“5-р сарын 2–8. Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19: ‘ЭЗЭНд ариун,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“5-р сарын 2–8. Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
5-р сарын 2–8
Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19
“ЭЗЭНд ариун”
Та судраас суралцаж, үр дүнтэй туршлага хуримтлуулснаар ням гарагт ангийнхаа гишүүдтэй уулзахдаа тэдэнд зааж мөн гэрчлэх боломжтой байх болно. Та ангийн гишүүдийг ийн адил хийхийг урамшуулахын тулд юу хийж болох вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт унших бүлгүүд нь бэлгэдлүүдийг ашиглан Есүс Христийн тухай болон Түүний цагаатгагч золиосын талаар заана. Та ангийн гишүүдийг Гэтлэл 35–40 эсвэл Леви 1; 16; 19 дээр Аврагчийн талаар заасан ямар нэгэн зүйлийг самбарт бичихэд эсвэл зурахад урьснаар хичээлийг эхлүүлж болно. Тэднийг сурч мэдсэн зүйлээ ярилцахад урь.
Сургаалыг заа
Их Эзэн биднээс Өөртэй нь адил ариун болохыг хүсдэг.
-
Ангийн гишүүд энэ долоо хоногт Гэтлэл 35–40-ийг судалж байхдаа эртний асрын хэсгүүд бодол санааг нь хэрхэн Есүс Христ рүү хандуулдаг талаар тунгаан бодсон байх. Хэрэв тэд тунгаан бодсон бол бодлоо хуваалцахад тэднийг урамшуул. Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх хүснэгт энэ ярилцлагад тусалж болох юм. Та нар бас асартай холбоотой эдгээр бэлгэдэл илүү ариун болох талаар юу зааж байгаа тухай ярилцаж болно. Есүс Христ бидэнд илүү ариун болоход хэрхэн тусалдаг вэ?
-
Олон хүний хувьд илүү ариун болох боломжгүй мэт санагдаж байж болно. Та ангийн гишүүдэд ариун болох нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний нэгэн хэсэг гэдгийг хэрхэн ойлгуулан тусалж болох вэ? Та нар “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн үгийг хамтдаа уншиж болох юм. Ариун болох гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хожмын үеийн ариун сүм, тэнд гүйцэтгэдэг ажлууд илүү ариун болоход хэрхэн бидэнд тусалдаг вэ? (мөн Сургаал ба Гэрээ 84:19–24; 109:6–26; 128:15–18-ыг үзнэ үү). Та мөн дараа нь ангийн гишүүдээс эдгээр нь өөрсдөд нь болон таньдаг хүмүүст нь илүү ариун болоход хэрхэн тусалсан тухай хуваалцахыг хүсэж болно.
-
Израилчуудын цөл дэх асар манай хожмын үеийн ариун сүмтэй олон талаар адилхан юм. Ариун сүм дотор хийдэг ёслолуудыг сануулсан Гэтлэл 35–40-өөс асрын талаар сурч мэдсэн зүйлээ жагсаан бичихэд та тэднийг урьж болно. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол Гэтлэл 40 дээрх хөшиг, тахилын ширээ, ариун хувцас, угаалга, тосолгоо зэргийг дурдсан шүлгүүдийг зааж өг. Ариун сүм хэрхэн бидэнд Христэд ирэхэд тусалдаг вэ? Ариун сүмд өнгөрүүлэх цагаа Түүн дээр төвлөрүүлэхийн тулд бид юу хийж болох вэ?
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид өршөөгдөж чадна.
-
Өнөө үед амьтнаар тахил өргөх ойлголт бидэнд хачирхалтай санагдаж болох ч энэ зан үйлээс Есүс Христийн цагаатгагч золиосын талаар суралцах зүйлс их бий. Хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд та Гетсемани дахь болон загалмай дээрх Аврагчийн зургуудыг үзүүлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 56, 57). Ангийн гишүүд Есүс Христийн цагаатгагч золиостой холбоотой гэж үзэж байгаа үгсээ хуваалцаж болно. Дараа нь ангийн гишүүдийг амьтнаар өргөх тахилыг дүрсэлсэн Леви 1:1–9 эсвэл Леви 16-г уншаад, Аврагчийн золиостой холбоотой гэж бодож байгаа үг хэллэгүүдийг хайж олоход урь. Эдгээр эртний тахил нь хэрхэн бидэнд Есүс Христийн Цагаатгалыг илүү сайн ойлгоход тусалж болох вэ? Ангийн гишүүд Аврагчийн тухай дуулал дуулж, Түүний талаарх бодол санаагаа хуваалцаж болно.
-
Хуучин Гэрээний үед Их Эзэний шаардаж байсан золиосуудыг өнөө үед биднээс хүсэж буй золиостой нь харьцуулах нь ангийн гишүүдэд тустай байж болох юм. Жишээ нь, тэд дуудлагадаа үйлчлэх, мацгийн өргөлөө өргөх, гэр бүлийн түүхийн ажлаа хийх эсвэл бие биедээ тохинуулах гэх мэт Их Эзэнд болон Түүний ажлын төлөө золиос гаргадаг арга замуудаа жагсаан бичиж болно. Дараа нь та нар Леви 1:1–9-ийг хамтдаа уншаад, Их Эзэний өнөө үед биднээс хүсдэг өргөлүүдтэй холбоотой байж болох эдгээр шүлэгт дурдсан өргөлүүдийн зарим талыг хайж олоход ангийн гишүүдийг урьж болно (3 Нифай 9:19–20; Сургаал ба Гэрээ 64:34-ийг үзнэ үү). Бид Их Эзэний ажлын төлөө гаргаж буй золиосоо хэрхэн үзэх ёстой талаар юуг Мосе 5:7-оос мэдэж авч болох вэ?
Нэмэлт эх сурвалж
Ийнхүү Бурхан биднийг ариун болгодог.
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.
“Илүү агуу аз жаргал илүү агуу хувийн ариун байдлаас үүсдэг. … Судар бидэнд бусад зүйлээс гадна Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, дуулгавартай байдлаа харуулж, наманчилж мөн Түүний төлөө золиос гаргаж, ариун нандин ёслолуудыг хүлээн авч, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахиснаар ариусаж эсвэл илүү ариун болж чадна хэмээн заадаг билээ. …
“More Holiness Give Me” [Hymns, ду. 131] хэмээх дуулал нь бидэнд илүү ариун болохын тулд тусламж хүсэн залбирах аргыг санал болгодог. Зохиогч нь бидний эрэлхийлдэг ариун байдал бол бидний хийж чадах бүхний дараа цаг хугацааны явцад хайраар дүүрэн Бурханаас өгөгддөг бэлэг юм хэмээн хэлдэг” (“Ариун байдал ба аз жаргалын төлөвлөгөө,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114, 115, 117).