Хуучин Гэрээ 2022
1-р сарын 17–23. Эхлэл 5; Мосе 6: “Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа”


“1-р сарын 17–23. Эхлэл 5; Мосе 6: ‘Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 17–23. Эхлэл 5; Мосе 6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Адам, Ева хоёр Едений цэцэрлэгийг орхисон нь

Диваажингаас хавьгүй дээр, Кэндал Рэй Жонсон

1-р сарын 17–23

Эхлэл 5; Мосе 6

“Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа”

Та ямар нэгэн нэмэлт судлах материал уншихаасаа өмнө Эхлэл 5, Мосе 6-г уншиж, тунгаан бодож, сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэ тойм нь заадаг хүмүүстээ өөртөө хамаатай үнэнүүдийг олж мэдэхэд туслах санаануудыг танд өгөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг Эхлэл 5, Мосе 6-г судлахад төрсөн санаа бодол, туршлагаасаа хуваалцахад хэрхэн урамшуулан дэмжих вэ? Та самбар дээр Адам, Енох гэж бичээд, өөрсдөд нь чухал санагдсан энэ хоёр бошиглогчийн хэн нэгний хийсэн юм уу заасан ямар нэг зүйлийг бичихэд урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Мосе 6:26–39

Их Эзэн биднийг хангалтгүй байсан ч Түүний ажлыг хийлгэхээр дууддаг.

  • Ангийн тань хэн нэгэн гэртээ юм уу сүм дээр хүлээсэн үүрэгтээ хангалтгүй байдаг гэж бодож байсан эсвэл бодсоор байгаа талаар сайхан жишээ гарч болох юм. Их Эзэн өөрт нь тусалж чадна гэсэн ангийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг бэхжүүлэхийн тулд та тэднийг Мосе 6:26–39 дээрх Енохын туршлагыг уншихад урьж болно. Бурхан Енохын айдсаас үл хамааран Өөрийнхөө ажлыг хийлгэхэд түүнд хэрхэн тусалсан бэ? Ангийн гишүүдээс судраас юм уу өөрийн амьдралаас сул дорой байдлаа даван туулж, Их Эзэний ажлыг гүйцэлдүүлсэн хүмүүсийн жишээг бодож үзэхийг хүс. Бид ямар ямар жишээ хуваалцаж болох вэ? (мөн Гэтлэл 4:10–16; Иеремиа 1:4–10; 2 Нифай 33:1–4; Ифер 12:23–29-ийг үзнэ үү).

  • Орчин үеийн төлөөлөгч, бошиглогчид дуудлагаа хүлээж авч байхдаа ямар мэдрэмжтэй байснаа дүрслэхдээ Енохтой адил санаа зовж байгаагаа илэрхийлсэн байдаг. Тэдний туршлага Мосе 6:26–39-ийн талаарх ангийн гишүүдийн ойлголтыг тэлж болох юм. “On the Lord’s Errand: The Life of Thomas S. Monson” (ChurchofJesusChrist.org; 35:46-өөс 39:40 минутын хооронд) эсвэл саяхан дуудагдсан Арван хоёрын чуулгын гишүүний хэлсэн үгийг харахыг бод (жишээ нь, ахлагч Роналд А.Расбанд, ахлагч Гари И.Стивэнсон, Дэйл Г.Рэнланд нарын гэрчлэлийг үзнэ үү [2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78–82]). Эдгээр жишээнээс ямар сэтгэгдэл төрснийг ангийн гишүүдээр хуваалцуул. Бид хангалтгүй байгаагаа мэдэрдэг мэдрэмжийн талаар энэ удирдагчдаас юу сурч болох вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй ерөнхийлөгч Томас С.Монсоны мэдэгдэл энэ ярилцлагад тустай байж болох юм.

Мосе 6:48–65

Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах нь биднийг Бурханд эргэн очиход бэлтгэдэг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм нь хүн бүр гэтэлгэгдэхийн тулд юу мэдэж авч мөн хийвэл зохихыг олж мэдэхийн тулд Мосе 6:48–62-ыг уншихыг санал болгодог. Ангийн гишүүд гэр гэртээ судалж байхдаа олж авсан ойлголтуудаа хуваалцаж болно. Эсвэл та нар Мосе 6:48–62-ыг ангидаа хамтран ярилцаж болно. Бид итгэх, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах зэрэг нь яагаад хэрэгтэй талаар асууж буй хүнд хэрхэн хариулах вэ? Их Эзэн 53–65-р шүлгэн дээр энэ асуултад хэрхэн хариулсан бэ мөн бид Түүний хариултаас юу сурдаг вэ?

    Судар судалж буй гэр бүл

    Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах ёстой.

Мосе 6:51–63

“Эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заа.”

  • Бид Мосе 6:51–63 дээрээс Их Эзэний Адамд заасан мөн түүнээс ирээдүйн үеийнхэндээ заахыг хүссэн сайн мэдээний үнэнүүдийн тухай мэдэж авдаг. Ангийн гишүүд 51–52, 53–57, 58–60, 61–63 зэрэг жижиг бүлэг шүлгүүдийг судалснаар эдгээр үнэний талаар жагсаалт гаргаж болно. Энэ үнэнүүд өнөөгийн өсөж буй үеийнхэнд яагаад чухал байна вэ? Та залуучуудыг эдгээр шүлгээс Аврагчийн талаар юу мэдэж аваасай гэж хүсэж байна вэ? Ангийн гишүүд эдгээр үнэнийг хүүхэд, өсвөр үеийнхэнд илүү үр дүнтэй заахад бие биедээ туслах санаа, туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байж болох юм. Бид Мозая 4:14–15, Сургаал ба Гэрээ 68:25–28; 93:40–50 дээрээс Их Эзэний эцэг эхчүүдэд өгсөн өөр ямар ямар зааврыг олж мэдсэн бэ?

  • Мосе 6 дээрх эцэг эхчүүдийн хүүхдүүддээ заах үүрэг хариуцлагаас гадна та ангийн гишүүдийг дараах видео бичлэгүүдээс нэг юм уу хэд хэдийг үзэхэд урьж болно. Үүнд: “Parenting: Touching the Hearts of Our Youth,” “Proclamation Series: Children” эсвэл “Mother in Israel” (ChurchofJesusChrist.org). Бид хүүхдүүддээ сайн мэдээг заах талаар эдгээр видео бичлэгээс юу мэдэж авдаг вэ? Хэрэв та өсвөр үеийнхэнд зааж байгаа бол гэртээ сайн мэдээг заах гэж хичээж буй эцэг эхчүүдийг хэрхэн дэмжиж болох тухай хуваалцахад тэднийг урьж болно.

    2:3
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

“Их Эзэн дуудсан нэгнээ тэнцэхээр болгодог.”

Ерөнхийлөгч Томас С.Монсон ”Одоо та нарын зарим нь угийн ичимхий эсвэл өөрсдийгөө дуудлага хүлээж авахад таарах чадваргүй гэж бодож болно. Энэ ажил зөвхөн та нарынх биш мөн минийх биш гэдгийг санаарай. Энэ нь Их Эзэний ажил бөгөөд бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үедээ Их Эзэний туслалцааг авах эрхтэй юм. Их Эзэн дуудсан нэгнээ тохирохоор болгодог гэдгийг санаарай” хэмээн заасан (“Duty Calls,” Ensign, May 1996, 44).

Заах чадвараа сайжруулах

Ариун Сүнс бол багш мөн. Багшийн хувьд хүлээх таны үүрэг чухал хэдий ч Ариун Сүнс жинхэнэ багш гэдгийг санаарай. Ангийн гишүүдийг Сүнснээс суралцаж, суралцсан зүйлийнхээ тухай бусадтайгаа хуваалцахад тусал.