“5-р сарын 9–15. Тооллого 11–14; 20–24: ‘Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Бүү ай,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“5-р сарын 9–15. Тооллого 11–14; 20–24,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
5-р сарын 9–15
Тооллого 11–14; 20–24
“Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Бүү ай”
Хичээл дээр юун дээр төвлөрөхөө олж мэдэх хамгийн сайн арга зам бол ангийн гишүүдээс судруудыг судлах явцад хамгийн чухал санагдсан зүйлсийг нь асуух явдал юм. Энэ нь тэдний хувьд юу чухал болохыг мөн юуг сурахад бэлэн байгааг нь харуулах болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Заримдаа ангийн гишүүдийг судалсан зүйлийнхээ талаарх санаа бодлоо хуваалцахад урамшуулан, “Таныг энэ долоо хоног судруудаас уншиж байхад Ариун Сүнс юу заасан бэ?” гэж асуух л хангалттай. Дараа нь тэдэнд тунгаан бодож, хариулах хугацаа гаргаж өгөөрэй.
Сургаалыг заа
Их Эзэний бошиглогчийн эсрэг ярих нь Их Эзэнийг гомдоодог.
-
Тооллого 12-ыг унших нь Их Эзэний бошиглогчийн эсрэг ярих нь ямар ноцтой болохыг ойлгоход ангийн гишүүдэд тусална. Та ангийн гишүүдийг энэ бүлгийг уншаад, Их Эзэн үйлчлэгчдийнхээ талаар ямар бодолтой байдаг талаар ярилцахад урьж болно. 1, 2-р шүлэг дээр үндэслэхэд, Их Эзэний эсрэг ярина гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? Ингэх нь ямар аюултай вэ? 13, 15-р шүлгэн дээрх Мосегийн болон израилчуудын үйлдлээс бид юу сурч мэдэж болох вэ?
“Мосе маш даруу нэгэн байлаа.”
-
Фараоны өмнө зогсож, Их Эзэний хүчээр гайхалтай гайхамшгуудыг үйлдсэн Мосег хүчирхэг удирдагч “маш даруу нэгэн” байсныг уншаад зарим хүн гайхдаг байх. Та Тооллого 12:3-ыг ашиглан, жинхэнэ даруу байдал гэж юу болох талаар ярилцаж болно. Та Судруудын удирдамж дээрх “Даруу, Даруу байдал” (scriptures.ChurchofJesusChrist.org)-ын тодорхойлолтыг эргэн харж болно. Та нар ангиараа Тооллого 12 дээрх Мосегийн даруу байдлын илрэлийг хайж олох боломжтой.
-
Мосегийн даруу байдлыг нотлох өөр ямар зүйлсийг бид суралцаж болох вэ? (жишээ нь, Гэтлэл 18:13–25; Тооллого 11:26–29; Еврей 11:24–27; Мосе 1:10–11-ийг үзнэ үү). Та мөн Аврагч хэрхэн даруу байдлыг харуулсныг уншиж, ярилцаж болно (Матай 11:29; 27:11–14; Лук 22:41–42; Иохан 13:4–5-ыг үзнэ үү). Мосе, Аврагч эсвэл бидний мэддэг бусад хүний үлгэр жишээ бидэнд даруу байдлын талаар юу заадаг вэ? Бурхан яагаад бидэнд даруу байхыг зарлигласан бэ?
Их Эзэнд итгэх итгэлтэй байхад бид ирээдүйдээ найдаж чадна.
-
12 израил хүн амлагдсан газар нутгийг тандаж судлан, тайлагнасан тухай түүхийг ярилцаж байхдаа ангийнхнаасаа энэ түүх тэдэнд тулгарч буй нөхцөл байдалд ямар хамаатай гэж бодож байгааг нь асуухыг бод. Туслахын тулд та ангийн гишүүдийг Тооллого 13:23–33-аас бидний амьдралд тохиолдож байсан ямар нэгэн зүйлтэй харьцуулж болох зүйлсийг жагсаахад урьж болно. Жишээлбэл, амлагдсан газар нь Их Эзэний биднээс биелүүлэхийг хүсдэг ямар нэгэн зүйлийг, усан үзмийн хонгорцог нь адислалуудыг, аварга хүн нь бидний өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг төлөөлж болно. Их Эзэн тэднээс энэ түүхээс юу сураасай хэмээн хүсэж байгааг хуваалцахад ангийн гишүүдийг урамшуул.
Хэрэв бид Есүс Христ рүү итгэлээр харах юм бол Тэр биднийг сүнслэг байдлын хувьд эдгээж чадна.
-
Ангийн гишүүдэд Тооллого 21:4–9 дээрх түүхийг ярилцаж, Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь туслахын тулд та дараахтай ижил төстэй асуултуудыг самбарт бичиж болно. Үүнд: Гуулин могой юуг төлөөлж байна вэ? Могойд хазуулах юуг төлөөлж байсан бэ? Зарим хүн яагаад гуулин могой руу харахаас татгалзсан бэ? Бид өнөөдөр “үүн рүү” хэрхэн харж чадах вэ? Ангийн гишүүд Тооллого 21:4–9; 1 Нифай 17:40–41; Алма 33:18–22; мөн Хиламан 8:13–15-ыг уншиж байхдаа олсон хариултуудаа хуваалцаж болно. Аврагчийн эдгэрэлтийг хүлээн авахын тулд Тэрээр биднийг ямар энгийн зүйл хийхийг урьсан бэ? Заримдаа яагаад ийм энгийн зүйлийг хийхэд хэцүү байдаг вэ? (энэ талаарх зарим санааг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү). Эдгээр зүйлийг хийх нь Аврагчийн хүчийг амьдралд нь хэрхэн авч ирсэн талаар ангийн гишүүд хуваалцаж болох юм.
Нэмэлт эх сурвалж
“Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс.”
Ахлагч Л.Витни Клэйтон амьдралд нь олон саад бэрхшээл тулгарч буй тойргийн гишүүддээ хандан зөвлөгөө өгсөн бишопын талаар ярьсан юм.
“Түүний тойргийн гишүүддээ өгсөн зөвлөгөөний ихэнх нь … Мормоны Номыг өдөр бүр унших, аравны нэгээ төлөх, Сүмд идэвхтэй үйлчлэх зэрэг итгэлийн энгийн үйлдлүүдээ гүйцэтгэхэд чиглэсэн байсан. Гэхдээ гишүүд нь түүнд ‘… Эдгээрийг хийх нь миний асуудлуудад ямар хамаатай юм бэ?’ хэмээн ихэвчлэн итгэл султай хариулт хэлдэг байв.
… “Өчүүхэн мөн энгийн’ [Алма 37:6] зүйлсийг алгасалгүй хийдэг, дуулгавартай байдлыг багахан зүйлээр харуулдаг хүмүүс цаг хугацаа өнгөрөхөд хийж байсан үйлдлүүдээсээ хавьгүй илүү итгэл, сүнслэг хүчийг олж авсан байдаг. … Эдгээр нь дуулгавартай байдлын үйлдлүүдтэй хамааралгүй мэт санагдаж болох юм” (“Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86).