“6-р сарын 27-оос 7-р сарын 3. 1 Хаад 17–19: ‘Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“6-р сарын 27-оос 7-р сарын 3: 1 Хаад 17–19,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
6-р сарын 27-оос 7-р сарын 3
1 Хаад 17–19
“Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага”
Судруудын болон танай ангийн зорилго бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг хөгжүүлэх явдал юм. Юу заах, ямар асуулт тавихаа шийдэхдээ энэ зорилгын хүрээнд авч үзээрэй.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд 1 Хаад 17–19-ийн талаарх санаа бодлоо хуваалцахад нь туслахын тулд бүлэг бүрд зориулсан гарчиг бодож олоход тэднийг урьж болно. Ямар ямар шүлэг эдгээр гарчгийг бодож олоход тусалсан бэ?
Сургаалыг заа
Золиос гаргах урилга нь итгэлээ хөгжүүлэх боломж юм.
-
Зарефатын бэлэвсэн эмэгтэйн жишээ итгэл нь соригдох үед ангийн тань гишүүдийг сүнслэгээр өдөөж болох юм. Та эхлээд Есүс Христэд итгэх итгэлийг шаарддаг сонголтуудыг жагсаан бичихэд тэднийг урьж болно. Дараа нь тэд 1 Хаад 17:8–16 дээрх түүхийг уншаад, энэ түүх итгэлээ хөгжүүлэх талаар тэдэнд юу зааж байгааг ярилцаж болно. Ангийн гишүүдийг бэлэвсэн эмэгтэйн талаар мөн түүний үлгэр жишээ хэрхэн тэднийг итгэлээ хөгжүүлэхэд сүнслэгээр өдөөсөн тухай бодол санаагаа хуваалцахыг урамшуулан дэмж. Энэ эмэгтэйн итгэл Елишагийн 1 Хаад 19:19–21 дээр харуулсан итгэлтэй юугаараа төстэй байна вэ? Ангийн гишүүд Их Эзэний төлөө гаргасан ямар нэгэн золиосоо болон Тэрээр хэрхэн тэднийг адисалсан тухай хуваалцахад бэлэн байж болох юм.
-
Зарефатын бэлэвсэн эмэгтэйн түүх золиосоос ирдэг адислалуудын талаар бидэнд бас заадаг. Та ангийн гишүүдийг “Би аравны нэгээ төлж чадахгүй байна” эсвэл “Би тохинууллын дуудлага авахад дэндүү завгүй байна” зэрэг тайлбарт хэрхэн хариулахаа тунгаан бодоход урьж болно. 1 Хаад 17:8–16 нь эдгээр тайлбарт хамаатай байж болох юуг бидэнд зааж байна вэ? Аврагчийн талаарх мэдлэг маань золиос гаргах хэрэгтэй үед бидэнд хэрхэн тусалдаг вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Линн Ж.Роббинсын зөвлөгөө танд тус болж болох юм.
“Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага.”
-
1 Хаад 18:17–39-ийн талаарх хэлэлцүүлэг нь ангийн гишүүдэд Есүс Христийг дагаж, Түүнд итгэх илүү их хүсэл эрмэлзэлтэй болоход нь тусалж чадна. Энэ түүхийг ангийнхантайгаа уншсаны дараа та Елиагийн Израилын ард түмэнд тавьсан асуултыг самбарт бичиж болно: “Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ?” (21-р шүлэг). Энэ асуулт ямар утгатай болох талаар бодол санаагаа хуваалцах боломжийг ангийн гишүүдэд олго. Хүмүүс Их Эзэнийг дагах уу Баалыг дагах уу гэдэг дээр “эргэлзэж” (энэ нь тээнэгэлзэх, сэтгэл хоёрдох, хөшүүн гэсэн утгатай) байсан ямар ямар шалтгаан байж болох вэ? Бид яагаад заримдаа Есүс Христийг дагахдаа шийдэмгий байж чаддаггүй вэ? Ангийн гишүүд Аврагчийг дагах шийдвэр гаргахад нь тусалсан туршлагаасаа хуваалцаж болно.
Их Эзэн ихэвчлэн намуухан, энгийн арга замаар ярьдаг.
-
Олон хүн Их Эзэн өөрсөдтэй нь харилцаж байгааг таньж чаддаггүй. Ангийн гишүүдэд Их Эзэний дуу хоолойг илүү сайн танихад нь туслахын тулд та тэднийг 1 Хаад 19:1–12-ыг уншаад, Елиагийн олж мэдсэн зүйлсийг хуваалцахад урьж болно. Ангийн гишүүд Их Эзэн өөрсөдтэй нь янз бүрийн арга замаар ярьдаг талаар заасан туршлагаа хуваалцаж болох юм. Та дараах видеог хуваалцаж болно: “How Can I Feel the Holy Ghost More Often?” (“Face to Face with President Eyring and Elder Holland” [worldwide youth broadcast, Mar. 4, 2017], ChurchofJesusChrist.org-оос).
-
“Намуухан хүнгэнэх дуу” гэсэн хэллэгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд та ангийн гишүүдэд уг хэллэгийг тунгаан бодоход туслах ямар нэгэн зүйлийг (эсвэл юмны зургийг) үзүүлж болно. Ангийн гишүүд өөр жишээнүүд санал болгож болно. “Намуухан,” “хүнгэнэх” гэдэг үг нь яагаад Сүнсний дуу хоолойг дүрслэхэд тохиромжтой үг вэ? Өөр тодорхойлолт хэрэгтэй бол ангийн гишүүд Хиламан 5:30; 3 Нифай 11:3–7; Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3; 9:8–9; 11:12–14; 36:2 зэрэг судруудыг уншиж болно. Тэд Сүнсийг танихтай холбоотой өөр судруудыг хуваалцаж болно. Бид Их Эзэний дуу хоолойг сонсохын тулд юу хийх талаар эдгээр судар юу гэж зөвлөдөг вэ? “Feeling the Holy Ghost” эсвэл “Voice of the Spirit” видеонууд тустай байж болно (ChurchofJesusChrist.org).
3:173:55
Нэмэлт эх сурвалж
Зарефатын бэлэвсэн эмэгтэй.
Ахлагч Линн Ж.Роббинс ингэж хэлсэн: “Елиа адислал нь итгэлийн маань сорилтын дараа ирдэг гэсэн сургаалыг ойлгодог нэгэн байв [Ифер 12:6; Сургаал ба Гэрээ 132:5]. Тэр амиа хичээсэн нэгэн байсангүй. Их Эзэний үйлчлэгчийн хувьд Елиа авахын төлөө бус өгөхийн төлөө тэнд байв [1 Хаад 17:13–16-г үзнэ үү]. … Их Эзэн сургаалуудыг хамгийн хүнд нөхцөл байдлаар харуулдаг нэг шалтгаан бол шалтаг тоочихыг арилгах явдал юм. Хэрэв Их Эзэн хамгийн ядуу бэлэвсэн эмэгтэйгээс хүртэл сүүлийн зоосоо төлөхийг хүссэн бол золиос хийхийг тааламжгүй эсвэл амаргүй гэж үздэг бүх хүнд ямар байх билээ?” (“Tithing—a Commandment Even for the Destitute,” Liahona, May 2005, 35).