“12-р сарын 27–1-р сарын 2. Мосе 1; Абрахам 3: ‘Энэ нь Миний ажил мөн Миний алдар суу бөлгөө’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“12-р сарын 27–1-р сарын 2. Мосе 1; Абрахам 3,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
12-р сарын 27–1-р сарын 2
Мосе 1; Абрахам 3
“Энэ нь Миний ажил мөн Миний алдар суу бөлгөө”
Та Бурханы Мосе, Абрахам хоёрт юу гэж хэлснийг уншихдаа таны заадаг хүүхдүүдэд Тэр юу гэж хэлэх байсныг бод. Та тэднийг гэх Түүний хайрыг мэдрэхэд хэрхэн хүүхдүүдэд тусалж чадах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Заримдаа дуу нь хүүхдүүдэд сурч буй зүйлээ эргэн санахад тусална. “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2–3) дууны хэдэн нотыг тоглоод эсвэл аялаад, хүүхдүүдээр таалга. Эцэг эх нь болон бусад хүн хэрхэн “[тэднийг [хөтлөн удирдаж,” мөн “замаа олоход [тэдэнд] туслах” арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Бурханы хүүхэд.
Та Moсе 1:1–4, 6 -аас Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааныхаа талаар юу мэдэж авч болох вэ? Та хүүхдүүдэд Бурханы хүүхэд байх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Чи миний хүү билээ” (Мосе 1:1–4) хэмээн Бурханы Мосед хэлсэн үгийг хүүхдүүдэд уншиж өг. Нэг хүүхдийг ангийн өмнө гарч ирэхэд уриад, түүнээс “[Хүүхдийн нэр], чи бол Бурханы хүүхэд” гэж таныг даган давтан хэлэхийг хүс. Ангийн хүүхэд бүрээр энэ үгийг давтан хэлүүл.
-
Хүүхдүүдийн хэд хэдэн зураг үзүүлээд, эдгээр хүүхэд бүгд Бурханы хүүхэд мөн эсэхийг ангийнхнаас асуу. Хүн бүр Бурханы хүүхэд мөн гэдгийг онцол. Хүүхдүүдэд ээлжлэн толинд хараад, өөрсдийгөө Бурханы хүүхэд гэдгээ гэрчлэх боломж олго.
-
“Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2–3) дууг хүүхдүүдтэй хамт дуул. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг тэднээр будуулж, уг дуунд заасан үнэнийг авч үзэхдээ ашигла.
Би төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй амьдарч байсан.
Мөнх бус оршихуйн өмнөх амьдралынхаа талаар мэдэх нь мөнхийн үнэн дээр үндэслэн сонголт хийхэд биднийг өдөөдөг. Та Aбрахам 3:22–28-ыг судлахдаа хүүхдүүдэд тэдний мөнхийн мөн чанарынх нь тухай хэрхэн заахаа эргэцүүлэн бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Хуучин Гэрээний тухай” ( Хуучин Гэрээний түүхүүд) номыг ашиглан мөнх бус оршихуйн өмнөх амьдралын тухай заа. Үүний дараа уг түүхийг танд эргүүлэн ярихад хүүхдүүдийг урь. Яагаад Тэнгэрлэг Эцэг энэ дэлхий рүү биднийг илгээсэн бэ? Абрахам 3:25-ыг уншиж өгч байх хооронд хариултаа олж мэдэхэд нь хүүхдүүдэд тусал.
-
( “Би Бурханы зааснаар амьдарна” [Хүүхдийн дууны ном, 86-88]) зэрэг Бурханы төлөвгөөний тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Дууны үгэнд заасан мөнхийн үнэнийг ойлгоход нь тэдэнд тусал.
Тэнгэрлэг Эцэг намайг дахин Өөртэй нь хамт амьдраасай гэж хүсдэг.
Мосе 1:39 дээрх үнэн хэрхэн таны амьдралыг адисалсан бэ? Та эдгээр адислалаас хүртэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мосе 1:39 дээрх “Миний ажил,” “мөнх амьдрал” гэсэн үгсийг онцлоод, үүнийг давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал. Өдөр бүр хийдэг ажлынхаа талаар хүүхдүүдэд ярь. Тэнгэрлэг Эцэгийн ажил бол бидэнд мөнх амьдралыг хүлээн авахад буюу Өөртэй нь адилхан болж, дахин хамт амьдрахад туслах явдал юм гэдгийг тэдэнд заа.
-
Нэг эцэг эхийг ангид ирж, хол газар (жишээлбэл, сургуульд, номлолд гэх мэт) байж байгаад хүүхэд нь гэртээ эргэж ирэхэд ямар байдаг талаар хуваалцахад урь эсвэл тийм үед ямар байсан талаар өөрийн бодол санааг хуваалц. Тэнгэрлэг Эцэг биднийг эргэж ирээсэй хэмээн ямар их хүсдэгийг хүүхдүүдэд заахдаа энэ жишээг ашигла.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Мосе 1:4, 30, 37–39; Абрахам 3:22–28
Би Бурханы хүүхэд бөгөөд Тэрээр Өөрт нь эргэн очиход надад туслахыг хүсдэг.
Мосе 1:4, 37–39 болон Абрахам 3:22–28 нь Бурхантай харилцах бидний харилцаа, дэлхийд биднийг илгээх болсон Түүний зорилгын талаар эрхэм үнэнийг заадаг. Та эдгээр үнэнээс суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болохоо тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мосе 1:4, 37–39 болон Абрхахам 3:24–25-ыг хүүхдүүдтэй хамт унш. Тэдэнд асуулт асууж, эдгээр шүлгээс таалагдсан үг, хэллэгээ хуваалцах боломж олго. Тэнгэрлэг Эцэгийн тухай болон өөрсдийн талаар бид эдгээр шүлгээс юу мэдэж авдаг вэ?
-
Тэнгэрлэг Эцэгийн зарим бүтээлийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Мосе 1:30-ийг уншаад, эдгээр бүтээлийн зорилгын талаар Мосе Бурханаас асуусан гэдгийг тайлбарла. Хариултаа 39-шүлгээс хайж олоход хүүхдүүдэд тусал. Бурханы зорилго бол хүүхэд бүрд мөнх амьдралаас хүртэхэд туслах явдал гэдгийг гэрчил.
-
“Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл[ийг]” (Aбрахам 3:25) хийх эсэхээ сонгох хэрэгтэй байсан нөхцөл байдлын тухай бодоход хүүхдүүдэд тусал. Уг нөхцөлд өгч болох хариултуудаар дадлага хий эсвэл хариултуудын талаар ярилц. Буруу сонголт хийх үед маань Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Би Сатаны уруу таталтад автахгүй байж чадна.
Moсe 1:12–26-г судалж байхдаа Сатаныг сөрөн зогсохын тулд Мосегийн хийсэн зүйлсийг олж мэд. Мосегийн жишээ уруу таталттай тулгарахад нь хэрхэн хүүхдүүдэд тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мосе 1:12–26 дээрх Мосед тохиолдсон үйл явдлыг өөрийн үгээр хураангуйлан ярь эсвэл нэг хүүхдээс ийн ярихыг хүс (мөн “I Am a Son of God” [ChurchofJesusChrist.org] нэртэй дүрс бичлэгийг үзнэ үү). Мосе хэрхэн Сатаны уруу таталтыг даван гарч чадсан талаар эдгээр шүлгээс хайж олж мэдэхэд хүүхдүүдийг урь. (Тэдэнд тусламж хэрэгтэй бол 13, 15, 18, 20–22, 26-р шүлгийг зааж өг).
-
Хайрцагтай багаж хэрэгсэл (эсвэл зураг) авчраад, багаж бүр дээр уруу таталтыг эсэргүүцэх (залбирах, дуулал дуулах, судраас унших, бусдад үйлчлэх гэх мэт) арга замыг бич. Хүүхэд бүрд нэг багаж сонгоод, дээр нь бичсэн үйлдэл уруу таталтыг эсэргүүцэхэд маань тусалж болох нөхцөл байдлын тухай ярих боломж олго. 25–26-р шүлгийг хамтдаа уншаад, уруу таталттай тулгарахад Бурхан бидэнд тусална гэдгийг гэрчил.
Би төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй амьдарч байсан.
Мөнх бус оршихуйн өмнөх амьдралыг харсан Абрахамын үзэгдлийг дүрсэлсэн эдгээр шүлэг нь “Би хаанаас ирсэн бэ?” мөн “Би яагаад энд байгаа вэ?” гэх асуултад хариулахад хүүхдүүдэд тусалж болно. Хариултаа олоход нь та хэрхэн тэдэнд тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт Абрахам 3:22–28-тай холбоотой дараах асуултуудыг бич Төрөхөөс өмнөх бидний амьдралд юу болсон бэ? Тэнд хэн байсан бэ? Дэлхийг яагаад бүтээсэн бэ? Эдгээр шүлгийг уншин, хариултаа олоход хүүхдүүдийг урь.
-
Тойрогт дөнгөж төрсөн хүүхэд байвал эцэг эхийг нь хүүхдээ ангид авчран, хүүхдээ энэ дэлхийд өлгийдөн авахад төрсөн мэдрэмжээсээ хуваалцахад урь. (Та бас дөнгөж төрсөн хүүхдийн зураг үзүүлж болно.) Тэр нялх хүүхдийн сүнс дэлхийд ирэхийн өмнө хаана байсан талаар хүүхдүүдтэй ярилц. Өөрийгөө Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь дөнгөж төрсөн тэр хүүхдэд яагаад чухал вэ?
-
“Ариун Эцэг минь амьд” (Хүүхдийн дууны ном, 4) эсвэл “Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 86–87) зэрэг Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөний тухай дуунуудыг дуул. Дууны үгэнд тохирох зураг зурахад хүүхдүүдийг урь. Зургуудаа ашиглан тухайн дуунд байгаа үнэнүүдийг бие биедээ заах боломжийг тэдэнд олго.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдийн хэсгийн ангид сурсан зүйл нь хүүхдүүдийг гэр орондоо суралцахад урамшуулан дэмжиж, бататгаж болох арга замуудыг эргэцүүлэн бод. Жишээлбэл, та энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урьж болно.