“1-р сарын 3–9. Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5: ‘Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“1-р сарын 3–9. Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
1-р сарын 3–9
Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5
“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ”
Заахад бэлтгэхийн тулд эхлээд Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5-ыг уншаад, тунгаан бодож мөн сүнслэг өдөөлтөө бичнэ үү. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон доорх санаанууд нь эдгээр бүлгийн сургаалыг ойлгож мөн заахад танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Бурхан Бүтээлтийн үед бүтээсэн бүхэн нь“сайн” байсныг дахин дахин тунхагласан (Мосе 2:4, 10, 12, 18, 21, 25, 31-ийг үзнэ үү). Ангийн гишүүдийг энэ долоо хоногт гэртээ судраас уншиж байхдаа олсон сайн сайхан зүйлсээ хуваалцахад урь. Тэдний олж мэдэж авсан зүйлсийн сайн тал юу байсан бэ?
Сургаалыг заа
“Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн.”
-
Ангийн гишүүд Эхлэл, Мосе, Абрахам номуудын Бүтээлтийн түүхүүдээс төстэй болон ялгаатай талуудыг анзаарсан байж болно. Ангийн гишүүдийг Эхлэл 1 дээрх Бүтээлтийн түүхийн тухай бидний ойлголтыг Мосе 2 дээрх Иосеф Смитийн Орчуулга хэрхэн нэмэгдүүлснийг хуваалцахад урамшуул. Бид Абрахам 4-өөс өөр ямар ойлголттой болсон бэ? Илүү олон хүнд хуваалцах боломж олгохын тулд та ангийнхнаа энэ харьцуулалтыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдээр хийхэд урамшуулж болно. (Чухал ялгаатай зарим шүлгийг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт тэмдэглэсэн.) Олон түүхтэй байх нь бидэнд ямар ашиг тустай вэ? Эдгээр түүх Бурхан Бүтээлтийн талаар биднийг юу мэдээсэй гэж хүсэж байгаа талаар юу өгүүлж байна вэ?
-
Бурхан Адам, Ева хоёрыг бүтээхдээ дэлхийг болон Түүний бусад бүтээлийг захирах эрх мэдлийг тэдэнд олгосон (Эхлэл 1:28; Мосе 2:28; Абрахам 4:28). Сургаал ба Гэрээ 59:16–21, 104:13–18 нь дэлхийг зөв шударгаар захирна гэдэг нь юу гэсэн утгатай болохыг бидэнд илүү сайн ойлгоход хэрхэн туслах вэ?
-
Хичээлээс хэд хоногийн өмнө та ангийн гишүүдийг өөрсдийнхөө авсан эсвэл гэртээ байгаа Бурханы бүтээлүүдийн гоо үзэсгэлэнг өөрсдөд нь сануулдаг зургуудыг авчрахад урьж болно. Их Эзэний бүтээлч ажлын талаар суралцах нь Түүний болон бидний мөн дэлхийн талаарх бидний мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ? Ангийн гишүүд Эхлэл 1; Мосе 2; Абрахам 4 дээрх Бүтээлтийн эдгээр түүхээр дамжуулан Бурхан бидэнд ямар захиас өгсөн гэж бодож байгаагаа хуваалцаж болно. “For the Beauty of the Earth” (Hymns, no. 92) зэрэг Бүтээлтийн тухай дууллыг дуулах юм уу сонсох нь Бурханы бүтээлүүдэд талархан хандахад ангийн гишүүдэд тусалж болно.
Эхлэл 1:26–28; Мосе 2:26–28; Абрахам 4:26–28
Биднийг Бурханы дүр төрхөөр бүтээсэн.
-
Яагаад бидэнд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ ойлгох нь чухал вэ? Энэ үнэнийг сурахад та ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Тэд Эхлэл 1:26–28; Мосе 2:26–28; Абрахам 4:26–28-ыг юм уу “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийн хоёр дахь догол мөрийг уншиж болно. Энэ үнэн бидний өөрсдийгөө болон бусдыг мөн Бурханыг харах хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ? Ангийн гишүүд “Эцэг минь” эсвэл “Би Бурханы хүүхэд” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 42, 58 ) зэрэг дууллаас өөр ойлголттой болж болно.
-
“God’s Greatest Creation” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хүний гайхамшигт бие махбодын талаар гэрчилсэн байдаг (“Бурхандаа талархъя,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82). Ангиараа Эхлэл 1:26–28; Мосе 2:26–28 эсвэл Абрахам 4:26–28-ыг уншиж эхлэхээс өмнө энэ видео бичлэгийг хуваалцах талаар бод. Ерөнхийлөгч Нэлсоны гэрчлэл эдгээр шүлэг дээрх үнэнд талархах талархлыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
Эхлэл 1:27–28; Мосе 3:18, 21–25; Абрахам 5:14–19
Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлтийг Бурхан томилсон.
-
Өнөө үед дэлхийн гэрлэлтийн талаарх олон үзэл бодол мөнхийн үнэнээс зөрж байна. Та ангийнхандаа гэрлэлтийн талаарх Бурханы үзэл бодлын талаар ойлгож мэдэхэд нь туслахын тулд тэднийг Эхлэл 1:27–28; Мосе 3:18, 21–25; Абрахам 5:14–19-ийг уншаад, олсон үнэнээ самбарт жагсаан бичихэд урь. Тэд бас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org) дээрээс олж мэдсэн үнэнүүдээс жагсаалт дээрээ нэмж болно. Яагаад эдгээр үнэн бидэнд чухал вэ?
Нэмэлт эх сурвалж
Бүтээлтийн түүхүүдийг харьцуулах
Эхлэл |
Мосе |
Абрахам |
---|---|---|
Эхлэл | Мосе | Абрахам |
Эхлэл | Мосе | Абрахам |
Эхлэл | Мосе | Абрахам |
Эхлэл | Мосе | Абрахам |
Эхлэл | Мосе | Абрахам |
Эхлэл | Мосе | Абрахам |
Эхлэл | Мосе | Абрахам |
Эхлэл | Мосе | Абрахам |
Эхлэл | Мосе | Абрахам |