Хуучин Гэрээ 2022
1-р сарын 3–9. Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5: “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ”


“1-р сарын 3–9. Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5: ‘Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 3–9. Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Дэлхий болон сарны зураг

1-р сарын 3–9

Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5

“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ”

Та Эхлэл 1–2, Мосе 2–3,болон Абрахам 4–5-ыг судлахдаа өөрийн зааж байгаа хүүхдүүдийн талаар бодон, эдгээр бүлгээс ямар ямар үнэнийг ойлгоход нь тэдэнд туслахаа тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бүтээсэнд нь талархдаг ямар нэгэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь тэдэнд санаа өгч болох зургуудыг үзүүл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Moсе 2

Есүс дэлхийг бүтээсэн.

Бүтээлтийн талаар мэдэх нь Бурханы хайрыг илүү ихээр мэдрэхэд мөн дэлхийн талаарх ойлголтоо өсгөн нэмэгдүүлэхэд хүүхдүүдэд тусална. Та Бүтээлтийн тухай хичээлээ хэрхэн сүнсээр өдөөгдсөн болгож чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бүтээлтийн өөр өөр үеийг үзүүлсэн зургуудыг хүүхдүүдэд үзүүлээд ( Мосе 2-т дүрсэлснээр мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Есүс Христ дэлхийг бүтээсэн” бүлгийг үзнэ үү), зургуудыг дүрслэх үйл хөдлөлийг бодоход тэдэнд тусал. Жишээлбэл, тэд хуурай газрыг төлөөлөн гараа зангидаж эсвэл усны долгионыг төлөөлөн гараа даллаж болно (Мосе 2:9–10-ыг үзнэ үү). Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр биднийг хайрладаг тул Есүс тэдгээрийг бүтээсэн тухай гэрчлэлээ хуваалц.

  • Сайхан дэлхий” (Хүүхдийн дууны ном, 123) зэрэг Есүс Христийн бидэнд зориулан бүтээсэн зүйлийн тухай дуу дуул. Дуунд дурдсан бүтээлийн зургийг зурахыг хүүхдүүдээс хүс.

    Бүтээлтийн өөр өөр үеийг харуулан оёсон хөнжил

    Creation (Бүтээлт), Жоан Хиббэрт Дуртчи

Мосе 2:26–27

Би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэнээ хүүхдүүд мэдсэнээр өөрсдийн болон бусдын бие махбодыг хүндлэн дээдэлдэг болдог.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд “Бибээр, Бурхан өөрийн дүр төрхөөр хүмүүнийг бүтээв” гэж хэд хэдэн удаа давтаж хэлэхэд тусал (Мосе 2:27). Тэнгэрлэг Эцэг бидний биеийг яг Өөрийнхөө биетэй адилхан бүтээсэн гэдгийг тайлбарла. Таныг биеийн хэсгүүдийг нэрлэхэд хүүхдүүдийг биеийнхээ хэсгүүдийг заахад эсвэл “Толгой, мөр, өвдөг, хөл” (Хүүхдийн дууны ном, 129) зэрэг бидний бие махбодтой холбоотой дуу дуулахад урь.

  • Хүүхдүүдийг биеэрээ хийж болох зүйлсийг хийж үзүүлэхэд уриад, бусдаар нь үзүүлж буй зүйлийг нь таалга. Яагаад бие махбоддоо талархаж байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Цаасан дээр биеийн хэлбэрийг зураад, хэсэгчлэн хайчилж эвлүүлдэг тоглоом хий. Хэсгүүдийг тараагаад, хүүхдүүдээр хамтдаа нийлүүлэн биеийг бүтэн болгуул. Биеийн хэсэг бүрээр хийж болох зүйлсээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Бидний бие махбодыг Бурханы дүр төрхөөр бүтээсэн талаар гэрчлэлээ хуваалц.

Мосе 3:2–3

Хүндэтгэлийн өдөр бол ариун бөлгөө.

Багаасаа Хүндэтгэлийн өдрөө ариунаар сахидаг дадал хэвшилтэй болсон хүүхдүүд амьдрал нь завгүй, татлаа түлхээ ихтэй болсон ч энэ зарлигийг сахих магадлал өндөртэй байдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мосе 3:2–3-ыг уншаад, Бурхан 7 дахь өдөр юу хийснийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Ариун өдөр болгохын тулд ням гараг бид юу хийдэг мөн бусад өдөр юу хийдгийг үзүүлсэн зургуудыг (эсвэл энгийн зураг зурж) авчир. Хүүхдүүдээр зургуудыг ням гараг болон бусад өдөр гэж хоёр хэсэгт хуваалга. Яагаад Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь чухал болохыг гэрчил.

  • Хичээл орохоос хэд хоногийн өмнө нэг хүүхдийг эсвэл эцэг эхийг нь Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд гэр бүлээрээ юу хийдгээ хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Бусад хүүхдийг гэр бүлээрээ юу хийдгээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Moсе 2

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган доор дэлхийг бүтээсэн.

Та Мосе 2 -ыг ашиглан, Бурханы төлөвлөгөөний нэгэн хэсэг болгох зорилгоор дэлхий бүтээснийг хүүхдүүдэд олж харахад нь тусал. Эдгээр бүлгийг уншихдаа Бүтээлтийн талаарх хүүхдүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд туслах ямар ямар санаа орж ирж байна вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өөр хүний удирдамж зааврыг даган хийж байсан ямар нэгэн зүйлээ бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, эцэг эх, ах эгч дүүгийнхээ заавраар жор гаргасан байж болно. Самбарт Дэлхийг хэн бүтээсэн бэ? гэж бичээд, хариултаа Мосе 2:1-ээс олоход хүүхдүүдийг урь. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган доор дэлхийг бүтээснийг гэрчил.

  • Хүүхэд бүрд Мосе 2 дахь бүтээлтийн нэг өдөртэй холбоотой шүлгийг оноож өгөөд, Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын тухайн өдөр бүтээсэн зүйлсийг зурахыг тэднээс хүс. Зургаа бариад, Бүтээлтийн өдрийн дарааллаар зогсохыг хүүхдүүдээс хүсэн, оноосон өдөр нь юу болсныг бусад хүүхдэд ярьж өгөхөд хүүхэд бүрийг урь. Бүтээлтийн түүхээс бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авч чадах вэ?

Мосе 2:26–27

Адам, Ева хоёрыг Бурханы дүр төрхөөр бүтээсэн.

Дэлхий бидний бие махбодын талаар олон худал хуурмаг мэдээ мэдээллийг хүүхдүүдэд өгдөг. Мосе 2:26–27 дээрх сургаал нь бие махбодоо эрхэмлэн дээдэлж, нандигдан хайрлах хүчтэй сэдэл өгдөг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мосе 2:26–27-г хамтдаа унш. Эдгээр шүлэг бидний бие махбодын талаар юу зааж байна вэ? “God’s Greatest Creation” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүл эсвэл “Your Body Is a Temple” (Friend, Aug. 2019, 24–25) тоглоомыг тогло. Та нар мөн өөрсдийн бие махбодын төлөө Тэнгэрлэг Эцэгт талархахад нь хүүхдүүдэд туслах ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний “Your Body: A Magnificent Gift to Cherish” (New Era, Aug. 2019, 2–7) захиасаас холбогдох эшлэлүүдийг хамтдаа олж уншиж болно.

  • Биеийн зургийг самбарт зураад, хүүхдүүдийг биеийн нэг хэсгийг сонгон, яагаад үүнд талархаж байгаагаа хажууд нь бичихэд урь. Бие махбодтой байгаадаа талархаж, биднийг Бурханы дүр төрхөөр бүтээснийг гэрчил.

Эхлэл 2:2–3

Хүндэтгэлийн өдөр бол ариун бөлгөө.

Тэд яагаад ням гарагт бусдаас өөр ханддаг талаар найз нөхдөдөө тайлбарлах хэрэг хүүхдүүдэд гарч магадгүй. Эхлэл 2:2–3 нь яагаад Хүндэтгэлийн өдөр ариун өдөр болохыг заадаг. Хүүхдүүдэд сургаалыг илүү сайн ойлгож, энэ сургаалыг тайлбарлахад нь туслахын тулд та юу хийж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлаж, хүндэлдгийг маань харуулдаг вэ? Яагаад тэд Тэнгэрлэг Эцэг болон Есүсийг хүндлэх зүйлсийг ням гарагт хийдгээ найздаа тайлбарлаж байгааг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Тайлбарлахдаа Эхлэл 2:2–3-ыг ашиглахыг тэдэнд санал болно.

  • Хүндэтгэлийн өдрийг ариун байлгахын тулд хийж болох аль болох олон зүйлийг жагсааж бичих хэдэн минут хүүхдүүдэд гаргаж өг. Гаргасан жагсаалтаа хуваалцахад хүүхдүүдийг уриад, тэдний бодоогүй санааг бусад нь хуваалцсан бол жагсаалтдаа нэмж бичихийг урамшуул. Жагсаалтаа гэртээ авч очин, Хүндэтгэлийн өдөр хийх сайн зүйлсийн санаа хэрэгтэй бол эргэн харахыг хүүхдүүдэд зөвлө.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангидаа хийсэнтэй адилхан үйл ажиллагааг хэрхэн гэр бүлийнхэнтэйгээ хийж болохоо бодоход хүүхдүүдэд тусал. Та тэдэнд өөрсөддөө сануулах зурвас бичихэд тусалж болно.

Заах чадвараа сайжруулах

Бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэхэд нь хүүхдүүдэд тусал. Сурч байгаа зарчим, түүхтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг барьж босгон, зурж, будах юм бол тэд илүү сайн тогтоодог. Өөрсдийн бүтээсэн зүйлээ гэрийнхэндээ заахдаа ашиглахад тэднийг урамшуулан дэмж. ( Аврагчийн арга барилаар заах нь, 25-ыг үзнэ үү.)