“4-р сарын 4–10. Гэтлэл 14–17: “Нам гүм зогсож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“4-р сарын 4–10. Гэтлэл 14–17,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
4-р сарын 4–10
Гэтлэл 14–17
“Нам гүм зогсож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун”
Израилын хүүхдүүдийн туршлага ангийн тань гишүүдэд хэрхэн нөлөөлж болохыг бодож үзээрэй. Аль туршлагыг ярилцах нь хамгийн тохиромжтой вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Гэтлэл 14–17 нь дурсамжит түүхүүдээр дүүрэн. Ангийн нэг гишүүнийг эдгээр бүлэг дээрх үйл явдлыг зурж байхад бусад нь юу зурж байгааг тааж болно. Тэднээс түүхээс олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
Сургаалыг заа
Бид Сүнсийг дагах юм бол Тэнгэрлэг Эцэг биднийг чөлөөлдөг.
-
Улаан тэнгис израилчуудын хувьд үхлийн төгсгөл мэт санагдаж байсан ч Бурхан тэдний мэдэхгүй зүйлсийг мэдэж байсан юм. Улаан тэнгисийг гайхамшигтайгаар туулсан түүхийг давтах нь ангийн гишүүдэд Бурхан зовлон зүдгүүрээс нь чөлөөлж байсан үеийг сануулж болох юм. Та ангийн гишүүдээс Гэтлэл 14-ийг харж, энэ түүхийн юу нь тэднийг хамгийн ихээр урамшуулж байгааг хуваалцахыг хүсэж болно. Тэднийг зовлон бэрхшээлээс чөлөөлөгдсөн туршлагаа болон Бурхан тэднийг чөлөөлж чадна гэсэн итгэлийг нь хөгжүүлж буй шүлгүүдийг хуваалцахад урамшуул.
-
Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг хамтдаа унших нь сонирхолтой байж болох юм. Эдгээр шүлэг Мосегийн тухай юу зааж байна вэ? Эдгээр шүлэг Гэтлэл 14 дээрх үйл явдлуудын талаарх бодолд маань хэрхэн нөлөөлж байна вэ? Эдгээр нь зовлон бэрхшээлээс хэрхэн чөлөөлөгдөх талаар юу өгүүлж байна вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл энэ ярилцлагад нэмэлт ойлголт өгч болох юм.
Гэтлэл 15:23–27; 16:1–15; 17:1–7
Их Эзэн амьдралын турш биднийг хэрэгцээт зүйлсээр хангах болно.
-
Гэтлэл 15–17 дээр олон түүх гардаг ба эдгээр нь бидний бие махбодын төдийгүй сүнслэг хэрэгцээг хангах Их Эзэний хүч болон хүсэлд итгэх ангийн гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлдэг. Ангийн гишүүн бүр дараах хэсгүүдийн нэгийг судалж, сүнслэг захиасуудыг хайж болно. Үүнд: Гэтлэл 15:23–27; 16:1–15; 17:1–7 Олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг ангийн хэдэн гишүүнд олго. Бид эдгээр түүхийг материаллаг юм уу сүнслэг хэрэгцээгээ хангаж чадаагүй хэн нэгнийг урамшуулахад хэрхэн ашиглаж болох вэ?
-
Ангийн гишүүд эдгээр шүлгийг уншаад, гонгинон гомдоллож буй жишээнүүдийг олж тогтоож болно. Бид гонгинон гомдоллох гэдгийг хүнд хэрхэн тайлбарлаж өгч болох вэ? Гонгинон гомдоллох нь ямар ямар хор уршигтай вэ? Эдгээр нь яагаад аюултай вэ? Биднийг хүнд хэцүү сорилттой тулгарах үед Их Эзэний эсрэг гомдоллох уруу таталтаас хэрхэн зайлсхийх талаарх зөвлөгөөг ангийн гишүүд хуваалцаж болох юм
-
Энэ нь ангийн гишүүдэд Гэтлэл 16 дээр дурдсан маннаг бидний сүнсэнд хэрэгтэй тэжээлтэй харьцуулахад тусалж магадгүй. Бид ямар ямар адил төстэй зүйлийг харсан бэ? Их Эзэн Өөрийн арга замаар маннаг илгээснээр израилчуудад ямар сүнслэг сургамж заахыг хүссэн бэ? (Иохан 6:31–35, 48–58-ыг үзнэ үү). Та “Нэмэлт эх сурвалж”-д санал болгосон видео бичлэгүүдээс нэг юм уу хэд хэдийг үзүүлж болно.
Бид удирдагчдаа дэмжин баталснаар адислагддаг.
-
Аарон, Хур хоёрын Мосегийн гарыг барьж өгч буй түүх биднийг удирдахаар дуудагдсан хүмүүсийг дэмжин батлахын ач холбогдлыг харуулж байгааг дүрслэн харуулдаг. Та өөр нэг ангийн гишүүнийг энэ түүхийг чанга унших хооронд, энэ үйл явдлыг жүжигчлэн тоглоход ангийн хэдэн гишүүнийг урьж болох юм. Аарон, Хур хоёр Мосегийн гарыг барьж өгөх гэж чармайсан нь бидний удирдагчдаа дэмжин батлах хүчин чармайлттай юугаараа адилхан бэ? Бид удирдагчдаа дэмжин баталж байгаагаа хэрхэн харуулдаг вэ?
Нэмэлт эх сурвалж
Та хувийн удирдамж чиглүүлэг хүлээн авч чадна.
Мишэлл Крэйг эгч ийнхүү заасан.
“[Аврагчийн] итгэлт шавийн хувьд та нар Түүний зарлигт нийцсэн, та нарт зориулсан хувийн сүнслэг удирдамж, илчлэлтийг хүлээн авч чадна. Та нар амьдралдаа хийж гүйцэтгэх ёстой онцгой даалгавар, үүрэгтэй бөгөөд тэдгээрийг биелүүлэх онцгой зааварчилгаа та нарт өгөгдсөн.
Нифай, Жаредын ах, бүр Мосе хүртэл тэнгис далайг гаталсан бөгөөд бүгд өөр өөрөөр гаталсан. Нифай ‘дүнз модыг нямбайлан урнаар дархлав’ [1 Нифай 18:1]. Жаредын ах “таваг лугаа адил нягт” [Ифер 6:5–8] усан онгоцнуудыг барьсан. Мосе ‘далай дундуур хуурай газраар яв[сан]’ [Гэтлэл 14:29].
Тэд дор бүрнээ өөрсдөд нь зориулсан хувийн удирдамжийг хүлээн авч, итгэж найдан, удирдамжийнхаа дагуу үйлдсэн. Их Эзэн дуулгавартай дагагч хүмүүст санаа тавьдаг бөгөөд Нифайн хэлснээр “өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг [бидэнд] зэх[эх болно][1 Нифай 3:7].” Нифай “тэр зам” гэж биш, харин зам гэж хэлснийг анхаар.
“Их Эзэн бодсоноос маань өөр “замыг” бэлдсэн учраас бид Түүний хувьчлан өгсөн зараалын ажлыг анзааралгүй өнгөрөөж байна уу? Эсвэл үл хайхарч байна уу?” (“Сүнслэг чадавх,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19).
Видео бичлэг
“Daily Bread: Pattern,” “Daily Bread: Experience,” “Daily Bread: Change” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгээр ахлагч Д.Тодд Кристоффэрсон маннагийн гайхамшгийн тухай бодлоо хуваалцсан юм.