Хуучин Гэрээ 2022
1-р сарын 24–30. Мосе 7: “Их Эзэн Өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв”


“1-р сарын 24–30. Мосе 7: ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 24–30. Мосе 7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Олон хүн хайрлах арга замаар бие биедээ нөлөөлдөг

Бие биенээ хайрла, Эмма Доналдсан Тайлор

1-р сарын 24–30

Moсе 7

“Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв”

Та Мосе 7-г судалж байхдаа хичээл заадаг хүмүүсийнхээ талаар болон энэ бүлэг Сионы болон сайн мэдээний бусад зарчмын талаар юу гэж зааж байгааг ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалж чадах талаар бодоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Заримдаа энгийн асуулт тавьж, тунгаан бодоход хэдэн минут зарцуулах нь хүмүүст гэртээ сурч мэдсэн зүйлээ хуваалцахад хангалттай тус болдог. Та ангийн гишүүдэд Мосе 7-г хараад, Мосегийн номон дахь сэргээгдсэн үнэнүүдэд талархах сэтгэл төрүүлж буй нэг шүлэг олоод, үүнийгээ хуваалцах хэдэн минут гаргаж өгч болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Мосе 7:16–21, 27, 53, 62–69

Бид өнөө үед Сионыг хэрхэн байгуулж болох вэ?

  • Сион гэсэн ойлголтыг ангийнхандаа танилцуулах хамгийн сайн арга юу вэ? Нэг санаа бол хичээл орохоос өмнөх долоо хоногт ангийнхантайгаа холбоо бариад тэднийг Мосе 7:18 дээр дүрслэгдсэн Сионы хүмүүсийн онцлог шинжийг төлөөлж байгаа гэж үзсэн ямар нэг зүйлээ гэрээсээ авчрахад урих явдал юм. Энэ шүлгийг хамтдаа хэлэлцэх үед ангийн тань гишүүд авчирсан зүйлсийнхээ ач холбогдлыг тайлбарлаж болно.

    Бие биетэйгээ мэндэлж байгаа хүмүүс

    Бид “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” (Мосе 7:18) байхыг тулд хичээх ёстой.

  • “We Come Together and Unite as One” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг нь тойрогтоо болон гэр бүлдээ хэрхэн “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” (Мосе 7:18) байж чадах талаар ярилцлага өрнүүлэхэд бидэнд туслах болно. Ангийн гишүүдээс гэр бүл дотроо юм уу Сүмд эсвэл нийгэмд бусадтай хамт үйлчилж байхдаа эв нэгдлийг мэдэрч байсан үеэ бодож үзэхийг хүс. Ийм нөхцөлд эв нэгдэлтэй болохын тулд хүмүүс юу хийсэн бэ? Бид Сион болон эв нэгдлийн талаар Мосе 7-оос юу сурч болох вэ? (ялангуяа 16–21, 27, 53, 62–69-р шүлгүүдийг үзнэ үү). Дараах судрууд тус болж чадна. Үүнд: Филиппой 2:1–4; 4 Нифай 1:15–18; Сургаал ба Гэрээ 97:21; 105:5.

Мосе 7:28–44

Бурхан хүүхдүүдийнхээ төлөө уйлдаг.

  • Зарим нь Бурханыг алс холын, ойртоход бэрх, тэр байтугай хүйтэн хөндий гэж үздэг. Ангийнхандаа Бурхан бидний өдөр тутмын амьдралд оролцож, биднийг харж ханддаг гэдгийг ойлгоход нь туслахын тулд та Енохын үзэгдлийг хэрхэн ашиглаж болох вэ? Та ангийн гишүүдийг Мосе 7:28–44-ийг уншаад, Бурханы уйлсан зарим шалтгааныг жагсаахад урьж болно. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийн талаар ямар мэдрэмжтэй байдаг талаар эдгээр судар юу заадаг вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл энэ ярилцлагад нэмэлт ойлголт өгч болох юм.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь Мосе 7:28–31, 35 Бурханы талаар юу зааж байгааг тунгаан бодохыг санал болгодог. Гэртээ гүйцэтгэсэн хүмүүс ангийнхантайгаа бодлоо хуваалцахад бэлэн байж болох юм. Эсвэл та ангийн гишүүдийг эдгээр шүлгийг тунгаан бодоод, ангидаа ярилцахад урьж болно.

Мосе 7:59–67

Их Эзэн хожмын өдрүүдэд дахин ирэх болно.

  • Та ангийн гишүүддээ Мосе 7:59–67-д Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар юу гэж зааж байгааг олж мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Та эдгээр шүлгээс хоёр, гурван үнэнийг эсвэл үйл явдлыг самбар дээр жагсаагаад, ангийн гишүүдээс уг шүлгүүдийг олж, жагсаалт дээр нэмэхийг хүсэж болно. Хоёр дахь ирэлтийн талаарх хамгийн эртний бошиглолуудын нэг болох Енохын үзэгдлийн түүхийг бичсэн нь яагаад адислал болсон бэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бурхан хүүхдүүдийнхээ төлөө уйлдаг.

Ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү заасан.

“Тэнгэрээс өөрт нь нээгдсэн хүн төрөлхтний агуу үзэгдлийн дунд Енох мөнх бус амьдралын адислал, сорилтуудын аль алиныг ажиглан зогсохдоо Эцэгтэй харц тулгаран, Түүнийг уйлж байгааг хараад мэл гайхав. Тэр энэхүү дэлхий ертөнцийн хамгийн хүчирхэг Нэгэнд гайхан, биширсэн аясаар: ‘Та хэрхэн уйлж чаддаг билээ? … гэхэд,

Бараг бүхий л цаг үеийн үйл явдлуудыг харсан Бурхан “Өөрийн эдгээр ахан дүүсийг болгоогтун; тэд бол миний гарын бүтээл билээ. … Мөн тэд бие биенээ хайрлах ёстой, мөн өөрсдийн Эцэг намайг сонгох ёстой [гэсэн]… зарлиг өгсөн билээ, гэвч болгоогтун, тэдэнд хайрлах сэтгэл алга, мөн тэд өөрсдийнхөө цусан төрлийнхнийг үзэн яддаг. … Иймийн тул эдгээрийн зовохыг харсаар байж, тэнгэр уйлах ёсгүй гэж үү?’ [Мосе 7:29–33, 37] хэмээн хариулжээ.

Энэ ганц, анхаарал татсан дүр зургаар ямар ч Бурхны номтны зохиолоор дамжуулж чадахгүй Бурханы жинхэнэ мөн чанарыг заасан юм. Бурхан бидний амьдралд оролцдог гэсэн нь хэчнээн гайхалтай дүр төрх билээ! Бурханы хүүхдүүд Түүнийг, Түүний илгээсэн “Бурханы сайн мэдээг ч” сонгохгүй байгаа үед эцэг эх нь ямар их шаналах бол! [Ром 1:1]. Биднийг онцгойлон хайрладаг хэн нэгнийг хайрлах нь хэчнээн амархан билээ!” (“The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 72).

Заах чадвараа сайжруулах

Ангийн гишүүдийг гэртээ судар судлахад урамшуулан дэмж. Гэртээ судар судлахыг урамшуулах нэг арга зам бол ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судлахдаа олж авсан нээлт, бодол санаагаа хуваалцах цагийг гаргаж өгөх явдал юм. (Аврагчийн арга барилаар заах нь, 29-ийг үзнэ үү.)