Хуучин Гэрээ 2022
4-р сарын 18–24. Гэтлэл 18–20: “ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ”


“4-р сарын 18–24. Гэтлэл 18–20: ‘ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“4-р сарын 18–24. Гэтлэл 18–20,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Уул

Египетийн нэгэн уулыг Синай уул гэж үздэг байжээ.

4-р сарын 18–24

Гэтлэл 18–20

“ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ”

Гэтлэл 18-20-ийг уншаад, ангийнхаа гишүүдэд эдгээр бүлгээс судлахад нь хэрхэн туслах талаар хүлээн авсан сэтгэгдлээ бич. Энгийн сэтгэгдэл байсан ч утга учиртай туршлага руу хөтөлж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг сурсан зүйлсээ хуваалцахад урихын тулд самбарт 18, 19, 20 гээд, энэ долоо хоногт Гэтлэлээс уншсан бүлгүүдээ бичиж болно. Ангийн гишүүдээс бүлгийн тоо болгоны хажууд тэр бүлгээс ярилцмаар байгаа шүлгийн дугаараа бичихийг хүс. Ангийн гишүүдийг өөрсдийн ойлголтыг хуваалцах үед ангийн өөр гишүүдийн хэсэгтэй давхцаж байгаа эсэхийг асуу.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Гэтлэл 18:13-26

Бид Их Эзэний ажлыг хийснээр “ачаа үүрэхэд” тусалж чадна.

  • Та ангийн гишүүдээс Сүмийн дуудлага, гэр бүлийн үүрэг, бусад хариуцлага нь “дэндүү хүнд” эсвэл “түүнийг зүдэрнэ” (Гэтлэл 18:18) гэж бодож байгаа хэн нэгэнтэй ярилцаж байгаагаар төсөөлөхийг хүссэнээр Иетрогийн Мосед өгсөн зөвлөгөөг (Гэтлэл 18:13–26-г үзнэ үү) ярилцахад тэднийг урамшуулж болно. Гэтлэл 18:13–26 дээрх зөвлөгөө хэрхэн тус болох вэ? Бид хувийн туршлагаасаа өөр ямар зөвлөгөө хуваалцаж болох вэ?

  • Гэтлэл 18:13–26-ийн талаар ярилцах нь тохинуулал хэрхэн бидэнд Их Эзэний ажилд удирдагчидтайгаа хамт “ачаа үүрэлцэхэд” (Гэтлэл 18:22) тусалж чадах талаар ярилцах боломжийг олгож болно. Иетро Мосед хүмүүсийн “даргаар” үйлчлэх хүмүүсээс ямар зан чанарыг хараарай гэж зөвлөсөн бэ? (Гэтлэл 18:21). Эдгээр зан чанар бие биедээ тохинуулах хичээл зүтгэлд яагаад чухал вэ? Гэр бүлийнхэндээ мөн Сүмийн гишүүд болон бусдад тохинуулснаар Сүмийн удирдагчдад “ачаагаа үүрэхэд нь” хэрхэн тусалдаг вэ? Ярилцаж байхдаа та ministering.ChurchofJesusChrist.org дээрх холбоотой видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж болно.

    Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар барьж байгаа нь

    Бусдад тохинуулах нь бидний Их Эзэний ажилд оролцож буй нэг арга зам юм.

Гэтлэл 20:2–11

Бид амьдралдаа Түүнийг нэгдүгээрт тавих болно.

  • Эхлээд хамгийн чухал алхмуудаа хийж дуусгахад илүү үр дүнтэй ажилладаг ямар нэг даалгаврын талаар бодож үзнэ үү? (Жишээ нь, математикийн тэгшитгэл бодох эсвэл жорын дагуу хийх зэрэг орно). Та мэддэг хэдэн жишээгээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Эсвэл тэднийг өөрсдөө бодож олоход урь. Эхлээд чухал алхмуудаа гүйцээж дуусгах нь Гэтлэл 20:2–11 дээрх зарлигуудтай хэрхэн холбогдож байна вэ? Зарлигууд Бурханыг амьдралдаа эхэнд тавих талаар бидэнд юу заадаг вэ? Бид ямар ямар зүйлийг Түүний өмнө тавихаар уруу татагдаж болох вэ? (Зарим жишээг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс харна уу.) Гэтлэл 20:2–11-ийг харах нь танай ангийн гишүүдэд Бурханыг нэн түрүүнд тавих амлалтаа санахад тусалж чадна.

Eгипетээс гарсан нь 20:2-17

Бурхан бол нигүүлсэнгүй.

  • Та Арван зарлигийн ач холбогдлыг өдөр тутам ойлгоход нь ангийн гишүүддээ хэрхэн тусалж чадах вэ? Та ангийн гишүүдийг хоёр хоёроор нь хувааж болох ба тэднийг Гэтлэл 20:2–17-г уншаад, зарлиг бүрийг дуулгавартай дагах нь тэднийг болон тэдний гэр бүлийг мөн тэдний эргэн тойрныхныг хэрхэн адисалдаг тухай ярилцаж болно. Түүнчлэн та “Obedience to the Ten Commandments” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж болно. Тэнгэрлэг Эцэг адислалуудыг нь дуулгавартай дагавал бидэнд ямар ямар адислалыг амладаг вэ? (Жишээ болгож, Мозая 2:41-ийг үзнэ үү). Эдгээр зарлиг Их Эзэний биднийг гэсэн хайрыг хэрхэн харуулдаг вэ?

additional resources icon

Нэмэлт эх сурвалж

Өөр Бурхад байхгүй

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл хиймэл шүтээнд мөргөх эртний зан үйл болон өнөөгийн хүмүүсийн зан байдал хоёрын хооронд ижил төстэй зүйл бий гэж заажээ. Тэрээр

“Хиймэл шүтээн шүтэх нь нүглийн хамгийн ноцтой хэлбэр юм. …

Өнөө үеийн хиймэл шүтээнүүд буюу хуурамч бурхад нь хувцас хунар, гэр орон, бизнес, төрөл бүрийн машин, зугаалгын усан онгоц болон бурханлаг байдлын замаас гажуудуулдаг бусад үй олон эд баялаг юм. …

Мөн хийсвэр зүйлс ч гэсэн маш хурдан хуурамч бурхад болж чаддаг. Эрдмийн зэрэг, жуух бичиг, албан тушаал нь хиймэл шүтээн болж болдог.

Олон хүн байшин барьж тохижуулахаас гадна автомашинаа эхлээд худалдаж авдаг. Дараа нь тэд аравны нэгээ төлж дийлэхгүйд хүрдэг. Тэд хэнийг шүтэн биширч байна вэ? Мэдээж тэнгэр, газрын Эзэнийг биш юм. …

Маш олон хүн ан гөрөө, загасчлал, зугаалга, амралтын өдрүүдийн амралтыг шүтэн биширдэг. Бусад нь спорт тоглоом, бейсбол, хөл бөмбөг, бухын тулаан эсвэл гольф тоглох хиймэл шүтээнтэй байдаг. …

Хүмүүний шүтэн биширдэг өөр нэг зүйл бол хүч чадал, нэр хүнд юм. Хүч чадал, эд баялаг, нөлөөлөл зэрэг бурхад хамгийн ноцтой нь бөгөөд аглаг буйд дахь Израилын хүүхдүүдийн алтан тугалтай адил бодит юм” гэжээ (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 146–147).

Заах чадвараа сайжруулах

Цөөн хэдэн зарчим дээр анхаарлаа хандуулаарай. “Хичээл бүрд авч үзэх хэрэгтэй олон зүйл байдаг ч хэн нэгний зүрх сэтгэлд хүрэхийн тулд хичээлийн нэг цагт бүх зүйлийг амжиж заах шаардлагагүй бөгөөд ихэвчлэн нэг юм уу хоёр гол санааг заах нь хангалттай байдаг (Аврагчийн арга барилаар заах нь, 7).