Хуучин Гэрээ 2022
3-р сарын 7–13. Эхлэл 37–41: “Эзэн Иосефтой хамт байв”


“3-р сарын 7–13. Эхлэл 37–41: ‘Эзэн Иосефтой хамт байв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“3-р сарын 7–13. Эхлэл 37–41,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Египетийн Иосеф шоронд байгаа нь

Египетийн Иосеф шоронд байгаа нь, Жэфф Ворд

3-р сарын 7–13

Эхлэл 37–41

“Их Эзэн Иосефтой хамт байв”

Энэ тойм дахь бүх үйл ажиллагааг заах нь бидний зорилго биш. Та заахаар бэлтгэхдээ Сүнс танд энэ тоймын аль үйл ажиллагаанууд ангийнхны тань хэрэгцээнд нийцэхийг мэдэж авахад туслахын төлөө залбир.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судлах явцдаа олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урамшуулахын тулд Эхлэл 37–41 дээрээс чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа сургамж юм уу зарчмыг илэрхийлсэн өгүүлбэр олоход тэднийг урьж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Эхлэл 37:1–28; 39; 40:1–19; 41:9–45

“Их Эзэн зовлон зүдгүүрт нь Иосефтой хамт байв.”

  • Иосефын нэгэн адил ангийн тань гишүүд хүнд зовлон бэрхшээлийг даван туулж болох юм. Иосефын жишээнээс урам зориг авахад нь ангийнхандаа туслахын тулд та тэдгээрийг гурван бүлэгт хувааж, бүлэг бүрээс дараах судрын хэсгүүд болох Эхлэл 39; 40:1–19-ийг эсвэл 41:9–45-ыг судалж үзэхийг хүсэж болно. Дараа нь бүлэг бүр Их Эзэн Иосефтой хэрхэн саад бэрхшээлд нь хамт байсан талаар хуваалцаж болно. Боломжтой бол ангийн гишүүд Их Эзэн хүнд хэцүү сорилтын үед нь тэдэнтэй хамт байсан туршлагаас хуваалцаж болно. Бид хэрхэн Их Эзэний оршихуйг амьдралдаа илүү сайн харж сурах вэ?

  • Энэ үзүүлэнт хичээл бидэнд саад бэрхшээлээс хэрхэн өндийж гарахыг харуулж тусалдаг. Жижигхэн хуванцар бөмбөг шиг хөнгөн зүйлсийг хуурай будаа эсвэл шошоор хагас дүүргэсэн савны ёроолд байрлуул. Хэн нэгнийг бөмбөгийг дээш гарч иртэл савыг зөөлөн сэгсрэхэд урь. Иосеф бөмбөгтэй юугаараа адилхан байсан бэ? Ангийн гишүүд Их Эзэний Иосефт саад бэрхшээлээ даван гарахад нь тусалж байгаа жишээнүүдийг Эхлэл 37:5–11; 39; 40:1–19; 41:9–45 зэргээс хуваалцаж болно. Тэд бас Их Эзэн үүнтэй адил арга замаар өөрсдөд нь тусалж байсан үеийг хуваалцаж болно.

  • Та ангийн гишүүдээс зөв шударга сонголт хийхтэй холбоотой “Do What Is Right” (Hymns, no. 237) зэрэг дууллыг дуулах юм уу шүлгийг уншихыг хүсэж болно. Дараа нь ангийн гишүүд уг дуулал дээр гарч буй захиасуудыг харуулсан ойлголт, үг хэллэгүүдийг Эхлэл 37:1–28; 39; 40:1–19; 41:9–45 дээрээс олж болно. Иосеф саад бэрхшээлтэй байсан ч зөв зүйлийг хийснээр хэрхэн адислагдсан бэ? Их Эзэн биднийг зөв зүйл хийсний төлөө зовлон бэрхшээлтэй үед маань адисалж байсан үеийг хэлнэ үү?

Эхлэл 37:5–11; 40; 41:1–38

Хэрэв бид үнэнч үлдвэл Их Эзэн биднийг удирдаж, зоригжуулах болно.

  • Хэдийгээр хүн бүр зүүдээр дамжуулан хувийн илчлэлт аваад байдаггүй ч бид Иосеф, Фараон болон түүний үйлчлэгчдийн туршлагаас илчлэлтийн талаар суралцаж болно. Та ангийн гишүүдийг Эхлэл 37:5–11; 40:5–8; 41:14–25, 37–38-ыг хараад, илчлэлтийн талаар сурсан зүйлээ хуваалцахад урьж болно. Та тэднийг өөрсдийг нь илчлэлт хүлээн авч, үүнийг ойлгож, үүний дагуу үйлдэхэд нь бэлдсэн зүйлсийг хуваалцахад урьж болно.

    Зүүдийг тайлж байгаа шоронд буй Иосеф

    Иосеф сөнч, талхчин хоёрын зүүдийг тайлж байгаа нь, Франчойс Жерард

Эхлэл 39:1–20

Их Эзэний тусламжтайгаар бид уруу таталтаас зугтаж чадна.

  • Та тэднээс энэ долоо хоногт Эхлэл 39-ийг уншаад, уруу таталтыг эсэргүүцэх талаар юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүсэж болох юм. Иосеф уруу таталтыг ялан дийлэхийн тулд юу хийсэн бэ? (7–12-р шүлгийг үзнэ үү). “Leave the Party,” “Dare to Stand Alone” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгүүд нь уруу таталтыг эсэргүүцсэн хүмүүсийн үлгэр жишээг харуулдаг. Бид уруу таталттай тулгарах үедээ Бурханы хүчийг олж авахын тулд юу хийж болох талаар жагсаалт гаргахыг ангийн гишүүдээс хүс. (Ангийн гишүүд Матай 4:1–11 юм уу Судруудын удирдамжийн “Уруу татах, уруу таталт” [scriptures.ChurchofJesusChrist.org] хэсгийн судруудаас санаа олж болно.)

  • Бэлгийн харьцааны нүгэл үйлдэх уруу таталтыг эсэргүүцэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд та Иосефын жишээг хэрхэн ашиглаж болох вэ? Эхлэл 39:1–20-ийг харахаас гадна ангийн гишүүүд “Chastity: What Are the Limits?” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж эсвэл “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” гэсэн сэдвийг (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [2011], 35–37) товхимлоос үзэж болно. Тэд бэлгийн харьцааны нүгэл рүү хөтөлдөг бодол, үг, үйлдлүүдийг эсэргүүцэх талаар сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж болно. “Наманчлал” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 28–29) сэдвийг харах нь Есүс Христийн бидэнд наманчлахыг санал болгосон боломжуудыг ойлгоход тусалдаг.

Эхлэл 41:15–57

Бид болзошгүй бэрхшээл зовлонд бэлтгэлтэй байх ёстой.

  • Та ангийн нэг гишүүнийг Фараоны зүүдийг (Эхлэл 41:15–24-ийг үзнэ үү) тайлбарлахад, өөр нэг гишүүнийг Иосефын тайллуудыг (25–32-р шүлгийг үзнэ үү) хуваалцахад урьж болно. Иосеф юу хийхийг санал болгосон бэ? (33–36, 47–49-р шүлгийг үзнэ үү). Энэ түүх бидний амьдралд ямар сургамж өгдөг вэ? (Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй зөвлөгөөг үзнэ үү).

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Зовлон зүдгүүртэй цагт бэлтгэлтэй байх

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Би та бүхнийг мөнгөө зөв зохистой зарцуулж, өр тавихаас зайлсхийхийн тулд аливаа зүйлсийг худалдан авахдаа хариуцлагатай хандахад уриалж байна. Өрөө чадах чинээгээрээ хурдан төлж дуусга. … Бага ч гэсэн нөөцтэй бол” гэж хэлжээ (“To the Boys and to the Men,” Ensign, Nov. 1998, 54).

Заах чадвараа сайжруулах

Сонсох нь хайрын илэрхийлэл юм. “Та ангийн гишүүдийн юу хэлж байгааг ойлгоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүс. Та тэдний хэлсэн, хэлээгүй зүйлсэд анхаарлаа хандуулбал тэдний хэрэгцээ, хүсэл тэмүүллийг илүү сайн ойлгодог болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 34).