Хуучин Гэрээ 2022
5-р сарын 30-аас 6-р сарын 5. Шүүгчид 2–4; 6–8; 13–16: “ЭЗЭН нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан”


“5-р сарын 30-аас 6-р сарын 5. Шүүгчид 2–4; 6–8; 13–16: ‘ЭЗЭН нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“5-р сарын 30-аас 6-р сарын 5. Шүүгчид 2–4; 6–8; 13–16,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Дебора их цэргийн хамт

Израилын их цэргийг удирдаж буй Дебора, © Lifeway Collection goodsalt.com сайтын зөвшөөрөлтэй

5-р сарын 30-аас 6-р сарын 5

Шүүгчид 2–4; 6–8; 13–16

“ЭЗЭН нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан”

Хамгийн нөлөөтэй багш бол Ариун Сүнс гэдгийг санаарай. Та Шүүгчид номон дахь үнэнүүдийг ярилцахдаа Ариун Сүнсээр заалгах боломжийг ангийнханд хэрхэн олгож чадах вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Шүүгчид 2–4; 6–8; 13–16 дээрх зарим шүүгчийн нэрийг самбарт бичнэ үү (Дебора, Барак, Гидеон, Самсон гэх мэт). Ангийн гишүүдэд эдгээр бүлгийг эргэж хараад, самбар дээрх нэрсийн нэгийнх нь доор тухайн хүнд тохиолдсон үйл явдлаас олж мэдсэн үнэнийг бичих хугацаа гаргаж өг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Шүүгчид 2:11–19; 3:5–12; 4:1–16

Их Эзэн биднийг төөрөхөд чөлөөлөгдөх боломж олгодог.

  • Израилын бослого, уй гашуу, наманчлал ба чөлөөлөлтийн үе буюу мөчлөгийг судлах нь ангийн гишүүдэд Бурханы авралын хүчийг өөрсдийн амьдралаас олж харахад тусална. Ангийн гишүүд жижиг бүлгүүд болж Шүүгчид 2:11–19; 3:5–12 дээр дүрсэлсэн мөчлөгийг олж болно. Израилын хүүхдүүдийг нүгэл ба зовлон шаналлын мөчлөгөөс нь хэрхэн чөлөөлсөн бэ? Шүүгчид номоос бид нүгэл ба зовлонгоос хэрхэн холдож болох талаар юу сурч мэдсэн бэ? Бурхан ямар ямар арга замаар биднийг чөлөөлдөг вэ? Та мөн ангийн гишүүдийг Их Эзэн бидний Чөлөөлөгч, Гэтэлгэгч гэдгийг гэрчилсэн судруудыг олж хуваалцахад урьж болно (жишээ нь, 2 Самуел 22:1–3; Дуулал 40:16–17; 1 Нифай 1:19–20; Мозая 23:21–23; Сургаал ба Гэрээ 138:23).

  • Шүүгчид 2:19 израилчууд байнга хиймэл шүтээн шүтэж, Бурханаас нүүр буруулж байсныг цэдэглэсэн байдаг. Ангийн гишүүд энэ шүлгийг өөрсдөд нь зориулсан анхааруулга, дүгнэлт маягаар хураангуйлж болох юм. Бид заримдаа “бусад бурханд” ямар байдлаар “мөргөдөг” вэ? Их Эзэн “зөрүүд арга барилаа” өөрчлөхөд маань хэрхэн бидэнд тусалж чадах вэ?

  • Дебора, Барак хоёр Израилыг канаанчуудаас хэрхэн чөлөөлсөн тухай ярилцлага өрнүүлэхийн тулд та ангийнхаа нэг гишүүнээс уг түүхийг ангийнхандаа товч ярьж өгөхийг хүсэж болно (ангийн гишүүнд бэлтгэх боломж олгохын тулд хэдэн өдрийн өмнө холбоо барих нь тусалж болох юм). Ангийнхан тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн Деборагийн жудгийн талаар ярилцаж болно. Дебора Израилын хүүхдүүдийг Эзэнийг дагахад хэрхэн урамшуулсан бэ? Та нар Шүүгчид 4:14-ийг хамт уншаад, “ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна” хэмээн Деборагийн итгэлтэй хэлсэн тунхгийн утгыг ярилцаж болно. Их Эзэн хэрхэн бидний өмнө явдаг вэ? (мөн Сургаал ба Гэрээ 84:87–88-ыг үзнэ үү).

Шүүгчид 6–8

Их Эзэний арга замд итгэх үед Тэрээр гайхамшгуудыг бидэнд үйлдэж чадна.

  • Гидеоны үйлчлэх дуудлагыг судлах нь ангийн гишүүдийг үйлчлэхэд сүнслэгээр өдөөж болох юм. Та тэднийг Шүүгчид 6:11–16-г уншаад ярилцахад урьж болно. Бид энэ туршлагаас юу сурч мэдэж болох вэ? Шүүгчид 7-оос суралцахад нь туслахын тулд та нэг юм уу хэд хэдэн ангийн гишүүнийг Гидеоны цэргүүд болон жүжиглэж, цэргүүдийн байр сууриас түүхийг ярихад урьж болно. Ангийн бусад гишүүн тэднээс цэргүүдийн туршлагын талаар асуулт асууж болно. Энэ түүх ба бидний амьдралд болж буй үйл явдлуудын хооронд ямар ижил төстэй зүйлс харагдаж байна вэ? Бид энэ түүхээс Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

Шүүгчид 13–16

Бурхантай байгуулсан гэрээнүүддээ үнэнч байхад хүч чадал ирдэг.

  • Та ангийн гишүүдэд Самсоны түүхээс урам зориг хайрласан үнэнийг болон чухал сэрэмжлүүлгийг олж мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Нэг арга зам нь ангийнхны нэг хэсгийг Шүүгчид 14–16-г уншаад, Их Эзэн Самсонтай хамт байсныг харуулсан шүлгүүдийг хайж олоход урих явдал юм. Нөгөө хэсгийг нь Самсон Их Эзэнд бүрэн үүрэг хүлээгээгүй байсныг харуулсан шүлгүүдийг олж болно. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Самсоны амьдрал Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахих талаар бидэнд юу зааж байна вэ? Анн М.Дибб эгчийн “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдэл тус болж болох юм.

    Самсон багануудыг түлхэж байгаа нь

    Самсон багануудыг түлхсэн нь, Жэймс Тиссот ба бусад хүний бүтээл

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Самсоны амьдралын сургамж

Анн М.Дибб эгч ингэж заасан: “Самсон маш их чадвартай төрсөн. Учир нь тэнгэр элч ээжид нь “Тэр филистчүүдийн гараас Израилыг аварч эхэлнэ” [Шүүгчид 13:5] хэмээн амласан байв. Гэвч Самсон өсөж том болоод Бурханы зүг харахын оронд дэлхийн уруу таталтад автагджээ. Тэр эдгээр сонголтыг зөв байсан гэхээс илүү “өөрт нь илүү таалагдсан” [Шүүгчид 14:3] тул хийдэг байж. Судруудад Самсоны замнал, үйлдэл, сонголтуудын талаар дурдахдаа “тэгээд тэр явж” [Шүүгчид 14:7] гэсэн үгсийг олонтоо хэрэглэсэн байдаг. Босож, урагш гэрэлтүүлэн, өөрийн агуу чадварыг ашиглахын оронд Самсон дэлхийн зүйлсэд автан Бурханы өгсөн хүчийг алдаж, залуугаараа харамсалтайгаар насан эцэслэсэн билээ (“Босоод, урагш гэрэлтүүл,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган,).

Заах арга барилаа сайжруулах

Суралцагчдад хуваалцах цаг гаргаж өг. “Суралцагчид сурч мэдсэн зүйлээ хуваалцаж байхдаа зөвхөн Сүнсийг мэдэрч, гэрчлэлээ хүчирхэгжүүлээд зогсохгүй, ангийнхаа бусад гишүүнийг үнэнийг өөрсдөө олж мэдэхэд урамшуулан дэмждэг. … Хичээл болгон дээр суралцагчдад хуваалцах цаг гаргаарай.” (Аврагчийн арга барилаар заах нь, 30).