“2-р сарын 7–13. Эхлэл 12–17; Абрахам 1–2: ‘Зөв шударга ёсыг агуугаар дагагч бай’ Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“2-р сарын 7–13. Эхлэл 12–17; Абрахам 1–2,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
2-р сарын 7–13
Эхлэл 12–17; Aбрахам 1–2
“Зөв шударга ёсыг агуугаар дагагч бай”
Энэ долоо хоногт Эхлэл 12–17, Абрахам 1–2-ыг судалж байхад Ариун Сүнс танд юу заасан бэ? Ариун Сүнс өөрсдөд нь юу заасан талаар хуваалцах боломжийг ангийн гишүүдэд олго.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд Эхлэл 12–17, Абрахам 1–2 дээр сурсан зүйлсээ хуваалцах боломж олгохын тулд тэднээр эдгээр бүлэгт дурдсан хэн нэгнийг сонгон авч, дараахтай адил байдлаар өгүүлбэрийг гүйцээж бичүүлж болно. Тухайлбал: “Абрахам надад заасан” эсвэл “Сара надад заасан.”
Сургаалыг заа
Эхлэл 15:1–6; 17:15–22; Абрахам 1:1–19
Бурхан итгэл, зөв шударга хүслийн маань төлөө биднийг адислах болно.
-
Эхлэл 15; 17; Абрахам 1 дээр цэдэглэгдсэн Абрахам, Сара хоёрын туршлага ангийн гишүүдэд зөв шударга хүсэл нь Их Эзэний цаг хугацаанд гүйцэлдэх болно гэсэн итгэлээ тээж үлдэхэд тусална. Та энэ зарчмын дагуу хэрхэн ярилцлага өрнүүлж болох вэ? Нэг санаа нь Эхлэл 15:1–6, Aбрахam 1:1–19-ийг судалж, Абрахамын хүсэл, хүнд хэцүү нөхцөл байдлыг дүрслэхэд ангийнхныг урих явдал юм. Абрахам, Сара хоёр хүнд хэцүү цаг үед итгэлээ хэрхэн харуулсан бэ? (Еврей 11:8–13-ыг үзнэ үү). Эцэст нь тэдний зөв шударга хүсэл хэрхэн гүйцэлдсэн бэ? (Эхлэл 17:15–22; 21:1–3; Сургаал ба Гэрээ 132:29; Абрахам 1:31-ийг үзнэ үү). Зөв шударга хүсэл маань бидний хүссэнээр болоогүй үед ч гэсэн бид итгэлээ хэрхэн харуулж чадах вэ? Ангийн гишүүд Аврагч өөрсдийг нь ийм нөхцөлд хэрхэн дэмжиж байсан талаар хуваалцаж болох юм.
-
Ангийн зарим гишүүн сайн мэдээний дагуу амьдрах гэж хичээхдээ гэр бүлээсээ дэмжлэг авалгүй, бүр эсэргүүцэлтэй тулгарч байж ч магадгүй. Бид ийм нөхцөл байдалд зөв шударга амьдрахаар хичээж буй тэдэнд тусалж чадах юуг Абрахам 1:1–19 дээрээс мэдэж авч чадах вэ?
-
Та ангийн гишүүдээс Joseph Smith Translation, Genesis 14:36–40-ийг уншиж, Абрахамын итгэл, хүслийн талаар сурсан зүйлсээ хуваалцахыг хүсэж болно. Тэд бас аравны нэгээ төлөх итгэлээ хөгжүүлснээр хэрхэн адислагдаж байснаа хуваалцаж болно.
Абрахамын гэрээ бид бүгдийг адисалдаг.
-
Та ангийн гишүүдэд Абрахамын гэрээ гэж юу болох талаар ойлгоход нь туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг хуваалцаж болно (Мөн Gospel Topics, “Abrahamic Covenant,” topics.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Ангийн гишүүд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд санал болгосны дагуу Абрахам 2:6–11-ээс Абрахамын гэрээний талаар судалсан байж болох юм. Ангийн гишүүд юу сурч мэдсэнээ хуваалцаж болно. Эсвэл ангиараа эдгээр шүлгийг хамтдаа судалж болно. Бид Абрахамын гэрээгээр дамжуулан ямар амлалт, үүрэг хариуцлага хүлээн авдаг вэ? “Special Witness—President Nelson” видео бичлэг нь энэ асуултад хариулахад тусалж чадна (ChurchofJesusChrist.org/media-library/video/2011-04-18-special-witness-president-nelson). Энэ гэрээний адислалуудыг хүлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Бид Абрахамын үр удмын хувьд хэрхэн “дэлхийн бүхий л гэр бүлүүдийг адисалж чадах вэ”? (Aбрахам 2:11).
Эхлэл 14:18–19; Joseph Smith Translation, Genesis 14:25–40
“Мелкизедик нь итгэлтэй хүн байв.”
-
Сайн мэдээний Сэргээлтийн ачаар Сүмийн ихэнх гишүүн Мелкизедек санваарын талаар мэддэг боловч зарим хүн Мелкизедек гэдэг хүний талаар мэддэггүй. Ангийн гишүүдэд түүний талаар илүү ихийг мэдэж авахад нь туслахын тулд та тэднийг түүнийг танихгүй хэн нэгэнд түүнийг танилцуулахаар уригдсанаар төсөөлөхөд урьж, хэлэхийг хүссэн зүйлсээ самбарт жагсаахад урь. Тэд эдгээр зүйлийг Joseph Smith Translation, Genesis 14:26–27, 33–38 (Bible appendix); Алма 13:13–19; Сургаал ба Гэрээ 107:1–4 дээрээс уншсан зүйл дээрээ үндэслэж болно. Бид эдгээр шүлгээс Мелкизедик санваарын тухай юу ойлгож авах вэ?
Нэмэлт эх сурвалж
Абрахамын гэрээний адислалууд
Ахлагч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
“Эхэлж Абрахамтай байгуулсан, дараа нь Исаак, Иаковтай дахин баталсан Бурханы гэрээ онцгой ач холбогдолтой. Их Эзэн Абрахамын гэрээг шинэчлэхийн тулд энэ хожмын үед үзэгдсэн. … Энэ шинэчлэлээр дамжуулан бид хуучин цагийн тэдгээрийн адил ариун санваарыг болон үүрдийн сайн мэдээг хүлээн авсан юм. Бид сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч, санваарын адислалуудыг хүртэж, Бурханы хамгийн агуу адислал болон мөнх амьдралд тэнцэхүйц болох эрхтэй болдог” (“Гэрээнүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган).
“Абрахамын гэрээний хамгийн чухал адислалуудыг ариун сүмд хүртдэг. Эдгээр адислал бидэнд Анхны амилуулалтаар урагш гаран, ‘өөрсдийн өргөмжлөл хийгээд бүх зүйл дэх алдар суу тийш’ хаан ширээнүүд, хаант улсууд болон хүчнүүд мөн эзэгнэлүүдийг өвлөн авах боломжийг олгодог (Сургаал ба Гэрээ 132:19)” (Russell M. Nelson, in “Special Witnesses of Christ,” Ensign эсвэл Liahona, Apr. 2001, 7).