Хуучин Гэрээ 2022
5-р сарын 23–29. Иошуа 1–8; 23–24: “Тууштай бөгөөд зоригтой бай”


“5-р сарын 23–29. Иошуа 1–8; 23–24: ‘Тууштай бөгөөд зоригтой бай,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“5-р сарын 23–29. Иошуа 1–8; 23–24,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Иошуаг томилж буй Мосе

Иошуаг томилж буй Мосег дүрсэлсэн зураг, Даррэлл Томас

5-р сарын 23–29

Иошуа 1–8; 23–24

“Тууштай бөгөөд зоригтой бай”

Та Иошуа 1–8 болон 23–24-ийг уншиж байхдаа “өдөр шөнөгүй үүнийг бясалга” (Иошуа 1:8) гэсэн зөвлөгөөг эргэцүүлэн бодоорой. Ирж буй сүнслэг өдөөлтдөө анхаарлаа хандуул. Эдгээр нь ангийхандаа хэрхэн заах санаа өгч болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг энэ долоо хоногт уншсан зүйлээсээ Есүс Христэд итгэх итгэлийг нь өсгөн нэмэгдүүлсэн судрын хэсгээсээ хуваалцахад урь. Жишээ нь, тэд Иошуагийн номлол хэрхэн тэдэнд Есүс Христийнхийг сануулж байгааг тунгаан бодсон байж болох юм. Бид Иошуагийн номын түүхүүдэд яагаад талархдаг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иoшуа 1:1–9

“Тууштай бөгөөд зоригтой бай.”

  • Иошуад хэд хэдэн удаа “Тууштай бөгөөд зоригтой бай” хэмээн хэлсэн (Дэд хууль 31:7, 23; Иошуа 1:6–7, 9-ийг үзнэ үү). Их Эзэн энэ үгээрээ юуг хэлэх гэснийг ярилцах нь ангийн гишүүдэд тустай байж болох юм. Тэд Иошуа 1:1–9-өөс, Иошуад тууштай бөгөөд зоригтой байхад нь туслахын тулд Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж болно. Тэд бас ийм зан чанартай таньдаг хүмүүсийнхээ жишээг хуваалцаж болно. Иошуагийн номын түүх дээр Иошуа хэрхэн хүч чадал, эр зоригийг харуулсан бэ? (жишээ болгон, 3, 6, 8-р бүлгийг үзнэ үү). Ангийн гишүүд Христэд хэрхэн тууштай бөгөөд зоригтой байхыг хичээж байгаагаа хуваалцаж болно.

Иошуа 1:8

Бурханы үг бидний замыг өөдлүүлж чадна.

  • Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахад урамшуулахын тулд ангиараа Иошуа 1:8-ыг уншиж болно. Бид энэ шүлгээс судраас хэрхэн суралцах талаар юу мэдэж авч болох вэ? Ангийн гишүүд “өдөржин шөнөжин” судруудыг “бясалгахын” тулд юу хийж байгаагаа хуваалцаж болно. Бид Их Эзэний үгийг судалснаар Тэр бидний замыг хэрхэн “өөдлүүлж,” “амжилтад хүргэсэн” бэ?

    судар уншиж буй эмэгтэй

    Бурханы үг “[бидний] замыг өөдлүүлж” (Иошуа 1:8) чадна.

Иошуа 3–4

Бид Бурханы “гайхамшгуудыг” харж чадна.

  • Иордан голыг гаталж буй израилчуудын тухай түүхийг товч авч үзэх нь ангийнханд тус болж болох юм. Та ангийнхныг хоёр хоёроор нь хуваарилаад, хосуудыг нэг түүхийг нэг нэг өгүүлбэрээр ээлжлэн бие биедээ ярьж өгөхөд урьж болно (түүхээ санах хэрэгтэй бол Иошуа 3-ыг харахад тэднийг урамшуул). Дараа нь тэд ангиараа өөрсдөд нь чухал санагдсан зүйлсийг ярилцаж болно. Их Эзэний “гайхамшгийг” амьдралдаа хүртэхэд бидэнд туслах юуг бид энэ түүхээс сурч мэдэж болох вэ? (5-р шүлэг). Тэрээр бидний төлөө ямар ямар “гайхамшгийг” үйлдсэн бэ? Бүх үеийнхэн “Их Эзэн … хүчирхэг” гэдгийг өөрсдөд нь заадаг сүнслэг туршлагатай болох нь яагаад чухал вэ? (Иошуа 4:24).

  • Бид бүгдэд итгэлийг маань бэхжүүлсэн туршлага байх хэрэгтэй ч Их Эзэн өвөг дээдсийн маань төлөө юу хийснийг санах нь бас чухал юм. Иошуа 4-т цэдэглэгдсэнээр, израилчууд Иордан голыг гаталж байснаа хойч үедээ сануулан үлдээхийн тулд юу хийсэн бэ? (Иошуа 4:1–7-г үзнэ үү). Бид өөрсдийн туршлагыг хойч үедээ мартуулахгүйн тулд юу хийж байна вэ?

Иошуа 6–8

Дуулгавартай байдал миний амьдралд Бурханы хүчийг авчирдаг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь Иошуа 6–8 дээрх израилчуудын канаанчуудтай хийсэн тулааныг уруу таталтын эсрэг хувийн тулаантайгаа харьцуулахыг санал болгосон байдаг. Ангийн гишүүдийг эдгээр бүлгийг ингэж харьцуулан уншиж байх үед тэдэнд ямар бодол, сэтгэгдэл төрснийг та тэднээс асууж болох юм. Эсвэл та тэдэнд нүглээс зайлсхийх бидний тулаанд хамаатай тодорхой хэдэн шүлгийг онцолж зааж өгч болох бөгөөд тэд эдгээр шүлэг амьдралдаа Бурханы хүчийг олж авах талаар юу зааж байгааг ярилцаж болно. Эдгээр шүлэгт Иошуа 6:1–5, 18, 20; 7:11–13-ыг оруулж болно.

Иошуа 23–24

“Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго.”

  • Магадгүй ангийн гишүүд өөрсдийгөө Иошуагийн амьдралынхаа сүүлийн мөчид үлдээсэн зөвлөгөөг сонсож байгаа израилчууд гэж төсөөлөх нь Иошуа 23–24-ийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусалж болох юм. Та тэдэнд дотроо унших хэдэн шүлэг өгөөд, эдгээр шүлгээс Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдэхийг өдөөсөн ямар нэг зүйлийг хуваалцахыг тэднээс хүсэж болно. Тэд бас “хэнд үйлчлэх вэ” (Иошуа 24:15) гэдгээ хэрхэн сонгосноо хуваалцаж болно. Тэд яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?

  • Та ангийн гишүүдийг Иошуа 23–24-өөс Бурханд үйлчлэх сонголт хийхийг урамшуулсан үг хэллэгийг сонгоод, энэ хэллэгээр зурагт хуудас юм уу уриа хийж гэртээ эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тавихад урьж болно.

Заах арга барилаа сайжруулах

Сүнслэг өсөлт гэрт өрнөдөг. Сүнслэг байдлын хувьд хүчирхэг байхын тулд ангийн тань гишүүд хичээлээс гадуур өөрсдийн гэсэн сүнслэг туршлага хуримтлуулах хэрэгтэй. Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ гэртээ судраас суралцаж, сүнслэг тэжээл авахыг урамшуулахын тулд тэдэнтэй өнгөрүүлэх богинохон хугацаагаа ашиглах арга замуудыг ол. (Аврагчийн арга барилаар заах нь, 18-ыг үзнэ үү.)