Хуучин Гэрээ 2022
4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34: “Миний оршихуй хамт явна”


“4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34: ‘Миний оршихуй хамт явна,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Иехова Мосед болон Израилын ахлагчдад үзэгдсэн нь

Иехова Мосед болон Израилын 70 ахлагчид үзэгдэж буйг дүрсэлсэн зураг, Жэрри Харстон

4-р сарын 25-аас 5-р сарын 1

Гэтлэл 24; 31–34

“Миний оршихуй хамт явна”

Заахаар бэлдэхдээ ахлагч Жэффри Р.Холландын үгийг удирдамжаа болго: “Ихэнх гишүүн сайн мэдээний цөөн хэдхэн шинэ баримтыг олж мэдэх гэж ирдэггүй. … Тэд сүнслэг туршлага эрэлхийлж ирдэг. … Тэд итгэлээ хүчирхэгжүүлж, найдвараа шинэчлэхийг хүсдэг” (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд нэг найзаа “Би Хуучин Гэрээ уншдаггүй. Энэ нь амьдралд минь хамаагүй мэт санагддаг” гэж хэлж байгаагаар төсөөлж болох юм. Саяхан Хуучин Гэрээг судалж байхад чухал санагдсан зүйлээ хуваалцах замаар үүнд хариулахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Гэтлэл 31:12–17

Их Эзэнд өгсөн амлалтынхаа тэмдэг болгон бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг.

  • Та ангийн гишүүдээс яагаад бусад өдрөөс ням гарагт өөрөөр ханддагаа гэр бүлийнхэндээ эсвэл найз нөхдөдөө тайлбарлаж байсан эсэхийг нь асууж хичээлээ эхэлж болно. Тэднийг юу гэж хэлснээ эсвэл дараа юу гэж хэлэхээ хуваалцахад урь. Гэтлэл 31:12–17 юм уу “Нэмэлт эх сурвалж” хэсгийн мэдэгдлийг унших нь тэдэнд нэмэлт санаа өгч болно. Хүндэтгэлийн өдөр хийх сонголтууд маань Есүс Христэд өгсөн амлалтдаа үнэнч байгааг хэрхэн харуулдаг вэ?

  • Хэдийгээр Гэтлэл 31:14–15 дээр дурдсан шийтгэлүүд одоо хүчингүй ч гэлээ эдгээр нь Их Эзэн Хүндэтгэлийн өдөрт хэр ач холбогдол өгдгийг харуулдаг. Энэ зарлиг яагаад ийм чухал вэ? Эдгээр судрыг авч хэлэлцэх нь тус болж болно: Гэтлэл 31:12–17; Исаиа 58:13–14; Сургаал ба Гэрээ 59:9–13.

    Сүмийн өмнүүр алхаж буй хүмүүс

    Бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар Их Эзэнд хайраа харуулдаг.

Гэтлэл 32; 34:1–17

Гэм нүгэл нь Бурханаас нүүр буруулж буй хэрэг боловч Тэр эргэн ирэх замыг өгдөг.

  • Ангийн гишүүдэд Гэтлэл 32 дээрх түүхийг тунгаан бодож, өөрийн болгоход нь туслахын тулд эхлээд тэднээс уг бүлгийг дор дороо эсвэл бүлгээрээ харахыг хүс. Дараа нь Мосег эргэн ирэхийг хүлээж тэвчилгүй алтаар хиймэл шүтээн хийхээр шийдсэн израилчуудын дүрд тоглохыг ангийн хэдэн гишүүнээс хүс. Ямар мэдрэмж тэднийг хиймэл шүтээн шүтэхэд хүргэсэн бэ? Ангийн үлдсэн гишүүд Их Эзэнд болон Түүний бошиглогчид үнэнч үлдэхэд тэднийг ятгах гэж оролдоно. Гэрээнүүдээ сахихад юу нөлөөлсөн тухай ангийн гишүүд ярьж болно. Гэрээнүүдээ сахиж чадахгүй байж болох хүмүүст туслахын тулд бид юу хийж болох вэ?

  • Хүмүүс Хуучин Гэрээг уншаад, гэм нүгэлд оноосон Их Эзэний хатуу шийтгэлийг заримдаа гайхдаг. Хэдийгээр Бурхан нүглийг зөвтгөдөггүй ч Тэрээр бас нигүүлсэнгүй бөгөөд наманчилдаг хүмүүсийг өршөөдгийг ойлгоход Гэтлэл 34:1–9 тэдэнд тус болно. Магадгүй ангийн гишүүд судрын энэ хэсгийг уншаад, эдгээртэй төстэй асуултуудыг тунгаан бодож болох юм: Бид эдгээр шүлгээс Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ? Түүний талаар эдгээрийг мэдэх нь яагаад чухал вэ? Та Гэтлэл 34:7-ийн Иосеф Смитийн орчуулга нь Бурхан “тэрслүү хүмүүсийг орхихгүй” (Гэтлэл 34:7, зүүлт тайлбар e-д) гэдгийг тодруулсан болохыг онцолж болно. Энэ нь юу гэсэн үг вэ? Бурханы нигүүлслийг амьдралдаа хэрхэн харж байснаа ангийн гишүүд хуваалцаж болно. Бурхан хэрхэн төгс нигүүлсэнгүй байхын зэрэгцээ төгс шударга байж чаддаг вэ? (Алма 42:13–15-ыг үзнэ үү).

  • Гэтлэл 34:6–17-г израилчуудад хиймэл шүтээн шүтсэн нүглээ наманчлахад нь туслах заавар гэж харж болох юм (Гэтлэл 32 дээр дүрслэгдсэн). Израилчуудад наманчлахад нь тусалж болох байсан юуг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? Бид энэ заавраас Их Эзэний тухай мөн наманчлалын талаар юу сурч мэдсэн бэ?

Гэтлэл 33:11–17

Бидний амьдралд Их Эзэний оршихуй хэрэгтэй.

  • Та Гэтлэл 33:11–17-д Их Эзэний Мосед хэлсэн зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь ангийн гишүүдэд хэрхэн туслах вэ? Бурханы Мосегоор гүйцэлдүүлэх хэрэгтэй байсан үлдсэн ажлыг авч үзэн хичээлээ эхлүүлж болно (Гэтлэл 33:1–3-ыг үзнэ үү). Мосег хүчирхэгжүүлж, тайтгаруулсан юуг бид 11–17-р шүлгээс олж мэдсэн бэ? Ангийн гишүүд Сүмийн дуудлагаа хийх, гэр бүлийн үүрэг, тохинууллын боломж гээд Бурханы өөрсдөөр нь хийлгэхийг хүсдэг ямар нэгэн зүйлийн тухай бодож болох юм. Тэд дараа нь шүлгүүдийг дахин уншиж болно. Бурхан биднийг хэрхэн дэмждэг талаар бид ямар ойлголт олж авсан бэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Хүндэтгэлийн өдөр бол тэмдэг юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийнхүү тайлбарласан: “Би залуу байхдаа Хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас Хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан юм [Гэтлэл 31:13; Езекиел 20:12, 20-ийг үзнэ үү]. Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэн үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуулт Хүндэтгэлийн өдөртэй холбоотой хийх сонголтуудыг маань тодорхой болгодог” (“Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123).

Заах арга барилаа сайжруулах

Сүнсээр заа. “Сайн мэдээний багшийн асуудаг бүх асуулт, уншдаг бүх судар, явуулдаг бүх үйл ажиллагааны эцсийн зорилго бол Сүнсийг урьж, бүх хүнийг Христэд ирэхэд урих явдал юм (Аврагчийн арга барилаар заах нь, 10).