэ түүхийн талаар санаж буй зүйлээ босож хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Эхлэл 3; Мосе 4

Адам, Ева хоёр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагасан.

Едений цэцэрлэгт юу болсон мөн энэ нь хэрхэн Бурханы авралын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд тусалсан болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал. Адам, Ева хоёрын сонголтын ачаар бидэнд ямар ямар адислал байгаа бэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Адам, Ева хоёрын уналтын түүхийг хураангуйлахдаа “Адам, Ева хоёр”-ыг ашиглан ( Хуучин Гэрээний түүхүүд), тэдний жимсийг идэх сонголт нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэгэн хэсэг байсныг хүүхдүүдэд ойлгоход тусал.

  • Адам, Ева хоёрын түүхэнд гарсан үйл явдлыг төлөөлсөн зургийг хүүхэд бүрд өг (мод, могой, цэцэрлэг, Есүс Христ гэх мэт). Таныг уг түүхийг ярьж, Мосе 4-өөс уншиж байхад яг таарсан цагт нь зургаа өргөхийг тэднээс хүс. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас мөн тусалж болно.

    Жимс барьж буй Ева

    Leaving Eden (Еденээс явсан нь), Анни Хэнри Надэр

Moсe 4:1–4

Би зөвийг сонгож чадна.

Мосе 4:3-аас Сатан “Их Эзэн, Бурхан, мөн тэрчлэн түүнд өгсөн хүмүүний сонгох эрхийг эрэлхийл[сэн]” гэдгийг бид мэдэж авдаг. Та зөв, бурууг сонгох чадварын ач холбогдлыг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өнөөдөр хийсэн зарим сонголтынхоо талаар хүүхдүүдэд хэлээд, хийсэн сонголтынхоо талаар бодоход тэдэнд тусал. “Бибээр Их Эзэн, Бурхан, мөн тэрчлэн түүнд өгсөн хүмүүний сонгох эрх” гэсэн хэсгийг Мосе 4:3-аас тэдэнд уншиж өг. Бурхан бидэнд сонголт хийх чадвар өгснийг энэ шүлэгт заадгийг тайлбарла. Та зөвийг сонгож, хүүхдүүд ч бас зөвийг хийхээр сонгож чадна гэдгийг гэрчил.

  • Хүүхэд зөвийг эсвэл бурууг сонгож байгааг харуулсан хэдэн жишээг хуваалцаад, сонголт зөв байсан уу эсвэл буруу байсан уу гэдгийг хүүхдүүдээс асуу (тэд босож зогсон, тэмдэг юм уу гараа өргөж болно). Тэнгэрлэг Эцэг бидэнд зөвийг сонгоход туслах тухай гэрчлэлээ хуваалцаж мөн хүүхдүүдийг бодол санаагаа хуваалцахад урь.

  • Есүс Христийг дагахын тулд хийж болох сонголтоо бодоход хүүхдүүдэд тусал. “Зөвийг сонго (Хүүхдийн дууны ном, 82–83) зэрэг сайн сонголт хийх тухай дууг хамтдаа дуул. Сайн сонголт хийсэн тохиолдлоо ярьж, уг сонголтыг хийхэд ямар мэдрэмж төрж байснаа хүүхдүүдэд ярь.

Мосе 5:4, 8

Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна.

Заадаг хүүхдүүд тань залбирлын талаар юу мэдэх хэрэгтэй вэ? Тэдэнд туслах ямар зүйлийг та эдгээр шүлгээс олсон бэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мосе 5:4 -ийг хүүхдүүдэд уншиж өг. Адам, Ева хоёр Едений цэцэрлэгээс явсныхаа дараа Тэнгэрлэг Эцэгтэй цаашид хамт байх боломжгүй болсон ч Түүнд хандан залбирч болох байв. Бид Бурхан Эцэгт хандан Түүний Хүү, Eсүс Христийн нэрээр залбирдгийг тайлбарла ( Moсе 5:8-ыг үзнэ үү). Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирлаар юу хэлж болох вэ?

  • Залбирахдаа юу хийдгээ үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Толгойгоо гудайлган, гараа нийлүүлэн, нүдээ аних нь залбирахдаа хүндэтгэл бишрэлтэй байхад тусалдаг болохыг хүүхдүүдэд заахын тулд залбирч байгаа хүний зураг үзүүл ( Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 111–112-ыг үзнэ үү).

  • Залбиралтай холбоотой хувийн туршлагаа эсвэл залбирлын тухай гэрчлэлээ хуваалц. “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Эхлэл 3; Мосе 4; 5:10–11

Адам, Ева хоёрын уналт Бурханы төлөвлөгөөний нэгэн хэсэг байсан.

Хэрэв Адам, Ева хоёр Едений цэцэрлэгт үлдсэн бол үр хүүхэдтэй болж, Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болж өсөн хөгжих боломжгүй байх байв. Жимснээс хүртэх болсон тэдний сонголт нь бидэнд мөнх бус оршихуйд амьдарч, мөнх амьпралыг хүлээн авах боломжийг олгосонд бид талархдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Адам, Ева хоёрын түүхийг өөрийн үгээр ярихын тулд хамтарч ажиллахад хүүхдүүдийг урь. Тэдэнд туслахын тулд Эхлэл 3 -аас хуваалц.

  • Мосе 4:22–25, 29; 5:10–11-ээс Адам, Ева хоёрын жимс идсэний үр дагаврын талаар олж мэдэхэд хүүхдүүдэд тусал (мөн 2 Нифай 2:19–25-ыг үзнэ үү). Яагаад тэдний сонголт бидний хувьд адислал вэ? Аврагч хэрхэн бидэнд нүгэл, үхлийг ялан дийлэхэд тусалсан бэ?

Moсe 4:1–4

Надад сонгох хүч бий.

Зөв, бурууг сонгох боломж нь ямар нандин бэлэг болохыг таны заадаг хүүхдүүд ухааран ойлгодог уу? Адам, Ева хоёрын түүх энэ бэлэгт талархалтай байхад нь хэрхэн тэдэнд туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сонголтоо өөрөө хийхийн ач холбогдлыг үзүүлэхийн тулд дараахтай адил энгийн үзүүлэнт хичээлийг бодож үз: Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг дан нэг өнгөөр зурахад хүүхдүүдийг урь. Энэ нөхцөлд сонголттой байх нь яагаад дээр вэ? Бурханы төлөвлөгөөнд сонголт яагаад чухал болох талаар ярилцахын тулд Мосе 4:1–4 -ийг хамтдаа унш.

  • Зөв, буруу хоёрын хооронд сонголт хийх хэрэг гарсан хувийн туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Сонголт бүрийн боломжит үр дагаврын талаар тэднээр ярилцуул.

Мосе 5:4–15

Есүс Христийн ачаар би наманчилж, Бурхантай дахин хамт амьдарч чадна.

Тэнгэрлэг Эцэг биднийг Уналтын үр дагавраас аврахын тулд Есүс Христийг илгээсэн. Есүс Өөрийн цагаатгагч золиосоор дамжуулан бидэнд нас барсныхаа дараа амилуулагдаж, наманчлах юм бол нүглээсээ өршөөгдөх боломжийг олгосон билээ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт Адам, Евагийн ачаар болон Есүс Христийн ачааргэсэн хоёр гарчиг бич. Мосе 4:25; 6:48; Ром 5:12; 2 Нифай 2:22–23-ыг хамтдаа уншихдаа Уналтын үр дагаврыг тодорхойлоход хүүхдүүдэд тусал. Эхний гарчиг доор юу сурч мэдсэнийг нь тэднээр бичүүл. Үүний дараа Мосе 5:8–11, 14–15; 6:59; Алма 11:42-ыг уншихдаа Есүс Христ хэрхэн нүгэл, үхлийг ялан дийлснийг тодорхойлоход тэдэнд тусал. Энэ талаар юу сурч мэдсэнийг нь хоёр дахь гарчиг доор бичүүл. Бид яагаад Есүс Христэд талархдаг вэ?

  • Аврагчийн Цагаатгалын тухай дүрс бичлэгийг үзүүл. Есүс Христийн талаар бодол санаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Хэдэн хоногийн өмнөөс Аврагчийн Цагаатгалын тухай судар эсвэл дуу сонгон ангийнхантайгаа хуваалцахыг хэдэн хүүхдээс хүс. Яагаад энэ нь тэдэнд таалагддаг талаар ярихад тэднийг урамшуулан дэмж. Нэг эсвэл хэд хэдэн дуу хамтдаа дуул.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, Адам, Ева хоёрын ачаар бидэнд байгаа адислалынхаа талаар ярихад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Эдгээр тойм нь заах үедээ зайлшгүй дагах удирдамж гэж битгий бод. Харин үүнийг та заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээний талаар бодож байхдаа сүнслэг удирдамж хүлээн авах эх сурвалж болгон ашигла. ( Аврагчийн арга барилаар заах нь,7-г үзнэ үү.)