“6-р сарын 20–26. 2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11: ‘Чиний хаан ширээ мөнхөд тогтоно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“6-р сарын 20–26. 2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
6-р сарын 20–26
2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11
“Чиний хаан ширээ мөнхөд тогтоно”
Та судраас суралцаж байхдаа ангийнхаа гишүүдийн хэрэгцээнд төвлөрөхийн тулд тэдний хувьд ямар зарчим хамгийн чухал болохыг олж мэдэхийг эрэлхийлэн залбир.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг судраас суралцахдаа ямар утга учиртай зүйл олж мэдсэнийг нь олж мэдэхийн тулд та тэднээс сүнслэгээр өдөөсөн хэсгийнхээ эшлэлийг цаасан дээр бичээд, дараа нь саванд хийхийг хүсэж болно. Дараа нь ангийн гишүүд савнаас цааснуудыг сонгон авч, ангиараа уншиж, ярилцаж болно.
Сургаалыг заа
Бид Бурханы ажлыг Түүний арга замаар хийх ёстой.
-
Та ангийн гишүүдийг 2 Самуел 6:1–8-ыг уншаад, энэ түүхэд өнөө үед бидэнд зориулсан ямар сэрэмжлүүлэг байгааг тунгаан бодоход урьж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх Бригам Янгийн мэдэгдэл тус болж болно. Бид Бурханы ажлыг Түүний зааварласнаас өөрөөр хийхийг оролдож болох ямар ямар арга зам байдаг вэ? Энэ нь яагаад аюултай вэ? Магадгүй Их Эзэний Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд өгдөг удирдамж зааварт итгэж сурсан туршлагаасаа ангийн гишүүд хуваалцаж болох юм.
Бид гэм нүглээс үргэлж сэрэмжлэх ёстой.
-
2 Самуел 11-д цэдэглэгдсэн Давидын эмгэнэлт сонголтуудаас суралцах нь бидэнд адилхан алдаа гаргахаас зайлсхийхэд тусална. Ангийнхан 2 Самуел 11:1–17-г хамтдаа уншаад, Давидыг нүгэл үйлдэхэд хүргэсэн сонголтуудыг тодорхойлж болно. Давид юуг өөрөөр хийж болох байсан бэ? Та мөн ангийн гишүүдээс 2 Самуел 11-ээс сурч мэдсэн зүйлс дээрээ үндэслэн хэн нэгнийг нүглээс зайлсхийхэд урамшуулах нэг өгүүлбэр бичихийг хүсэж болно. Ангийн хэдэн гишүүнийг санаа бодлоо хуваалцахад урь.
-
Та 2 Самуел 11-ийг ашиглан, порнограф болон бусад бэлгийн харьцааны гэм нүглийн аюулуудыг ярилцаж болно. Ингэж ярилцахын тулд ангийнхан ахлагч Л.Витни Клэйтоны “Blessed Are All the Pure in Heart” захиасын хэсгийг хамтдаа уншиж болно (Liahona, Nov. 2007, 51–53). Ахлагч Клэйтон порнографын аюулын талаар ямар зөвлөгөө өгсөн бэ? Та нар бас “To Look Upon” видеог үзэж болно (ChurchofJesusChrist.org). Аврагч бидэнд эдгээр уруу таталтыг эсвэл зан чанарыг ялан дийлэхэд хэрхэн тусалж чадах вэ?
2:3Ангийн гишүүд гэр бүлээ порнографаас хамгаалах эсвэл порнографын үр дагаврыг ялан дийлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтад нь тустай гэж үзсэн санаагаа хуваалцаж болох юм. Линда С.Рийвсийн “Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт” захиас тус болж болно (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 29; мөн “Нэмэлт эх сурвалжууд”-ыг үзнэ үү).
Ариун сүм адислал авчирдаг.
-
1 Хаад 8 нь ариун сүм баригдаж дуусахад Соломоны ард түмэндээ эрэлхийлж байсан адислалуудыг дүрсэлдэг. Та 22–61-р шүлгийг ангийнханд хуваарилж өгөөд, өөрсдийн шүлгээс олж мэдсэн ариун сүмийн шүтлэг бишрэлийг нь сүнслэгээр өдөөх ямар нэгэн зүйлийг хуваалцахыг тэднээс хүс. Ангийн гишүүд Их Эзэний өргөөнд шүтэн бишрэх нь амьдралыг нь хэрхэн адисалсан тухай хуваалцаж болно.
“Түүний зүрх сэтгэл ЭЗЭНд бүрэн зориулагдсангүй.”
-
“Их Эзэнд зүрх сэтгэл[ээ] бүрэн зориулна” гэдэг нь юу гэсэн үг вэ? (1 Хаад 8:61). Энэ нь бидний үйлдэл төгс төгөлдөр байхаас ялгаатай юу? Тэгвэл хэр ялгаатай юм бэ? Ангийн гишүүд эдгээр асуултыг тунгаан бодохдоо 1 Хаад 11:1–11-ийг уншаад, Соломоны зүрх сэтгэлийн тухай Их Эзэний хэлсэн үгийг анзаар. Бид түүний гаргасан шиг алдаанаас хэрхэн зайлсхийж чадах вэ?
Нэмэлт эх сурвалж
Авдар түшилцэх нь.
Ерөнхийлөгч Бригам Янг ингэж заасан: “Хаант улсыг тайван орхи. Их Эзэн авдрыг түшдэг. Хэрэв ганхаж, түших хэрэгтэй гэж харагдаж байвал, заримдаа зам нь бага зэрэг хазайж, гаднаас харахад унах аюултай гэж харагдаж байвал түших гэж гараа сунгахдаа болгоомжил. Өөрт хамаагүй зүйлд бид хэт их оролцох гэсний хэрэггүй. Тайван орхи. Энэ бол Их Эзэний ажил болой” (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 66).
Гэр бүлээ порнографаас хамгаалах нь.
Линда С.Рийвс эгч ингэж заасан: “Бид хүүхдүүд, өсвөр үеийнхнээ хэрхэн хамгаалах вэ?” Хязгаарлах шүүлтүүрүүд нь хэрэгтэй, гэхдээ эцэст нь дэлхий дээрх хамгийн агуу хязгаарлах шүүлтүүр бол бид бүхний төлөөх Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай болон Аврагчийн цагаатгагч золиосын талаарх гүн гүнзгий, баттай гэрчлэлээ дагаснаар ирдэг хувь хүний дотоод сэтгэлийн шүүлтүүр юм” (“Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 29; мөн Жой Д.Жонс, “Порнографт хандах нь: Хамгаал, хариул, эдгээ,” Лиахона, 2019 оны 10-р сар, 37–41).